Р.Бурмаа бусдын тогийг таслах завтай л яваа бололтой

2009/10/09
Share |
Хүмүүс: Р Бурмаа |  М Ичинноров | 
Р.Бурмаа бусдын тогийг таслах завтай л яваа бололтой

Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүд сүүлийн үед тун таарамжгүй болсон аж. Өөрийгөө хоёр том намын хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээн нэрлээд байгаа бие даагч М.Ичинноровыг саналаасаа хуваалцахвий хэмээн айсан АН-ын нэр дэвшигч Р.Бурмаа айхтар рекетлэх болсон гэн шүү. Түүний ярилцлагуудыг хэвлүүлэхгүй тулд сонингуудад их хэмжээний мөнгө төлөн, дэмжигч залуусыг нь шүүх сэргийлхээр сүрдүүлэн, барьж байцаан, сонгуулийн штабынх нь тог цахилгааныг хүртэл таслан гүйгээд байгаа хүн бол яах аргагүй Р.Бурмаа хэмээн хүний эрхийн хуульч бүсгүй хэлсэн. Ямартай ч гадаадад (Харвардын их сургуульд) олон суралцаж байгаад Америк нөхөр дагуулан эх орноо л гэж ирсэн боловсролтой бүсгүй энэ зэргийн юман дээр худал үнэн ярьж явмааргүй юм гэх хүмүүс байна билээ. Тэгвэл АН-ын нэр дэвшигч л нөр их ажлын хажуугаар бусдын тог цахилгаан таслаж, залган зугаацсан шигээ тун завтай яваа бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.