Одноо стильдээ анхаарвал ч ...

2009/10/09
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
Одноо стильдээ анхаарвал ч ...

Хошин урлагийн бүсгүйчүүд дотроос сор болон гялалзсан, бас ч гэж эвлэгхэн дуулчихдаг дээрээ яггүй найруулагч болохоо Сэргээш-3-аар батлаад авсан И. Одончимэгийг монголчууд ер нь хэр халдаахгүй хүндэлдэг. “Хөөрхөн л дөө даанч үсний засалт нь хөдөөний хүүхэн шиг” гэдэг үг ч муулж гоочлох гэсэн нэгний үг бус жинхэнэ гал улаан фэнийх нь амнаас гарсан биз. Олны танил хүний жаргал зовлонг тэнцүү эдэлж яваа бүсгүй өөрөөсөө үе мултарсан дүү залуутай ханилахад нь “залуу амрагтийн заяа амардаггүй юм даа” хэмээн өмнөөс нь сэтгэл зовнин суусан хүн олон. Харин Одноо зориг гарган насны зөрүүтэй дурлалаа илэн далангүй нээснээр  хосуудын хайр сэтгэлийг хүндэлж, аз жаргал ерөөсөн олны шуугиан тэгсгээд намдсан. Түүнд “хувцаслалт дээрээ илүү анхаарал хандуулвал ч...”  гэх зөвөлгөө байнга ирдэг ч өөрийнхөөрөө, зөрүүд Одноо огт сонсдогггүй юм билээ. Хэзээд л цаг үеэсээ жаахан хоцрогдсон, хөдөөрхүү стилиэр хувцасладаг түүнийг хөөрхөн инээмсэглэл, гандан буурашгүй авъяас хоёр нь нөхдөг биз дээ хэмээн фэнүүд нь харин өмөөрдөг юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
xcmbawybuc otze6Mlimmdrxtygsu, [url=http://qmxrhqfyacqc.com/] qmxrhqfyacqc[/url], [link=http://vkekfpicuepe.com/ ]vkekfpicuepe[/link], http://ippogtkbfcxj.com/
IP:46.161.9.8  2017-04-06 06:08:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.