Билэгт сайн өдөр 108 хос хуримаа хийлээ

2009/10/08
Share |
Хүмүүс:
Билэгт сайн өдөр 108 хос хуримаа хийлээ

Уржигдар намрын дунд сарын шинийн арван долооны билэгт сайн өдөр. Энэ өдрийг билэгшээж олон хосууд хуримаа хийлээ. Хуримын ордонд л гэхэд зөвхөн өчигдөр  108 хос хуримаа хийлээ.Монголчууд бид бүхэн намрын дунд сарын шинийн арван долооны өдрийг жилийн хамгийн сайн өдөр хэмээн билэгшээдэг. Иймдээ ч дашням балжинням давхацсан энэ өдөр залуу хосууд хуримаа хийдэг. Өчигдөр хуримын ордон хамгийн их ачаалалтай байлаа. Хуримын ордны тухайд шөнийн нэг цагаас эхлэх залуу хосуудын гэрлэх ёслолыг хийж эхэлжээ. Өчигдөр хуримын ордонд нийтдээ 108 хосууд гэрлэх ёслолоо хийсэн байна.Бурханаас заяасан хүмүүний орчлонд төрсөн хүн гэдэг амидралын ханиа сонгож насан туршдаа амидралыг хамтдаа туулж зовлон жаргалаа хуваалцах ханиа дээдлэн гэр бүл болж гэрлэх ёслолоо үйлдэж туурга тусгаарлана гэдэг амидралын хамгийн том баяр баясал байдаг. Иймдээ ч өнөөдөр намрын дунд сарын 17-ны өдөр гэрлэх ёслолоо хийж байгаа залуу хосууд аз жаргалаар дүүрэн байна.Билэгт сайн энэ өдөр хуримын ордонд нийтдээ 108 хос гэрлэх ёслолоо хийж байсан бол гачуурт дахь Монгол шилтгээнд 30 орчим хос мөн гэрлэх ёслолоо хийж байлаа.Үүний зэрэгцээ гэрлэх ёслолын ордонд  тавин жил хамтдаа ханилсан хосууд алтан хуримаа хийж байгаа таатай мэдээлэл байлаа

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.