Ц.Элбэгдорж: Өчигдөрийн хөрөнгө оруулагч, Өнөөдрийн хамтрагч

2009/10/08
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж: Өчигдөрийн хөрөнгө оруулагч, Өнөөдрийн хамтрагч

“Та бүхэн өчигдрийг хүртэл хөрөнгө оруулагчид байсан бол, өнөөдөр бидний хамтрагчид боллоо” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Рио Тинто компанийн Ерөнхий захирал Том Албаниз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ хэллээ.

Тэрээр, Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал алхам болно хэмээн ард түмний хүлээж байгаа гэрээнд гарын үсэг зурсанд Рио Тинто болон Айвенхоу Майнз компанийн удирдлагад баяр хүргэлээ. “Бид Монгол Улсын эдийн засаг, нийгмийн шинэ эрийн үеийг авчрах, хөгжлийн төлөө хамтран зүтгэх үүрэг хүлээж байна. Бид ард түмний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлийг биелүүлэх шинэ түүхийг хамтран эхлүүлэх гэж байна.

Монгол улс, Та бүхнийг дэлхий дахинд үлгэр жишээ болохуйц уул уурхайг байгуулна хэмээн итгэж харж байгаа. Оюутолгой төсөл бол хамгийн хариуцлагатай, нээлттэй, аюулгүй бүтээн байгуулалт болох учиртай. Мөн, манай ард түмний эрх ашгийг хүндэтгэж ажиллана гэдэгт бид итгэж байна.

Оюу толгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурснаар түүхэн том бүтээн байгуулалт эхэлж байна. Энэ төсөл манай ард түмэнд үр ашгаа жигд хүртээмжтэй хүртээх ёстой гэдэг байр суурьтай байгаагаа дахин илэрхийлье. Манай улсын иргэн бүр сэтгэл ханамжтай байх нь чухал. Тэд боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчиндоо санаа зовохгүй тайван амар байж, хамгийн чухал нь ирээдүй үр хойчдоо хөрөнгө оруулалт хийж чадаж байгаадаа итгэлтэй байх нь чухал юм. Бид ч мөн тийм байлгахын тулд анхаарах болно гэдгээ төрийн тэргүүн Рио Тинтогийн удирдлагатай уулзах үеэрээ хэллээ.

Рио Тинто компанийн Ерөнхий захирал Том Албаниз “Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа Рио Тинтогийн бүх үйлдвэр, компаниуд аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг. Бид хүнд, байгальд, цаашлаад улс орны ирээдүйд “аюулгүй” үйл ажиллагаа явуулна гэдгээ дахин илэрхийлье. Оюутолгой бол манай хамгийн сүүлийн үеийн техник технологи, шилдэг инженерүүдийг нэгтгэсэн үлгэр жишээ бүтээн байгуулалт байх болно” гэлээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.