Yнэн бодит мэдээлэл авна

2009/10/02
Share |
Yнэн бодит мэдээлэл авна

1998 оны 10-р сарын 2-ны өдөр, Монгол Улсын ИХ-ын гишvvн, ЗГ-ын гишvvн, Дэд бvтцийн хөгжлийн сайдын vvрэг гvйцэтгэгч Санжаасvрэнгийн Зориг нь өөрийн гэртээ онц хэрцгийгээгээр алагдсан хэрэг гарсан Цагдаагийн Байгууллага нь хэрэг гарсан өдрөөс хойш шалгалтын ажиллагааг байнга тасралтгvй зохион байгуулж ирсэн бөгөөд өнөөдрийг хvртэл уг хэргийг илрvvлэх зорилго бvхий дагнасан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хэргийг шалгах явцад багагvй тооны онц хvнд, зохион байгуулалттайгаар vйлдэгдсэн хэргvvдийг нөхөн илрvvлж ажилласан бөгөөд цаашид ч бvрэн гvйцэт шалгаж дуусгах сэжиг таамаглалууд байгаа болно. Энэ ажлын хvрээнд Интерполын гишvvн улсууд болон тэдгээрийн тусгай албад, мөн тvvнчлэн хөгжингvй зарим орнуудын шvvх шинжилгээний байгуулгуудын туслалцаа дэмжилгийг аван хамтран ажиллаж байна.

С.Зориг алагдсан хэргийн талаарх vнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай МУ-ын ЗГ-ын 2003 оны 02-р сарын 05-ны өдрийн тогтоол гарсан. Энэ гэмт хэргийн талаарх vнэн бодит байдлыг гэрчлэн мэдvvлсэн иргэний аюулгvй байдлыг Цагдаагийн байгууллгаас бvх арга хэлбэрээр хангах бөгөөд шаардлагатай бол тvvний гэр бvлийн гишvvдийг нэгэн адил хамгаална. Энэ хэргийн талаар мэдэж байгаа боловч ямар нэгэн шалтгаанаар албан ёсоор гэрчлэхээс татгалзаж буй хvмvvсийн нэр хаягийг ЭБШХ-д заасны дагуу чанд нууцална.

Энэ хэргийн талаарх vнэн бодит мэдээллийг ЦЕГ-ын 102, ЭЦГ-ын 327045, 99118923, 92005683 дугаарын утсаар болон CRIMINAL@POLICE.GOV.MN гэсэн и-мэйл хаягаар авч байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.