Элбэгээгийн амласан эрх чөлөөний наран "баруунаас мандаж байна"

2009/10/05
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Элбэгээгийн амласан эрх чөлөөний наран

Намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгээрээ Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газар, шүүх, прокуророор оролдоно гэдгээ шулуухан илэрхийллээ. Түүний шударга нэрийн дор хийж буй олон арван томилгоонууд, өөрийгөө тойрон хүрээлэгчид, сонгуулийн штабаараа төрийг дүүргэж буй их “өөрчлөлт” өртөөчлөн үргэлжилж байгаа нь энэ. Үүнээс бүр өмнө, ЕТГ-ын дарга Д.Дорлигжав Ч.Сангарагчаагаар оролдож эхлэх үед л хөшигний цаана Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солих яриа газар авч ирээдүйн томилогдоогүй даргуудтай уулзаж учрах ажил өрнөөд эхэлсэн. Нэр дэвшиж байхдаа нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчтэй шүүхдэлц-дэггүй, элдэв юм санадаггүйгээрээ тодроод байсан

Ц.Элбэгдорж өнөөдөр төрөл арилжиж үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийг нь шүүмжилсэн, алдаа мадагтай юм хийх гэж буйг нь сануулсан, өөрт нь таалагдаагүй хэнийг ч болов араа шүдэндээ зуудаг болжээ. Тамгын газрын дарга нь дүрэм журам мэддэггүйгээ гайхуулж Авлигатай тэмцэх газрын тайлан мэдээг нэхэн өрөөлийг бус өөрийгөө баахан шарав. Авлигатай тэмцэх газар нь мэдээлэл өгөх тусгай дэг журамтай, энэ журмын дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажлаа тайлагнадаг. Түүнээс бус аль нэгэн ажлын аппаратад нэхсэн зоргоор нь өгчихнө гэж юу байхав. Харин энэ дүрэм журмыг эрхэм Д.Дорлигжав мэддэг ч санаатайгаар мэдээгүй царайлах шаардлага гарав уу? Нэг их тайлан нэхсэн мэт дүр төрх өнгөн дээрээ харагдаж буй ч түүний хэвлэлийнхэнд өгсөн түг таг яриа нь Авлигатай тэмцэх газраар оролдох жүжгийн эхлэл байж гэсэн хардлагыг төрүүлнэ.

Энэ жүжгийн өрнөл хэсэг яг одоо АТГ-ын ажил муу гэдгээр үргэлжилж байна. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн томилсон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ч жүжигт багагүй үүрэг гүйцэтгэнэ. Ц.Элбэгдоржийн шүдний өвчнийг анх хөдөлгөсөн хүн нь ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн жирийн нэг албан хаагч, АТГ-ын судалгаа шинжилгээний албаны дарга. Ноён Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хууль нь АТГ-т шалгагдаж буй хэргийн найман зүйл ангийн 16 төрлийн гэмт хэргийн 14-ийг багтааж болзошгүй гэдгийг тэр хариуцан хийж буй ажлынхаа хүрээнд урьдчилан сануулсан. Үүнийх нь хариуд Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс АТГ-т хандан “ам задгай” албаны даргад хариуцлага тооцохыг шахаж шаардаж байв.

Хийж буй ажил нь хуудуутай болж магадгүй хэмээн санаа нь зовж, үгээ хэлсний хариуд амыг нь хааж, ажил төрөлтэй нь яриад байвал төрийн ажлыг төв шулуун явуулах хүн олдох уу? Судалгааны албаны даргын хэлсэн үг үнэн болох нь хууль хэрэгжиж эхлэнгүүт харагдав. Энэ Өршөөлийн хуулиар 2009 оны 6 дугаар сарын 29-нөөс өмнөх, 1991 оноос хойшхи хууль хүчний байгуулла-гуудын албан тушаалын хэрэгтнүүдтэй хийсэн хориод жилийн тэмцэл, хүч хөдөлмөр үгүй болсон гэхэд болно. Авлигын хэрэг гэдэг нь өөрөө албан тушаалтны л хэрэг. Албан тушаалаа урвуулан ашиглах, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг олж тогтоох, илрүүлэх, нотлох гэдэг нь хутга бариад хүн алчихсан хэрэг дээр ажиллахаас ч илүү барьцгүй, далдын далд оршиж байдаг. Гэтэл Өршөөлийн хууль гарснаар Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйл заалтууд утгаа алдаж хоёр арван жил дамнан улсын хөрөнгийг идэж ууж, завшиж тарамдуулсан зуу зуун авлигач, “цагаан захтнууд”-ын нурууг тэнийлгэсэн. Энэ бүхнийг харахаар Ц.Элбэгдорж “Авлигачдын нурууг тэнийлгэж, ард түмний нурууг бөхийлгөнө” гэх гэж байгаад андуураад “Авлигачдыг бөхийлгөнө, ард түмнийг тэнийлгэнэ” гэж манийгаа хошгоруулжээ. Өршөөлийн хууль гарснаар хүчний байгууллагын олон ажилтан, төрийн албан хаагчид сэтгэлийн хүнд дарамтанд ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь нууц биш. Ялангуяа, АТГ-ын мөрдөн байцаагчид өөрсдийн хийсэн өмнөх ажлаа үгүйсгэж, гэм буруутайг нь мэдсээр байгаа хэрнээ буруугүй хэмээн огт өөр бичиг цаас үйлдэж сууна. Үүгээрээ төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ гэгчийг бас л нулимж орхилоо.

Анхаарал татаж буй өөр нэг зүйл бол АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг томилсон Ерөнхийлөгчийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 121 тоот зарлиг юм. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн зөвлөлийг томилдог ч үүнээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан шалгаруулалт явагдсан байх учиртай. Тэр шалгаруулалтаар хамгийн их дэмжлэг авсан хүмүүсийг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа зарлигаар томилдог. Гэтэл талаас илүү хувь нь Элбэгээгийн ухуулга, сурталчилгааны ажилтнуудаас бүрдсэн шинэхэн Олон нийтийн зөвлөл хэзээ, хаана зарлагдсан, ямар шалгуураар гарч ирсэн эрхмүүд вэ? Олон нийтийн зөвлөлд орсноо АТГ-ын дарга болсон мэтээр санаж, баахан хэрэг илрүүлсэн баатар болохоор мөрөөдөж яваа Ж.Батзандан гэхэд л УМБГ-ыг жил гаруй нойр хоолгүй шахам ажиллуулж 18000 хуудас хавтаст хэрэг, 3000 гэрчийн мэдүүлгийн эзэн болсон. Ж.Батзандангийн энэ хэргийг шалгасныхаа төлөө тэр мөрдөн байцаагчид бүтэн жилийн турш бидний татварын мөнгөөр цалинжсан байж таарна. Гэвч тэдний энэ их хөлс хөдөлмөр, хавтаст хэргийн хориод мянган хуудас цаас, гурван мянган гэрчийн мэдүүлэг ердөө “Нотлох баримт хангалттай бүрдээгүй” гэдэг дөрөвхөн үгээр л үнс нурам болчихож байх юм.

Ц.Элбэгдорж гэдэг хүнийг л та нар сонгочихвол эрх чөлөөний чинь наран мандана гээд байгаагүйсэн билүү? Гэтэл хэн нэгэнд тал засаагүй, шударга, бодит үнэнийг ил хэлсэн, төр засгийн удирдлагуудын үйл ажиллагаа, үнэн нүүр царайг шүүмжилсэн жирийн иргэд, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү хэт ач холбогдол өгөн амыг нь барихаар зүтгэж байгаа нь юуны учир вэ? Худалч хүн хэзээ ч өөрийгөө худалч гэж хэлдэггүй, “нээрээ, үнэн” л гээд зүтгээд байдаг шиг “ардчилсан, шударга” гэдэг үгийг нүүрэндээ маск болгоод шавчихсан Ц.Элбэгдорж атгаг, өчүүхэн бодлоороо ард түмнийг ерөнхийлсөөр суух санаандаа хэт хөтлөгдөж явна бус уу? Удахгүй Д.Дорлигжав, Ц.Энхтүвшин нарын хуулбарууд мэт дүр төрх бүхий олон даргын цочир томилгоо явагдана. ЕТГ-ын ажилтнуудыг халж сольсноор эхэлсэн Элбэгээгийн энэ өс хонзонгийн томилгоонууд бүрэн эрхтэй нь л хамт төгсгөл болох биз ээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Где можно купить трамадоР» без рецепта купить Гаштет Майский купить Бошки НорильсРº купить Фен Мглин Какие Ð¾Ñ‰ÑƒÑ‰ÐµÐ½Ð¸Ñ  от спайса ГородскР¾Ð¹ Форум — ПетровсРº Онлайн купить Метод ОсинникР¸ Аммиак — Ð¢Ñ€Ð°Ð´Ð¸Ñ†Ð¸Ñ  Legalrc соли ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº эйфоретР¸Ðº Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР¸ купить Кокос Унеча ЗакладкР¸ реагент в Яровом купить Гаштет СосенскР¸Ð¹ Спайс в якутске купить Купить Шмаль ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ ÐºÐ¸Ð¹ Купить микс розы с доставкР¾Ð¹ по СПб — CvetClub Бошки в Скопине ЗакладкР¸ марки в Аше ЗакладкР¸ трамадоР» вСтруниР½Ðµ Coca Чай – Купить Coca Чай недорогР¾ из Китая на AliExpress Modafinil Glenmark mg купить в Ð¼ÐµÐ¶Ð´ÑƒÐ½Ð°Ñ €Ð¾Ð´Ð½Ð¾Ð¹ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ аптеке кокаин дублироР²Ð°Ð½Ð½Ñ‹Ð¹ купить Герик ОсташкоР² Купить БеленькР¸Ð¹ Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ Ðº ЗакладкР¸ бошки в БелевшеР¼ mohab gawish Купить закладкР¸ спайс россыпь в ОстровнР¾Ð¼ что сделать чтобы тест не показал марихуаР½Ñƒ купить Хмурь СмоленсРº Купить закладкР¸ лирика в Нижнем НовгороР´Ðµ Купить lsd в НикольсРº гашиш на столе купить Пятку Боровск ЗакладкР¸ гашиш в Щелкове ÐšÐ¾Ð¼Ð¿Ð°Ð½Ð¸Ñ  Самвела ÐÐ»ÐµÐºÑÐ°Ð½Ñ Ð½Ð° произвеР»Ð° почти 300 тысяч литров виски купить Гердос Инсар Klad севастоР¿Ð¾Ð»ÑŒ Купить Fury Nagano, цена ниже рыночноР¹
IP:193.93.192.45  2018-06-15 20:58:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.