Ерөнхий сайд Н.Энхболдод, хотын мэр Б.Мөнхбаатарт албан тушаалаа өгнө

2009/10/07
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Ерөнхий сайд Н.Энхболдод, хотын мэр Б.Мөнхбаатарт албан тушаалаа өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын бие тун тааруу байгааг хамгийн ойрын эх сурвалж нь баталж байна. Ерөнхий сайд энэ байдлаа мэдэгдэхгүйг хичээж олны өмнө биеэ нэлээд барьж байгаа ажээ.

Аль л Д.Медведевийн айлчлалын үеэс бие нь тааруу байгаа гэж дуулдаж байсан ч олны нүдэнд өртөлгүй явсаар өнгөрөгч сард Солонгост эмчлүүлээд ирсэн билээ. Мориноос унасан бэртэл нь сэдэрсэн гэх таамаг талаар болж элэгний өвчин болохыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа баталсан. Гэхдээ эх сурвалжийн ярьж байгаагаар, Ерөнхий сайд эмчилгээгээ дутуу хийлгээд ирсэн ажээ. Аргагүй. Эх оронд нь олон ажил зөвхөн түүнийг хүлээж байсан. Нөхөн сонгууль, Оюутолгойн гэрээ, "Атрын-III” аян гээд олон асуудалд түүний үүрэг их. Гэхдээ хамгийн анхаарал татахуйц, аминд тулсан ажил нь яах аргагүй нөхөн сонгууль байсан юм.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нөхөн сонгуульд нэр дэвшсэнээр МАХН-ын түүхэнд байгаагүй үзэгдэл болсон. Д.Зоригтын ялалт улс төрийн өндөрлөг өөд дахин мацахаар зүтгэж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүслийг хазаарлаж чадсанаараа томоохон үйл явдал болсон юм. Ингэснээр С.Баяр өөрийн байр суурийг баталгаажуулж чадсан юм. Энэ л ялалтыг байгуулахын төлөө С.Баяр эмчилгээгээ хаяад ирсэн ажээ. Элгийг хүний биеийн "лаборатори" гэж нэрийддэг. Идсэн, уусан зүйлээс шалтгаалан өвддөг ч гол төлөв сэтгэл санаа, стресс хамгийн их нөлөө үзүүлдэг юм байна. Ерөнхий сайд стресст их ордог байсан нь ойлгомжтой. Ардчилсан намын зүгээс нэг дарамтлана. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэл үзүүлнэ. МАХН-ын дотоод зөрчил амар заяа үзүүлэхгүй гээд олон зүйл нөлөөлсөн нь дамжиггүй.

Ирэх сард Ерөнхий сайд дахин эмчилгээнд явах аж. Харин энэ удаа явахдаа эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар Ерөнхий сайд болон намын даргынхаа суудлыг өгөх гэж байгаа гэнэ. Хэдийгээр Засгийн газарт МАХН-ын гишүүн сайд нар байдаг ч түүний үйл хэргийг залгамжлах хүн байхгүй гэхэд болно. Шадар сайд М.Энхболдод шилжүүлэх боломжгүй. Учир нь С.Баяр өөрөө Н.Энхбаяртай хамсан М.Энхболдыг унагааж байсан билээ. Харин УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэдийгээр Засгийн газрын гишүүн биш ч С.Баярын фракцын хүн. Ойрынх нь эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд намын даргын суудлаа түүнд өгөхөөр зэхэж байгаа гэнэ. Намын дүрэмнд намын дарга Засгийн газрын тэргүүн нь болдог заалттай. Тиймээс УИХ-ын дарга Н.Энхболдод автоматаар хоёр суудал очих боломжтой болох аж.

Дараагийн нэг сэлгээ бол хотын даргын суудал. Хотын мэр Г.Мөнхбаяр бас өвчтэй байгаа гэдэг нь нийтэд нэгэнт нууц биш болсон. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, элэгний өвчтэй гэх. Нийслэлийн Засаг даргад анх нэр нь яригдаж байхад хүмүүс "бие нь дийлэх болов уу" гэж эргэлзэж байсан юм. Гэсэн ч Ерөнхий сайд зүтгүүлсээр уг албанд томилуулж чадсан. Харин өнөөдөр түүний бие сайнгүй байгаагаас бас л ажлаа өгөх дээрээ тулаад байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Уг нь өнгөрөгч сарын эхээр ажилдаа орох байсан боловч чадаагүй. Үйл явдлаар баялаг өнгөрсөн есдүгээр сард Г.Мөнхбаяр албан ёсны нэг ч үйл ажиллагаанд оролцож чадаагүй, эмчлүүлж байсан. Ойрын хүмүүс, ажлынхан нь үүнийг нууцлахыг оролдсон ч хүмүүст ил болж амжсан юм. Одоо эмчилгээ хийлгэж байгаа ч төрийн ажлыг явуулах хэмжээнд сайжрахгүй байгаа гэнэ. Тиймээс Ерөнхий сайдыг ажлаа өгөхтэй нь зэрэгцээд хотын мэр суудлаа өөрийн орлогч Б.Мөнхбаатарт шилжүүлэх ажээ.

Б.Мөнхбаатар, Н.Энхболд хоёр нэг фракцынх. Тэр утгаараа гар нийлж ажиллах боломжтой гэж "дээгүүр" үзэж байгаа ажээ. Иймээс ирэх сард Н.Энхболдын фракц ажлаа хүлээж авах бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser МарихуаР½Ð° в слюне Звонок из банка кокаин Ссылка на рамп в торе купить конопля Фатеж Как спасибо по цыганскР¸ Купить бошки в Пермь Купить Гашиш Чегем lxmeet biz ПсилоциР±Ñ‹ выращивР°Ð½Ð¸Ðµ Купить марихуаР½Ð° Глазов 15 фактов о марихуаР½Ðµ которые должны знать все ЗакладкР¸ MDMA в Россоши Купить Гарик ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº Купить закладкР¸ спайс в Мураше Купить Гашиш в Нижний Тагил купить Шмаль Кириши купить АмфетамР¸Ð½ Плёс Купить Кокс Лакинск МодафинР¸Ð» в россии героин закладкР°Ð¼ тула купить ханка СольвычРµÐ³Ð¾Ð´ÑÐº купить тест на марихуаР½Ñƒ в аптеке Купить ЭйфоретР¸Ðº КрасногР¾Ñ€ÑÐº ВосстанР¾Ð²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ сим карты мтс цена Chem24 biz в обход Купить Снег Кирс ЗакладкР¸ спайс россыпь в СемикарР°ÐºÐ¾Ñ€ÑÐºÐµ Спайс в ПриморсРºÐ¾-АхтарÑ
IP:5.62.159.203  2018-04-20 23:37:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.