Фосфорит Хөвсгөлийг хөгжилд хөтлөх эсэх нь маргаантай үлдэв

2009/10/09
Share |
Хүмүүс:
Фосфорит Хөвсгөлийг хөгжилд хөтлөх эсэх нь маргаантай үлдэв

Хөвсгөлийнхөн энэ өгүүлбэрийг Засгийн газрын тэргүүн болоод Оюутолгойн гэрээ байгуулсан эрхмүүдэд хаягласныг дамжуулъя. Гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан өдөр улстөрчид бултаараа урагшаа нэг алхсанаа гайхаж ширээ тойрон хундага тулгаж нэг нэгэндээ баяр хүргэж байлаа. Хоёр ням давхацсан тэр өдөр хөдөөгийнхөн бэр гуйж, худ ураг болцгоон найр хурим хийв. Найранд 100 хадаг дутсан тухай хажууд хэн нэгэн утас цохих нь тод сонсдоно. Иргэд 100 хадагны мөнгөөр шатаж найрласан бол эрх мэдэлтнүүд сэжиг бүхий гэрээ байгуулж баярласан билээ. Төрийн ордонд Оюутолгойн гэрээ бэлэн болсон тэр өдөр Хөвсгөлийнхөн Засаг даргын тамгын газрын байрны хурлын танхимд чуулж хөгжлийн гарц хайсан юм. Хөвсгөлийнхөн 1.5 саяа хүлээсээр байна. Гэрээ байгуулсан өдрөөс хүлээлт улам лавшрав. Авдрандаа мөнгөтэй болно, банкнаас авсан зээлээ төлж өрнөөс сална гэж итгэж, найдаж хүлээж байна. Тэдний хүлээлтийг хөсөрдүүлэх эрх улсын удирдагч нарт байхгүй. Ерөнхийлөгч, Сайд нарын танхим, УИХ-ын гишүүд бүгдээрээ мөнгө амлаж ард түмний саналыг худалдаж авсан. Одоо хариуд нь данс руу нь мөнгө гуйвуулах хэрэгтэй болжээ. Гэхдээ тэд бэлэн мөнгөтэй болно гэж итгэж байгаа. Сонгуулиар сургуулийн төлбөр, эрүүл мэндийн даатгал биш бэлнээр олгохоо амласан учраас ингэж хүлээх нь ч зөв юм.

ХӨВСГӨЛИЙН ХӨГЖЛИЙН ЦООЖ ГУРВАН ТҮЛХҮҮРТЭЙ
"Хөвсгөл хөгжил" форум өнгөрсөн даваа, мягмар гаригт Мөрөн хотод болсон юм. Энэ нутгаас гаралтай УИХ-ын гишүүд, төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, бизнесмэнүүд аймагтаа очиж хөгжлийн форумд оролцов. Форумыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа. 242 төлөөлөгч оролцон Хөвсгөлийг хэн, яаж хөгжүүлэх вэ гэсэн асуултад хариулт олохыг оролдсон юм. Тэд хөгжлийн гурван түлхүүр байгааг тус бүрдээ онцолж байлаа. Үзэсгэлэнт байгалиа дагасан аялал жуулчлал, мал сүргийн тоо, дэд бүтцээ ашиглаж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, ашигт малтмалын арвин нөөцөө ашиглах нь хөвсгөлийнхнийг урагш хөтлөх хөгжлийн гарц гэдэгт олон хүн санал нийлсэн.

УИХ-ын гишүүн асан "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат Хөвсгөлийн хөгжлийн модуль нь Бүрэнхааны фосфоритын орд гэж хэллээ. Тэрээр ашигт малтмал, аялал жуулчлал, газар тариалан гэсэн гурван салбараар Хөвсгөлийн хөгжлийг тодорхойлсон юм. Казахстан, Америк, Австралийн дараа дэлхийд дөрөвт бичигдэх томоохон фосфоритын орд нь энэ аж. Мөрөнгөөс 25 км, Хөвсгөл далайгаас 120 км зайтай Бүрэнтогтох суманд оршдог Бүрэнхааны фосфоритын ордыг хадгалах биш ашиглах хэрэгтэй гэж Б.Эрдэнэбат үзэж байна. 183.6 сая тонн фосфоритын нөөцтэй энэ ордод 305 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2142 ажлын байр бий болгох боломжтой хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү танилцуулсан. Ордыг ашиглахын тулд тэнд өндөр хүчдэлийн шугам татаж, Эрдэнэтээс орд хүртэл 450 км хатуу хучилтгай зам, Эрдэнэт-Мөрөн-Бүрэнтогтох сумыг холбосон 410 км төмөр зам тавих шаардлагатай аж. Ордыг ашиглахыг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа ч мэргэжилтнүүд байгаль экологи болон, Хөвсгөл далайд муугаар нөлөөлөх зүйлгүй гэж үзэж байна. Монгол Улс Оюутолгойг ашиглаж баяжихыг хүсч байгаа бол хөвсгөлийнхөн фосфоритын ордоо ашиглаж хөгжихийг чухалчилж байна. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг энэ ордыг ашиглах цаг болоогүй, ард түмэн нэгдсэн ойлголттой болж, Оюутолгойн үр дүнг хүлээзнэж байгаад энэ тухай ярих хэрэгтэй гэж бусдаас өөр саналтай байв.

Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ орд одоо 5-6 компанийн эзэмшилд байдаг аж. Тэд хоорондоо учраа олж чадаагүй байхад ашиглах тухай ярихад эрт байгааг Д.Бахтхуяг хэллээ. Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах талаар шийдвэрт хүрч чадаагүй нь аймгийн хөгжлийг сааруулж байгаа хэмээн аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрвээ хэллээ. Фосфорит зөвхөн Хөвсгөлийг биш Монгол Улсын хөгжлийг урагшлуулна хэмээн доктор Ч.Хурц онцолсон. Тэрээр фосфоритыг ашиглах хамгийн сайн технологитой Казахстан, Унгарын туршлагаар энэ ордыг ашиглахад халгүй гэж үээж байв. Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглая гэдэгт санал нэг байсан ч одоо энэ тухай ярих уу, эсвэл дараа болох уу гэдэгт форумд оролцсон төлөөлөгчдийн байр суурь зөрүүтэй байсан. Форумын төгсгөлд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах нь зөв, буруу гэдэгт төлөөлөгчид нэлээн маргалдсан. Гэвч шийдвэр гаргаагүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо.

XҮН, МАЛЫН ТООГООР ТЭРГҮҮЛДЭГ Ч ХҮНИЙ ХӨГЖЛӨӨР ХОЦОРЧЭЭ
Хөвсгөл аймаг хүн, малын тоогоор улсдаа тэргүүлдэг. Гэвч хүний хөгжлийн индексээр хоцорч улсын хэмжээнд сүүл мушгидаг аж. Үзэсгэлэнт байгальтай, дэлхийн хамгийн цэнгэг далайтай, ашигт малтмалын арвин баялагтай, цаа буга, цаатан гээд бусдаас онцгой зүйлээрээ гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг. Бүх сум нь цахилгаантай, үүрэн холбооны сүлжээтэй, ОХУ-тай хил залгаа учраас хамтарч ажиллах бололцоотой гээд сайн тал олон ч саар зүйл бий. Нас баралт, ажилгүйдэл ядуурал ихтэй зэргээр хүний хөгжил энэ аймагт дутжээ. Иймд сөрөг талыг далдлах хөгжлийн гарц хэрэгтэй байна. Хөвсгөлчүүд фосфоритын ордоо эрт, орой хэзээ нэгэн цагт ашиглах ч өнөөдөр энэ тухай ярих нь амжилттай биш гэдэг нь төлөөлөгчдийг ярианаас илт байна. Харин яг одоо өмнөө тулгамдсан хүний хөгжлийг УИХ-ын гишүүд, хөрөнгө оруулагчид, иргэд анхааралдаа авахгүй бол цаг алдах вий. Хөвсгөл хэдэн сая тонн хүдэртэй байлаа гээд эхлээд хүнээ хөгжүүлэхгүй бол амжилттай урагшлахгүй нь лавтай. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эрчимтэй хөгжих олон салбар байгаа ч хүнээ хөгжлүүлж бусадтай өрсөлдөх чадвартай болох нь чухал хэмээв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид хамгийн олуулаа, хамгийн олон малтай, хамгийн үзэсгэлэнтэй нутагт амьдардаг. Иймд хэрэглээний том зах зээл хэрэгтэй байна. Олон малаа зах зээлд нийлүүлэх нь чухал. Бид саяхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай уулзаж мах экспортлох талаар ярилцаж санал тавьсан. Ирэх жилээс 70 мянган үржлийн мал ОХУ руу экспортлохоор болсон. Боломжийг гаднаас биш дотроосооо хайя. Би гишүүний хувьд аялал жуулчлалыг хөгжүүлье гэдэгт илүү санал нийлдэг. Ингэхдээ дэд бүтэц сайтай, сайн замтай байх ёстой. Мөн аймгийн төвд ч үзэх, харах зүйлтэй байх нь чухал" гэв.

Ц.Сэдванчиг: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДСЭН Ч АЖИЛГҮЙДЭЛ БУУРАХГҮЙ БАЙНА
"Хөвсгөл хөгжил" форумд Ц.Сэдванчиг гишүүн УИХ-д сонгогдсон дөрвөн гишүүнээ төлөөлж "Орон нутгийн бие даасан байдлыг хангах нь хөгжлийн гарц" сэдвээр илтгэл тавив. Хөвсгөл улсын төсвөөс хамгийн их хөрөнгө оруулалт авдаг аймгийн нэг ч сүүлийн жилүүдэд буурч байгааг Ц.Сэдванчиг гишүүн илтгэлдээ онцоллоо. Өнгөрсөн онд улсын төсвөөс 31,3 тэрбум, энэ онд улсын төсөв, Монгол Улсыг хөжгүүлэх сан, гишүүдийн багц нийлээд 11,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ирэх онд нийт 12 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснийгдурдлаа. Жил бүхэн улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулалт, дэмжлэг авдаг ч ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгааг сайтар ярилцаж дүгнэлт гаргах хэрэгтэйг Ц.Сэдванчиг гишүүн хэллээ. Үйлдвэржилтийг дэмжих ажлын хүрээнд олон нийтийн анхаарлыг татдаг УИХ-ын гишүүний 500 сая төгрөгийн багцаас Мөрөнд 300-500 тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах "Хөвсгөл-Ноолуур" төсөл, түүхий эд, бараа биржийн худалдааг зохион байгуулах "Хөвсгөл-Бирж" төсөл, Мөрөн болон зарим сумын эмнэлгийг унаатай болгох, иргэдийн аж ахуй, жижиг дунд үйддвэрлэл эрхлэлтийг дэмжих, ундны усны чанарыг сайжруулах, багуудыг дэмжих ажилд зарцуулахөар болжээ. Гэвч гүйцэтгэх ажил удаан байгааг чамлаж байлаа. Мал аж ахуй, үзэсгэлэнт сайхан байгалиа түшиглэсэн бизнөсийг хөгжүүлж чадвал газрын баялгаа ашиглахаас өмнө үр өгөөжийг нь хүртэх боломжтой гэв.

Хөвсгөл аймагт нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг гурван саяд хүргэх зорилт тавьж байгаагаа аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав хэллээ. Өнгөрсөн жил аймагт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч албан тушаалтнууд хариуцлагагүй, уялдаа холбоогүй ажилласнаас 356 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва Бутово СеверноРµ купить LSD 220 мг ПолярныР¹ купить МарихуаР½Ð° [KILLER KUSH] Москва ИзмайлоР²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин РОЗНИЦА (999 VHQ) ÐÑ„Ð³Ð°Ð½Ð¸ÑÑ ‚ан Москва ГольяноР²Ð¾ купить LSD 220 mkg РегистрР°Ñ†Ð¸Ñ на legalrc КингисеР¿Ð¿ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ТриптамР¸Ð½Ñ‹ ОдинцовР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Red Monkey 250mg Москва ЛомоносР¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ купить Кокаин HQ Москва БабушкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить LSD-25 (HQ) 250мкг Болгар купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Afgan Kush Москва Крюково купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine Premium: Peru Москва Марьино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Outstanding Kush] Ясна купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: UPS 280mg Купить марихуаР½Ñƒ в мск Москва Ð”Ð°Ð½Ð¸Ð»Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Порох 999 (HQ) Афган ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD КандалаРºÑˆÐ° купить МефедроР½ купить Лучший эйфоретР¸Ðº Москва Раменки купить MDMA Pills Купить закладкР¸ кокаин в СолигалР¸Ñ‡Ðµ ЗакладкР¸ наркотиРºÐ¾Ð² Москва Внуково Татарск купить LSD 220 мг ÐœÐ¾Ñ€Ð´Ð¾Ð²Ð¸Ñ  купить HQ Гашиш NO NAME Москва ЛомоносР¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ купить МарихуаР½Ð° [Outstanding Kush] Москва ОстанкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Гашиш [LV] ГидрохлР¾Ñ€Ð¸Ð´ дициклоР²ÐµÑ€Ð¸Ð½Ð° НовокузР½ÐµÑ†Ðº купить HQ Гашиш NO NAME Москва МолжаниР½Ð¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ купить MDMA таблеткР¸ Москва ЮАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Outstanding Kush] Москва ЧерёмушРºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин РОЗНИЦА (999 VHQ) ÐÑ„Ð³Ð°Ð½Ð¸ÑÑ ‚ан Москва КрасносРµÐ»ÑŒÑÐºÐ¸Ð¹ купить Гашиш [Soft Hash] Москва ЗАО купить МефедроР½ (миф) БолоховР¾ купить HQ Гашиш Москва МоскворРµÑ‡ÑŒÐµ-СабÑ
IP:141.101.132.226  2018-07-15 01:26:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.