Наранзуныг танидаг хүн байна уу?

2009/10/08
Share |
Хүмүүс: Б Наранзун | 
Наранзуныг танидаг хүн байна уу?

Оддын эрэлд 3-аас л жинхэнэ од төрнө өмнөх хоёр цувралын үед бол монголын урлагийн хөгжил, техник дутуугаас олигтой үр дүнд хүрч чадаагүй хэмээн Дашка, Наран, Наранзун гурав "од"-ын эрэлд гаран, шар мартайгаа хатаж (Наранзуны хэлснээр) явна. Харамсалтай нь өвөө, эмээ, багачууд голдуу оролцогчид орж ирэн шүүгчдийн тэвчээрийг барахыг яана гээч.  Гэсэн ч мань гурав гандан буурахгүй. Наран хааяа нэг орж ирэх jazz хоолойтнуудыг ногоон гэрлээр тэнцүүлэн Наранзуны эгдүүцлийг төрүүлнэ. Мань хоёр байр суурь байнга зөрөлдөн зодолдохоос наахнуур л сууж харагддаг. Харин Дашка бол арай намбалаг ядаж л оролцогчидтой хүндэтгэлтэй харьцдагт нь үзэгчид тал өгнө. Гадна дотны иймэрхүү нэвтрүүлгүүдэд янз бүрийн оролцогчид орон, үзэгчдийг хөгжөөж харагддаг. Саяхны нэг өдөр Үзбекстанаас "Оддын эрэлд"-ийг л зорьж ирсэн гэх нэг залуу зүгээр л "хошин шог" тоглоод гарав. Ачаар нь Наранзун л нэг сайн нүүрээ шаруулаад авсан. Орж ирүүтээ л Нараа эгчийнхээ хоолойны сайхныг гайхан тал засахын хажуугаар Дашкаг ч хүндэлж явдагаа илэрхийлэн коко авав. Харамсалтай нь хамарт нь баас түрхсэн аятай ярвалзсан Наранзунд хэлэх магтаал олдсонгүй бололтой “та хэн билээ” гээд аваад хаядаг байгаа. Наранзун ч бантсандаа “за намайг зүгээр орхичох оо” гэж уцаарлав. Оролцогчийн дуу, бүжиг газар аваагүй ч буянд нь Наранзуныг сайн чадлаа даа хэмээн баярлах хүмүүс цөөнгүй байна билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Шишки ак47 в Бикине Купить Гашиш в Нарьян-М
IP:95.181.218.172  2018-06-12 22:58:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.