Х.Лхагвасүрэн Улаанбаатарт хэнэг ч үгүй дуулж явна

2009/10/01
Share |
Хүмүүс: Х Лхагвасүрэн | 
Х.Лхагвасүрэн Улаанбаатарт хэнэг ч үгүй дуулж явна

“Харанга” хамтлагийн дуучин хүн дайрчээ. Энэ мэдээ үнэн байв. Хамтлагийнхаа 20 жилийн ойн концертод дуучин X.Лхагвасүрэн оролцжээ. Энэ мөн үнэн аж. Хоёр үнэн гэж байхгүй. Нэг хүний хувийн үйлдэлтэй холбоотой хоёр өөр үйл явдал гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ Х.Лхагвасүрэн гэгч гоц авъяастанд хууль үйлчилдэггүй байж болно.
 
Түүнд хуулийг үйлчлүүлэхгүйн тулд УИХ Үндсэн хуулийн «Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй» гэсэн заалтыг авч хаях ёстой. Тэгэх ч биз. Түүнд төр хайр хишгээ харамладаггүй. Одоо түүнийг шоронд орчих нь гэж айсандаа парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хамгаална биз. УИХ-ын чуулганы танхимд түүний фенүүд олон тул үүнийг хийх шиг амархан зүйл тэдэнд байхгүй гэж ойлгож болно. Тэр хар тамхины хэргээр шоронд ороод Ерөнхийлөгчийн өөршөөлөөр суллагдсан. Харин хүн дайрсан үйлдэлд нь «Эрдэнэт»-ийн цагдаа гэрээр нь байлгаж, нийтийн өмнө дуулуулж ард түмнээр тохуурхлаа. Түүнийг нийтийн өмнө гараад дуулахад үзэгч олон баярласан байх. Тэгвэл түүнээс дутахгүй олон хүн хөрзгөр царайлсан шүү. Эрдэнэт хүний аминд хүрчихээд, чавхаар оготоно алсан хүүхэд шиг онгирч байгааг нь хүнд, тэр дундаа анхдагчдынхаа нэгийг алдсан эрдэнэтийнхэн дургүй байна билээ. Гэхдээ тэр дуулж чадсан. Дуучны хар замын хадаас, хаймар дугуйны нөхөөс болон хоцорсон Т.Баярсайханы үр хүүхэд хань ижил харууслын нулимстай үлдлээ. Талийгаачийн гэргий хүний ёсыг бодоод 49 хоног дотор нь хэл ам хийхгүй гэж хэлсэн байна. Тэгээд ч одоогийн байдлаар энэ хэргийн талаар шинжээчийнх нь дүн ч гараагүй байгаа юм билээ. Харин Х.Лхагвасүрэн тайзан дээр дуулахгүй 49 хоногийг нь өнгөрөөж хүний ёс жудаг харуулж чадсангүй. Гэхдээ хатуу хуулийг зөөллөж чаддаг түүнтэй хүний ёс жудгийн талаар хэлэлцээд хэрэггүй байх аа. Эрдэнэтэд тэр нэг шөнө болсон хар үйл явдлын хоёр оролцогчийн нэг Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн энэ өдрүүдэд Улаанбаатарт баясан дуулж явна. Тэгвэл нөгөө тал, хохирогч нь түүний өмнө гэмтэн мэт Эрдэнэтэдээ уйлж яваа болов уу. Тэд чинь зовлон амссан хүмүүс шүү дээ.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas çàêëàäêè ñïàéñà â ÿðîñëàâëå Купить Гречка СтавропР¾Ð»ÑŒ Кокаин где растет купить амфетамР¸Ð½ в закладкРµ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в БолотноР¼ ЗакладкР¸ стаф в СимфероР¿Ð¾Ð»Ðµ ЗапрещёР½Ð½Ñ‹Ðµ сайты в россии список Туссин и спрайт Купить закладкР¸ гашиш в ДолинскРµ ýêñòàçè êóïèòü â òþìåíü ЗакладкР¸ спайс в Истре Где купить залдиар без рецепта Купить mdma в ПервомаР¹ÑÐº Обход блокироР²ÐºÐ¸ дойки АзалептР¸Ð½ таблеткР¸ отзывы Купить Шмаль Кодинск ОхрименРºÐ¾ Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € николаеР²Ð¸Ñ‡ нарколоР³ ЗакладкР¸ кокаин в ДобрянкРµ çàêëàäêà ìèêñà Марки в Якутске Пират 24 Экстази в КисловоР´ÑÐºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Мураше Методон в ПоворинРµ Как сдают тест на наркотиРºÐ¸ Спайс цена Купить героин в Соль-Иле
IP:188.68.3.197  2018-01-13 22:58:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.