Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газарт муу дүн тавилаа

2009/10/01
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газарт муу дүн тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Авлигатай Тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсvрэн болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинээр томилогдсон бvрэлдэхvvнтэй уулзлаа. Авлигатай тэмцэх газар байгуулагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Энэ хугацаанд иргэдийн зvгээс хоёр мянга гаруй гомдол хvлээн авч, гэмт хэргийн шинжтэй байж болох 1380 хэргцйг шалгажээ. Vvнээс 145-д нь эрvvгийн хэрэг vvсгэн, 341 хэргийг харьяаллын дагуу шилжvvлж, 327 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байна. Шvvхээр 73 холбогдогчтой 37 хэрэг шийдсэн байна. Хэрэг илрvvлэлт жигдрэх шатандаа явж байгаа гэж АТГ-ын дэд дарга, Д.Сундуйсvрэн танилцууллаа. Аймаг орон нутагт авлигатай тэмцэх төрийн бус байгууллагууд байгуулагдсан, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдvvлгийг авдаг болсон, авлигатай тэмцэх талаар соён гэгээрvvлэх ажил хийгдэж байгаа гэж АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэлэв.

Ерөнхийлөгч тус газрын удирдлагаас АТГ байгуулагдсанаар авлигатай тэмцэх ажилд ямар ахиц vр дvн гарч байгаа, манай улс яагаад авлигын төвшнөөр өмнөх vзvvлэлтээсээ ухраад байгаа, авлигын индексыг хийсэн эсэх, яагаад өнөөдрийг хvртэл тэр тухай Ерөнхийлөгчид танилцуулахгvй, олон нийтэд мэдээлэхгvй байгаа зэрэг асуулт тавьж хариулт авлаа. Олон нийтийн зөвлөл ч мөн АТГ-ын удирдлагад асуулт тавьж, тус газрын vйл ажиллагаанд шvvмжлэлтэй байдгаа хэллээ. Тэд, АТГ семинар өгөх, жижиг хэргvvд дээр ажиллах төдийхнөөр ажлаа хязгаарлаад, авлигатай тэмцэх талаар нийгэмд цочроо өгсөн том ажил хийхгvй, улстөрийн хvрээнд яригддаг авлигын хэргvvдийг хөндөхгvй орхидог, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичдэг хэргvvдийг шалгадаггvй зэрэг шvvмжлэлийг хэлсэн юм.

Манай улс авлигатай тэмцэх хууль баталж, АТГ-ыг зохион байгуулснаараа авлигатай бодитой тэмцэх эхний алхамуудыг хийсэн гэж vздэг ч, өнөөдрийг хvртэл авлигын vзvvлэлт буурахгvй байгааг Олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын судалгаа харуулсаар байгааг баримтаар хэлж байлаа. Авлигатай тэмцэх газрын vйл ажиллагаанд "хангалтгvй" дvн тавьж байгаагаа уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч хэллээ. Тэрбээр" Авлигатай тэмцэх газрын ажлыг би хангалтгvй байна гэж дvгнэж байна. Өнөөдрийг хvртэл энэ газар, авлигын зөвхөн "хуруу хумс, зах сэжvvрээр нь" оролдож, цөм рvv нь орохгvй байна. "Авлигын загалмайлсан эцэг"- гэж нийгмийн дунд цоллуулаад байгаа хvмvvс хvртэл байхад тэднийг шалгахгvй, тоохгvй байна.

Авлигатай нэр холбогдоод байгаа хvнийг шалгаж, зохих ялыг нь өгч, хариуцлагыг нь vvрvvлэх бол танай гол ажил байх ёстой гэж бодож байна. Хөрөнгө орлогын мэдvvлгийг бvрдvvлж авах нь сайн хэрэг боловч, энэ бол авлигатай тэмцэх газрын цорын ганц хийх ёстой ажил биш. Энэ мэдvvлэг бас нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Та бvхнийг сайн ажиллаж байгаа гэсэн итгэл төрөхгvй байгйаг би нуухгvй. Авлигатай тэмцэхэд хууль эрхзvйн орчин муу байна гэж хэлж байна. Хэрвээ муу гэж бодож байсан бол анхнаасаа энэ ажлыг хийнэ гэж барьж авахгvй байх байсан болов уу. Нэгэнт л хийнэ гэж авсан бол одоо хийсэн шиг хийх ёстой болж байна. Шинэ байгуулагдсан Олон нийтийн зөвлөл та бvхний нvд чих болж ажиллах байх гэж итгэж байна" гэлээ

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить Айс ЛихослаР²Ð»ÑŒ Flint ms в обход блокироР²ÐºÐ¸ ЗакладкР¸ реагент в ЛермонтР¾Ð²Ðµ ЗакладкР¸ россыпь в Твери Как курить спиды МОДЕЛИРРžÐ’ÐÐÐ˜Ð• НА ЭЛЕКТРОРÐÐžÐœ УРОВНЕ И SPICE Купить mdma в Ð‘Ð°Ñ…Ñ‡Ð¸ÑÐ°Ñ €Ð°Ð¹ÐžÑÐ¿Ð°Ñ€ ивается ТелеграР¼Ð¼ для компьютРµÑ€Ð° ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ порошки в АстрахаР½Ð¸ Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Смеси Томск Купить героин в Верея стаф в Верхний Уфалей купить Марка Саянск Как варить манагуа на сгущенкРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в БабушкиР½Ðµ Синтез mda Героин в Урене Нитрат цена, где купить нитрат в Казани Как Ð¿Ð¾Ð´Ð´ÐµÐ»Ð°Ñ ‚ÑŒ удостовРµÑ€ÐµÐ½Ð¸Ðµ Приват спайс ÐŸÐ¾ÑÑ‚Ð°Ð²ÑŒÑ ‚е где дефис где слитно где раздельР½Ð¾ Тесты на наркотиРºÐ¸ в ИркутскРµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Орлове ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐº-ИлÐ
IP:141.101.132.245  2018-06-26 03:17:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.