Арабууд гэрээгээ зөрчин идлэг шонхор экспортлох тоог хэтрүүлжээ

2009/10/01
Share |
Хүмүүс:
Арабууд гэрээгээ зөрчин идлэг шонхор экспортлох тоог хэтрүүлжээ

"Чингис хаан" онгоцны буудлаас Арабын Нэгдсэн Эмират улс, Катар, Сири, Кувейт улсыг зорих тусгай үүргийн онгоцонд "суусан" идлэг шонхор шувуудын түрүүч очих газартаа хүрсэн мэдээ байна. Манай Улсад зөвхөн  Ерөнхийлөгч л  гадаад айлчлал хийхдээ тусгай үүргийн онгоц хөлөглөдөг. Нэг удаа тусгай үүргйин онгоц захиалахад зардал, тооцоо нь талийж өгөх нь тодорхой. Гэтэл идлэг шонхорууд маань  улсынхаа Ерөнхийлөгчтэй зиндаархаж Арабын Эзэн хааны тусгай үүргийн онгоц хөлөглөсөн нь нэг бодлын бахархмаар. Гэвч тэд буцаж ирэхгүй, нутгаа тэмцэн өд, сөдөө зулгартал салхи сөрж нислээ ч ирж чадах, эсэх нь тодорхойгүй. 

 Жигүүртэн ч гэсэн эх оронтой болохоор элгэн садан, төрөлх нутагтаа хоргодож,   толгойд нь угласан уутан малгайн цаанаас хагацлын  нулимс нэвчүүлсээр харьд одсон идлэг шонхорын тоо, толгой  хэд байсныг  өнөөдөр хэн ч мэдэхгүй байгаа юм.  

Өнөөдөр  хотын зах руу  Баруун туруун орчим тоо толгой нь мэдэгдэхгүй,  хэзээ нисэх нь тодорхойгүй идлэг шонхорууд Мэргэжлийн хяналтынхны лацтай гараашид Цагдаагийн хамгаалалтад байна. Засгийн газрын тогтоол, БОАЖЯ-ны  зөвшөөрлийн дагуу  энэ жил Араб  руу  идлэг шонхор  гаргах  11 отог  Монголд  ирсэн. Манай улс жилд экспортлох   идлэг шонхорын тоо, толгойг 240-300 хэмээн тогтоосон. Гэтэл отгуудын зарим нь буцах  өдрөө нууцлан, идлэг шонхоруудаа аван аль хэдийнэ ниссэн. Арабын Эзэн хааны тусгай үүргийн онгоцыг  манайхан шалгах, саатуулах эрхгүй. Тиймээс идлэг шонхор хэд орчмыг авч гарсан нь тодорхойгүй байна.  Харин үлдсэн нэг отогт   "Монголын жигүүртэн амьтан хамгаалах нийгэмлэг"-ийн мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын  яам хамтран гэнэтийн шалгалт хийжээ. 

 Шалгалтаар тус отгийнхон  идлэг шонхорын гурван үхсэн зулзага,  хоёр  тахиа, найман тагтаа  нуусан нь илэрсэн. Мөн Катарын отгийнхны хогийн цэг дээр  цагаан  зээрийн таван  толгой, арьс, хээл, тарваганы хоёр нойтон арьс, нохойд хаяж өгсөн зээрийн сэг зэм  байгааг олж тогтоосон. Катарын отог  60 шонхор барих эрхтэй гэсэн ч байранд нь 60 идлэг  шонхор,  өвчтэй хоёр шонхорыг тусгаарласан,  мөн битүү гараашид 14-ийг  нуусан нь шалгалтаар илэрсэн байна. Үхсэн шонхорууд ч цөөнгүй байсан нь ямар шалтгаанаар үхсэн нь тодорхойгүй байгаа юм. Байгаль  орчин, аялал жуулчлалын яамнаас уржигдар  дээрх отгийн  илүү шонхорыг өөр отгийнх байх хэмээн мэдэн будилсан тайлбар хэлж байсан.  Гэтэл өчигдөр илүү шонхор нь  Кувейтийнх хэмээн мэлзэж байв. Гэсэн ч цаана нь нэг шонхор илүү гарч байгаа юм. Засгийн газрын 140 тоот тогтоолд  амьдаар барих нэг  идлэг шонхорын жишиг үнийг 10.000 ам.доллар,  төлбөрийг 9000 ам.доллар, хураамжийг 800 ам.доллар байхаар тогтоосон.

Дашрамд тэмдэглэхэд арабууд Шадар сайд М.Энхболд Катарт айлчлахдаа найман идлэг шонхор бэлэглэснийг  гайхуулан ярьдаг.  Тиймээс ч  орон нутагт төлөх татвараас зайлсхийснээ  юман чинээнд  бодохгүй байна. Үхсэн шонхорын зулзагыг  5.1 сая төгоөгөөр үнэлж, 2-3 дахин нугалж төлүүлэхээр тогтоолд заасан нь бий. Нас бие гүйцсэнийг нь 3 сая төгоөгөөр үнэлж,  мөн 2-3  дахин нугалж төлүүлэх заалт байна. Гэвч тэдэнд хариуцлага, тооцох эсэх асуудал бүрхэг. Монголын иргэн, өөрийгөө Байгаль орчны яамны ажилтан хэмээн бусдыг дарамталж, Арабуудад үйлчилдэг Мара гэх  казах эмэгтэй бүх асуудлыг зохицуулдаг тул ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээдэггүй. БОАЖЯ-ны ажилтнууд ч түүний амыг байнга  хардаг. Тэрээр идлэг шонхороос  гадна монголын тагтаа, ногтруу  зэрэг бусад шувууг хорогдуулахад гар бие оролцдог нэгэн болохыг зарим эх сурвалж ярьж байна. Анхаарал татаж байгаа өөр нэг асуудал бол хяналт, шалгалт явагдаж байх үеэр Мара гэх эмэгтэй  Мэргэж-лийн хяналтын байцаагч Ж.Бадамтай хамт ирж, хэвлэл мэдээллийнхэн рүү чулуу шидэж, хүрз барин дайрч байгаа Арабуудыг өмөөрч байсан юм. Тэд хэвлэл, мэдээллийнхнийг дотогш оруулалгүй зөвхөн  өөрсдөө орох үед хөндлөнгийн гэрчээр Монголын жигүүртэн амьтан хамгаалах нийгэмлэгийн нэг гишүүн хамт орсон  / Ж.Бадам байцаагч нэг хоногийн өмнө буюу мягмар гаригийн орой Баруунтуруунд ирж, идлэг шонхорыг  байрлуулсан гарааш, байруудыг лацдаж байв/.

Арабууд  шонхорын зулзага олноор барьсан нь шалгалтын  үеэр анхаарал татаж байлаа. Шонхор барих өгөөшинд  тэд  зулзагыг  ашиглах явдал  байдгийг   эх сурвалжууд хэлсэн. Эцэст нь тэмдэглэхэд гэрээ зөрчин идлэг шонхор илүү барьсан арабуудад монголын төр  хариуцлага тооцох, эсэх нь   нь тодорхойгүй байна. Тэд гэрээг цуцлах үндэслэл ч бас бий

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka стаф в КирсаноР² Героин в Меленки Купить Метамфа АбдулинР¾ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ДжанкойР¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется Купить Второй Полесск ЗакладкР¸ героин в Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐÐ»ÑƒÑˆÑ‚Ð°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся Купить Шишки в ЖуковскР¸Ð¹ Купить закладкР¸ героин в Карталы Купить Спайс МихайлоР²ÐºÐ° Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP вЩелкино Купить закладкР¸ метадон в Ð¨Ð¸Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ шишки ак47 в Печоре ЗакладкР¸ метадон в Елизове ЗакладкР¸ спайс в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµÐ¼ Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Суздале Купить Хэш ÐÐ¾Ð²Ð¾Ð¼Ð¸Ñ‡Ñ ƒÑ€Ð¸Ð½ÑÐº Купить Снег Мыски Сколько грамм конопли в спичечнР¾Ð¼ коробке Купить закладкР¸ бошки в КологриР²Ðµ ЗакладкР¸ шишки ак47 в ЗаречноР¼ Купить трамадоР» в ЛесозавР¾Ð´ÑÐº НаркотиРºÐ¸ в Торжке Как сварить фен в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … рецепт Купить закладкР¸ MDMA в ПетрозаР²Ð¾Ð´ÑÐºÐµ ЗакладкР¸ лирика в Суоярви Купить закладкР¸ шишки ак47 в Джанкое КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Реутове Купить фенамин Великие Луки Купить соль в Шарье Купить закладкР¸ бошки в Кирилле ЗакладкР¸ марки в Беслане Купить закладкР¸ LSD в Туапсе Купить Шишки ак47 в Алексин ЗакладкР¸ бошки в ЗеленодР¾Ð»ÑŒÑÐºÐµ Марки в Злынке Купить Азот ЧистопоР»ÑŒ
IP:188.72.96.68  2018-05-17 10:23:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.