Шонхорын наймааны загалмайлсан эцэг хэн бэ?

2009/10/02
Share |
Хүмүүс:
Шонхорын наймааны загалмайлсан эцэг хэн бэ?

Идлэг шонхор дэлхийд ховордож,  хилээр гаргах асуудалд цэг тавьсан.  Гэвч манай улс дэлхий дахины хуулийг үл тоож,  шонхорын наймаа vргэлжилсээр байна. Шонхорын наймаа 1996 оноос эхэлж,  Арабын орнууд руу  жилд дунджаар 260-300 шонхор шувуу  экспортолж ирсэн.  Энэ жилийн хувьд БОАЖ-ын сайдын гуравдугаар сарын 03-ны  өдриин 44 тоот тушаалаар арабын орнууд руу 240 идлэг шонхор гаргахаар тогтжээ. Гэтэл  БОАЖ-ын сайд Л.Гансүх  долдугаар сарын 22-нд дахин  221 тоот тушаал гаргаж, хилээр гаргах шонхорын тоог жараар нэмэгдүүлжээ. Энэ хүрээнд 13 аймагт ажиллах 11 отогт шонхор барих зөвшөөрөл олгосон ч тэдний олонх нь бичиг баримтын зөрчилтэй. Шонхорыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс  хэтрүүлэн барьж, нууцаар хил гаргасан мэдээ байна. Энэ хэрэгт Монголын томоохон албан тушаалтнууд оролцож, хууль бусаар наймаалцдаг жишиг тогтоод уджээ. Шонхорын хар наймааны түүхийг сөхвөл  сонины нүүр талбай  ч багадах  юм.

Олон улсын шонхорын хар захын хууль бус наймааг илчлэх, тэмцэх  зорилготойАНУ-д төвтэй UCR хэмээх олон улсын байгууллага вэбсайтдаа шонхорын наймаа, тэр тусмаа монголчуудын талаар нэлээд сонирхолтой мэдээлэл тавьсан байдаг. Шонхорын албан ёсны төдийгүй, хууль бус наймаанд хэдийнээс данстай Монгол орны, төрийн дээд албан тушаалтнуудаас эхлээд нэр бүхий олон хүн энэ вэбсайтад нэрээ тааруухнаар дуудуулсан байна. Гэхдээ энд дурьдсан мэдээлэл нэлээд өргөн хүрээний судалгаа, бодит баримтад түшиглэсэн нь анзаарагдаж байгаа юм.

Тус байгууллага шонхорын хар захын наймааны зохион байгуулагч, оролцогч, гүйцэтгэгчийг сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг оролцоо, албан ёсны зэрэг дэв, олж буй ашиг орлого зэргээр нь A, B, C хэмээн ангилсан бөгөөд “А” ангиллын тэргүүнд олон улсын шонхорын наймааны хамгийн  нэр нөлөө бүхий өөрөөр хэлбэл,  “Загалмайлсан  эцэг”-үүдийг нэрлэжээ.

Үүнд Арабын нэгдсэн Эмират улс, Саудын Арабын хун тайж, шейх, төрийн сайдуудтай эн зэрэгцэн ганц  монгол хүн бичигдсэн нь Эвслийн Засгийн газрын үеийн Байгаль орчны сайд Ц.Адъяасүрэн. Түүнийг нэрлэхдээ “Монголоос Ойрхи Дорнодод хууль бусаар гаргаж буй шонхорын наймааг саяхан болтол удирдан зохицуулж байлаа” хэмээн тодотгожээ. Тэрээр сайдаасаа огцорсон ч 1999 оноос хойш томилогдсон үе үеийн Байгаль орчны сайд нарын  зөвлөхөөр   ажиллаж, шонхорын хууль бус наймааг  зохицуулж байсан бөгөөд энэ үүргээ гүйцэтгэсээр байгааг ч тэмдэглэсэн байна. Мөн Казахстан улсад Монголын Элчин сайдаар ажиллаж байсан Ш.Гунгаадорж  түүнийг  шонхорын наймаанаас “хэн хүнд байхгүй их мөнгө олсон” хэмээн гэрчилж байв  хэмээн  тэмдэглэжээ.

“А” ангиллын наймаачдын жагсаалтад Аль Кайдад зэвсэг нийлүүлдэг Йеменийн иргэн ОХУ-ын Аюулгүйн албаны халхавчинд ажилладаг, мөн зэвсгийн хөлтэй наймааны хажуугаар шонхор  гулгуулдаг орос, Узбекистан, Казахстаны ерөнхийлөгч нарын араас мөн л монголчуудын урт  цуваа хөвөрч байна. Үүнд 1995 оны аравдугаар сарын 24-нд АНУ-ын конгрессмэн Стив Соларц Ерөнхийлөгч П.Очирбатад UCR-ийн төслийг танилцуулахад байлцсан нэр бүхий хүмүүсийг онцолжээ.

Мөн Байгаль орчны сайд, хожим Япон улсад Элчин сайдаар  сууж асан З.Батжаргал гэсэн нэр байна. Түүнийг Саудын Арабын Гадаад хэргийн сайд, хунтайж Мохаммед бин Наuфтай гэрээ хийн 800 шонхор гаргахаар тохиролцсон.  Гэрээнд нэг шонхорын үнийг албан ёсоор ердөө 2500 ам.доллар хэмээн заасан боловч  албан бус үнэ нь 18000 ам.доллар хүрч их хэмжээний мөнгө завшсан гэжээ.

С.Баярцогтын нэр жагсаалтад  байгаа нь Байгаль орчны сайдаар богинохон хугацаанд ажиллахдаа шонхорын наймааг идэвхжүүлсэн гэжээ.  Мөн Байгаль орчны сайд Мэндсайхан 800 мянган ам.доллар авахаар оролдож байсан гэжээ. Мэндсайханы үед Эмиратын хун тайж, шейх, Халифагийн хөлсөлсөн Туркменистаны ерөнхийлөгчийн хувийн онгоц Улаанбаатараас хөөрөх гэж байхдаа 21 шонхор нуусан нь баригдаж байсан хэмээн онцолжээ.

Засгийн газрын ангийн томоохон наймааг эрхэлдэг  “Монгол ан” компанийн захирал  У.Буяндэлгэрийн нэр вэбсайтад хэд хэдэн удаа дурьдагдсан нь сайд З.Батжаргалтай хамтран 800 шонхор гаргах гэрээг хийсэн. Албан бус төлбөрийн хэлбэрээр авдаг авлигаасаа БОЯ болон ШУА-ийн дэмжлэгийг авдаг. 1996 онд АНУ-д очиж Монголын Байгаль орчны сайд болж  жүжиглэж яваад  баригдаж байсан. Унгар болон Европийн орнуудад чоно гаргасан гэжээ.

Байгаль хамгаалах нийгэмлэгийн дарга Самдангийн Банзрагч, доктор Болд /ШУА-ийн/, П.Цэнгэг  гэх  нэрс  олонтаа  дурьдагдсан байна. К.Сайраан 1990-ээд онд элчин сайдаар ажиллаж байхдаа  ГХЯ-ны ажилтан Г.Сэсээртэй хамтран  арабын орнуудад шонхор гаргах гэрээ хэлцлүүд хийж байсан. Шонхор барих улиралд шонхорын наймаачдыг гэртээ байрлуулдаг. Бахрэйны шейх Сулэйман бин Мохаммед аль Халифад контрабандын 19 шонхор  худалдсан нь тогтоогдсон гэх зэргээр монголчуудтай холбоотой мэдээлэл хөвөрч байна.

-Монголд 6500 идлэг шонхор нүүдэллэн амьдардаг. Тэд ойролцоогоор 200 м газар нутаг сэлгэж амьдардаг юм байна.
-Кувэйт, Бахрэйн, Саудын Арабын наймаачид  эм шонхорыг “өдтэй кокаин” хэмээн нэрлэдэг.
-Ховордсон болон зэрлэг амьтан ургамлыг худалдаалах олон улсын конвенцийн дагуу Монголын БОАЖЯ жил бүр 300 шонхор гаргах лиценз олгодог. Нэг шонхорын  жишиг үнийг 10 мянган ам.доллар, төлбөрийг 9000 ам.доллар, хураамжийг 800 ам.доллараар тогтоожээ.
-Дэлхийн  нийт зэрлэг шувууны 1/3 нь Монголд бий.
-Шонхор шувуу 2003 оноос IUCN-ийн Улаан номонд “устах аюулд орсон” хэмээн бүртгэгджээ.
-Сэг зэмийг устгаж байдаг идлэг шонхор цөөрснөөр мал, амьтны  халдварт өвчин элбэгшдэг.
-Марко Пологийн бичсэнээр Чингис хаан ан авлах 1200 шонхор шувуутай байжээ.
-Араб, Катараас ирж идлэг шонхор барих зөвшөөрөл авч экспортолж байгаа отгууд эр, эм шонхорыг хосоор нь  барьж, хил дээр очоод  шалгалтад орохдоо эрийг нь буцааж  тавьдаг  бөгөөд тэд эмийнхээ араас нисч очдог хэмээн эх сурвалжууд ярьдаг.
-Манай улс шонхорыг экспортлох лицензэд  нас хүйсийг  нь тогтоогоогүй. Энэ нь шонхор устаж үгүй болох эхлэл болж байгааг судлаачид хэлдэг.
-Арабууд шонхор шувууг хар тамхи зөөхөд ашигладаг гэлцдэг ч зарим нь баян чинээлгийн бэлгэдэл болгон гэртээ тэжээдэг байна.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Л.Гансүх “Иргэдээс  идлэг шонхор гаргахгүй  гэсэн санал, гомдол ирвэл экспортлохгүй   байж   болно” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Гэтэл иргэд идлэг шонхор гаргаж өгөөч  хэмээн  жагсч, тэмцээгүйг ажиглагчид хэлж байна.
-1990-ээд оноос хойш манай Засгийн газар эрдэмтэн судлаачдад мөнгө өгч  идлэг шонхорыг  үе үе  тоолуулдаг ч  тоог нь олон нийтэд зарладаггүй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas êóïèòü çàêëàäêó ñîëè â òâåðè ЗакладкР¸ героин в СерпухоР²Ðµ БеременР½Ð¾ÑÑ‚ÑŒ и марихуаР½Ð° АмфетамР¸Ð½Ñ‹ как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´ÑÑ ‚ КатадолР¾Ð½ трип Фото 10 грамм гашиша Гречка наркотиРº Купить АмфетамР¸Ð½ в СемикарР°ÐºÐ¾Ñ€ÑÐº Купить Гера Ангарск çàêëàäêà ìèêñà Купить закладкР¸ героин в ЧекалинРµ ЗакладкР¸ шишки в Перми Соли одесса закладкР¸ Купить Тёмный Туапсе Для чего нужен циклодоР» Ск в Ñ…Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐµ купить Хорхе сервантРµÑ высший пилотаж скачать МодафинР¸Ð»Ð° ñêîðîñòü çàêëàäêàìè â íîâîñèáèðñêå Купить Спид Копейск ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в СалехарР´Ðµ ЗакладкР¸ шишки ак47 в Химки АмфетамР¸Ð½ из чего делают Купить Марки в ЛермонтР¾Ð² АминалоР½ при депрессР¸Ð¸ ЗакладкР¸ марихуаР½Ñ‹ спб Лирика в Саке êóïèòü ñïàéñ â çàêëàäêå Опиаты и опиоиды разница Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ амфивитР°Ð¼Ð¸Ð½ рецепт Соль а29 Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð¡ÐµÐ²ÐµÑ€Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº Форум марихуаР½Ð° Купить LSD Великий Устюг ТРЕБУЮТР¡Ð¯ ЗАКЛАДЧР˜ÐšÐ˜ В КРАСНОДРÐ Ð• И ОБЛАСТИ Парень под спайсом
IP:46.161.60.18  2018-01-14 07:05:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.