Зууны мэдээ 18 нас хүрлээ

2009/10/02
Share |
Хүмүүс:
Зууны мэдээ 18 нас хүрлээ

Одоогоос 18 жилийн өмнө аравдугаар сарын 2-нд анхны дугаараа бэлтгэн гаргаж байсан “Зууны мэдээ” сонины хамт олон үнэнч уншигч, захиалагчдадаа “оюуны талх”-ыг нь хүргэх ажлаа нэг ч өдөр алгуурлаагүй билээ. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлын халуун цэгт бидэнтэй хамт байсан мянга, мянган захиалагчдаа баярлаж, талархсанаа илэрхийлье. Өнөөдөр 18 жилийг хамт үдэж, угтсан, чөлөөт сэтгүүл зүйн түүхийг хамт бичилцсэн уншигч таны ч бас баярын өдөр юм. 18 насны ойн босгон дээр “Зууны мэдээ” сонины тулгын чулууг тавилцаж, галыг нь асаалцсан анхны эрхлэгч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ-гийн сэтгэгдлийг хүргэж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ: ЗАСГИЙН ГАЗРАА ҮЕ ҮЕ ЗЭГСЭН ШҮҮМЖИЛДЭГ БАЙВ
-1992 оны наймдугаар сарын 1-нд “Засгийн газрын мэдээ” хэмээх төв хэвлэлийг үүсгэн байгуулах тухай тогтоол гаргаж засгаас конторын нэг жижиг өрөө, ширээ сандал, бичгийн машин тавьж өгсөн. Ингээд бүтэн таван жил зүтгэсэн дээ. Энэ хугацаанд 110 ажилтан, таван дагуул сонин, 20 гаруй мянган захиалагч, шинэхэн засч тохижуулсан байр, хэвлэх үйлдвэртэй өдөр тутмын хоёр том сонины нэг болсон. Хэдийгээр Засгийн газрын төв хэвлэл байсан ч Засгийн газраа үе үе зэгсэн сайн шүүмжилдэг байв. Нэг удаа Ерөнхий сайд, Шадар сайд зэрэг Засгийн газрын 11 гишүүний нэр холбогдсон томоохон нийтлэл гарсан юм. Тэр даруй сайдууд цугларч миний ажлыг өөрчлөх, сониныг хаасан ч яахав гэхчилэн ярилцсан тухай мэдээлэл ч сонсогдож байлаа.

Энэ мэдээллийг сонсоод нөхдөдөө хэлэлгүй халагдах өргөдлөө бичиж бэлдээд Ерөнхий сайд асан П.Жасрайтай уулзсан. Харин тэгэхэд П.Жасрай сайд маань “Тийм юм ярих хэрэггүй. Энэ шүүмжлэлд зөв зүйтэй зүйл бичсэн байна лээ. Тэгээд ч Засгийн газрын алдаа дутагдлыг өөрийнх сонин хэлдэг байх ёстой” гэж ам таглаад гаргасан удаатай. Эцэст нь хэлэхэд “Засгийн газрын мэдээ” сонин нийтлэлийн өнгө аясын хувьд сэтгэлгээний чөлөөт нийтлэлийг чухалчилдаг байсан юм. Анх үүсгэн байгуулсан сонин маань 18 нас хүрч байгаад баяртай байна. Энэ сонины түүхийг мартах, мартуулахыг хүсдэг хүмүүс байдаг. Бидний үетэй харьцуулбал сонины бодлого, менежмент гээд бүх зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ аливаа сонин ямар түвшинд явааг сонины захиалга, борлуулалт нь бас нэг хэмжүүр болох байх. Тиймээс өдөр тутмын сонины энэ өрсөлдөөн дунд өөрийн гэсэн өнгө аяс, олон захиалагтай захиалагчтай яваа нь энэ сонины үзүүлэлт юм.


Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Зэвсэг: “ЗӨВД ЗӨӨЛӨН, БУРУУД ХАТУУ” БАЙГААРАЙ
-Арван найман жил бол нэгэн бодлын ахархан мэт боловч бас урт хугацаа юм. 1991 онд төрсөн хүүхэд өнөөдөр нас биед хүрч нийгмийн амьдралд тодорхой хэмжээгээр оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлж яваа  гэсэн үг. Түүн шиг “Зууны мэдээ” нас биений хувьд ч, нийтлэлийн бодлого үйл ажиллагаа, нийгэмд эзлэх байр нөлөөний хувьд ч аль хэдийнэ эрийн цээнд хүрчээ. Манай нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ гуай санаачлан хөөцөлдөж тэртээ арван найман жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонинг анх  байгуулж байж билээ.

Нэг өдөр Х.Цэвлээ гуай “Чи манайд ирж ажиллахгүй юу” гэж билээ. Тэр үед “Ардын эрх” сонинд ажиллаж байсан миний бие “Засгийн газрын мэдээ” сонинд ирж арваад жил ажилласан даа. Намайг ирэхэд Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн П.Пүрэвсүрэн, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид, манай нэрт сэтгүүлч Долгорын Цэнджав, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэмбэл, ахмад сэтгүүлч Г.Батаа, Ц.Дугар нарын арав гаруй хүнтэй гар нийлсэн гялалзсан сайхан баг ажиллаж байж билээ. Жирийн нэг практикийн сэтгүүлч ми-ний бие асар их зүйл сурч, маш эрчимтэй ажиллаж, чухамдаа сэтгүүлч хүний хувьд хөлөө олсон, хамгийн их зүйлийг хийж бүтээсэн он жилүүд байлаа.
Нийгэм, улс төр, цаг үеийн шаардлагаар “Засгийн газрын мэдээ” сонин маань арваад жилийн дараа Засгийн газрын төв хэвлэл гэдгээсээ хуулийн дагуу татгалзаж нэрээ өөрчлөн “Зууны мэдээ” сонин болсон юм.

Гэхдээ “Зууны мэдээ” сонин нийгмийн болоод уншигчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явааг хараад тус сонины анхны ажилтнуудын нэг, үүсгэн байгуулалцаж, хөл дээр нь босгоход хувь нэмрээ оруулж явсан хүний хувьд баяртай байдаг. Сүүлийн жилүүдэд “Зууны мэдээ” сонин нэг талыг барьж туйлшрахгүй, хэтэрхий улс төржиж, улс төрийн хэрүүл маргаанд татагдан орохгүй, нийтлэлийн нуруутай голтой бодлого барьж яваа нь сайшаалтай санагддаг. Энэ бол буйр суурьтай төлөвшсөн сонины шинж гэж бодож байна. “Зууны мэдээ” сонин үүсч байгуулагдсаны 18 жилийн ойн өдрийг тохиолдуулан тус сонины редакцийн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсч “Зөвд зөөлөн, бурууд хатуу” бодлого барьж аль болох тэнцвэртэй, сонирхолтой, даацтай нийтлэлээрээ уншигч олноо хошуучлан манлайлж яваарай гэж ерөөе.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Виталя бро автомагР°Ð·Ð¸Ð½ ТрамадоР» в СестрорРµÑ†ÐºÐµ Купить ТрамадоР» ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ Ðº Гельс ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ для ск для ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ для Сорск ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ Ðº см ЗакладкР¸ героин в Уварове Купить ЛЁД ЧистопоР»ÑŒ Купить АмфетамР¸Ð½ в СакиОспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Купить Герик Дно ЗакладкР¸ россыпь в ЛахденпР¾Ñ…ÑŒÐµ Купить Амфа Ð‘ÐµÐ»Ð¾Ð·ÐµÑ€Ñ Ðº Купить Хэш НовотроР¸Ñ†Ðº ЗакладкР¸ стаф в Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚али Купить ГовнишкР¾ Ð—Ð°ÐºÐ°Ð¼ÐµÐ½Ñ Ðº Клад 24 Шама рц в обход Купить Метадон СлободсРºÐ¾Ð¹ Купить Мел ХарабалР¸ Купить закладкР¸ экстази в Емве Shaman shop biz Купить Кайф Карабаш Купить закладкР¸ спайс россыпь в КовровоР¼ О городе ПодольсРºÐµ Купить Герман Можга Купить Герыч ПолярныРµ Зори Как добыть дмт Ð¡Ð¾ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить ускоритРµÐ»ÑŒ ÐÐ½Ñ‚Ð¸Ð´ÐµÐ¿Ñ €ÐµÑÑÐ°Ð½Ñ‚Ñ‹ природнР¾Ð³Ð¾ происхоР¶Ð´ÐµÐ½Ð¸Ñ Купить АмфетамР¸Ð½ Саранск Купить Герик Юрьевец Купить НаркотиРºÐ¸ в Донецке Купить конопля КаргопоР»ÑŒ ЗакладкР¸ шишки ак47 в Петрове Вале Форум КозловкР¸ Купить Шишки Ð¥Ð°ÑÐ°Ð²ÑŽÑ€Ñ ‚ Купить закладкР¸ спайс россыпь в СтавропР¾Ð»Ðµ Купить Шишки КарачаеР²ÑÐº Спайс в Якутске
IP:93.179.90.48  2018-07-10 10:03:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.