"Оддын эрэлд" 3-ынхан Нарангийх шиг хоолой л хайж байгаа бололтой

2009/10/05
Share |
Хүмүүс: Наран | 

Нэг хэсэг хэрүүл уруулаар тасардаггүй реалити шоуны амтанд орж байсан манайхан сүүлийн үед гадна дотны уралдаант нэвтрүүлэгүүдэд нэлээдгүй татагдах болсон. Оролцогчидоос илүүтэйгээр шүүгчдийг сонирхон, сонжих дуртай манай үзэгчдэд "Universe best song"-ийн монгол Саймон гэгдэх Рагу, хөгжилтэй эмоцоороо алдартай Лейтон, Паулагийн хуулбар мэт аяглах Ариунаа нар их л таалагдсан гэх юм билээ. Харин С1 телевизээр яг одоо гарч байгаа "Оддын эрэлд" 3 шоуны шүүгчид яагаад ч юм үзэгчдийн таалалд нэг л нийцэж өгөхгүй байгаа. Тэр тусмаа ганц эмэгтэй шүүгч болох Наран өөрийгөө хорвоогийн хамгийн сайхан хоолойтой гээд итгэчихсэн дэг ээ. Оролцогчидоо чамлах завсраараа өөрийгөө өөд нь татаад авна. "би авъяасаараа баян" хэмээн сайрхана. Өөр шиг нь эр, эм нь мэдэгдэхгүй хоолойгоор дуулвал хагартлаа баярлаж, jazz дуулсан хүнийг л заавал тэнцүүлнэ гэж дэвхцэнэ. Наранзун, Дашка хоёр ч ганц эмэгтэйгээ эрхлүүлдэг бололтой үгээр нь болчих юм. Дараагийн шатандаа jazz дуулаарай гэж зөвлөөд байгааг бодоход "Оддын эрэлд"-ийн гурав дахь цуврал jazz дууны тэмцээн болж байгаа бололтой. Өмнө нь хоёр ч удаа эрэлд гараад харамсалтай нь од олж чадаагүй "Оддын эрэлд"-ийнхэн энэ удаа Нарангийх шиг агуу хоолой хайн бэдэрч явна. Магад олсон ч од болохгүй биз. Өвөрмөц сөөнгө дуутай бүсгүйг чадалтай хоолойтой хэмээдэг ч дуунд нь дурлаад байдаг хэр олон хүн бий билээ дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.