"YAHOO"-д ажилладаг Монгол хос дэлхийн графикчдын тэмцээнд цахиур хагаллаа

2009/10/08
Share |
Хүмүүс:

Өнгөрсөн долоо хоногт График дизайны мэргэжилтнүүдийн дэлхийн чуулган АНУ-ын Лас Вегас хот-ноо болсон юм. Энэ үеэр график дизайны мэргэжилтэн монгол залуу Ч.Ганболд тэмцээний фото зургийн эвлүүлэг төрөлд түрүүлж эх орон нэгтнүүдээ баярлууллаа. Нийт долоон төрөлд зохион байгуулагдсан тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй явагддаг эвлүүлгийн төрөлд 1000 орчим мэргэжлийн графикч оюун ухаанаа уралдуулсан байна. Мөн чуулганы хамгийн сүүлийн өдөр болсон “iStokcphoto” компанийн нэрэмжит “Фотошоп”-ын урлан дизайны салбар тэмцээнд монголын зураач Г.Дариа 200 гаруй мэргэ-жилтнүүдээс шалгарч, тэргүүн байр эзэлжээ.

Бахархалтай нь, эх орныхоо нэрийг хилийн чанадад дуурсгаж, энэ цагийнхаа эзэн нь болж яваа тэд гэр бүлийн хоёр аж. Графикчин хос АНУ-ын Охайо мужийн Акрон хотноо амьдардаг бөгөөд «Yahoo» группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг юм байна.

Дэлхийн Компьютерийн график дизайны чуулган нь Калифорнийн алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг “Адобе” компанийн нэрэмжит томоохон уралдаан юм. График дизайнеруудын компьютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж, чөлөө завгүй ажиллан уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг “Фотошоп” программаар нь дэлхий нийт “Адобе”-г андахгүй билээ.  Энэ компанийнхан хэрэглэгчдийнхээ дунд шилдэг уран бүтээлийн уралдаан зохион байгуулж, таван тивийн графикийн мэргэжилтнүүд Aмерикт уулзаж өрсөлддөг уламжлалтай болоод 15 жил болж буй аж

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.