Хүмүүс: Төгсцогт | |
Италийн Милан хотод болсон боксын дэлхийн аваргын 51 кг-ын жинд 17-хон насандаа мөнгөн медаль хүртсэн Монгол улсын гавъяат тамирчин Н. Төгсцогтыг монголын ард түмэн хайрлаж хүндэдлэн, бүр элдэв хэл амнаас өмөөрөн бөөцийлөх болсон гэнэ шүү. Учир нь саяхан нэг сонин дээр түүнийг найз охинтой болохыг маш их хүсдэг гэсэн мэдээлэл гарч гавъяат маань үүнд ихэд эмзэглэсэн аж. Тиймээс фэнүүд нь энэ хүү бол ард түмний хүү учир сэтгүүлчид энэ хүүгийн талаар ямар нэг юм бичих эрхгүй хэмээн ундууцах болов. Ямартай ч ялалт гавъяа байгуулан, алдрын өөд тэмүүлж яваа нь түүнийг сэтгүүлчдийн хараанаас салгаж чадахгүй биз. Харин Төгсөө “би од биш шүү дээ” хэмээн даруухан загнах нь цаанаа нэг хэвлүүхэн. Дашрамд хэлэхэд залуу тамирчинд охидуудаас мессеж байнга ирдэг боловч ойрын үед найз охинтой болох зав зай ч, сонирхол ч байхгүй байгаа гэсэн