Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн хүүхдүүд 110 төгрөгөөр л цайлж байна

2009/10/09
Share |
Хүмүүс:
Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн хүүхдүүд 110 төгрөгөөр л цайлж байна

"Манай хүүхдийн сургууль "үдийн цай"-ндаа дэлгүүрт  50-иар зардаг модон чихэр өгдөг" гэсэн мэдээлэл манай сайтанд хаяглагдан ирсэн юм. Экс ерөнхийлөгчийн санаачлагаар дунд сургуулийн бага ангийн хүүхдүүдийн дунд хэрэгжиж эхэлсэн үдийн цай хөтөлбөр сайн муу нэр олныг дагуулсаар 3 жилийг ардаа орхиж. Бага ангийн хүүхдүүдийн хичээлд явах идэвхийг дэмжсэн энэхүү хөтөлбөрийн заалтад хүүхэд өдөр бүр үдийн цайнаасаа уураг 13 грамм, өөх тос 9 грамм, нүүрс ус 51 грамм, илчлэг 340 граммыг авч байх ёстой хэмээн тусгасан байдаг.

Гэтэл Дархан-Уул аймагт өнөөдөр үдийн цай хөтөлбөр дээр өгүүлсэнчлэн модтой чихэр, тал цайны печенээр хүүхдүүдийн ам хуурах төдийд л хэрэгжиж байна. Хааяа харж үзэн мах орлуулагчаар хийсэн зутан, шар будаатай шөл өгдөг юм байх. Өдөрт өгч байгаа нэг модтой чихэр, тал цайны печенийн үнийг тооцоод үзэх юм бол 110 төгрөг л болно. Угтаа бол улсаас нэг хүүхдийн үдийн цайнд 400 төгрөг төсөвлөж өгсөн байдаг юм билээ. Бүгдийг нь ашиглаад ч хүрэлцээтэй цайлж чадахгүй төрийн 400 төгрөгнөөс завших зүрх бас хүнээс гардаг л юм байх даа. Алгын чинээхэн амьтдын аягатай хоолноос хумсалж буй Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн захирал Батболд Од цогцолборын захирал Уртнасан, 18- р сургуулийн захирал Ядамсүрэн, 4-р сургуулийн захирал Рэнцэнханд  мэтийн хүмүүс боловсролын байгууллагыг толгойлж яваа гэж бодоход даанч харамсмаар. Түүгээр ч барахгүй эдгээр сугуулийн удирдлагуудад гайгүй хөлжих бас наг арга байдаг гэсэн.

Тухайлбал Батболд захирал жилд 10 багш ямар нэг шалтгаанаар ажилаас нь халж, тогтсон ханшаар 10 багш зөрүүлэн ажилд авдаг болохыг сайн мэдэх хүмүүс байдаг юм билээ. Үүгээр 9-р сургуулийн захиралын хууль бус үйлдэл дуусахгүй. Энэ жил л гэхэд сургуулийн засварын ажилд төрөөс 200 сая төгрөг гарган өгчээ. Тиймээс их засварын ажил дуусаж өгөхгүй хүүхдүүд хичээл хийх газаргүйгээс энд тэндэхийн цэцэрлэг, сургууль дамжин бүр байхаараа подволд хүртэл хичээллэж байсан. Харин Батболд захиралын бариулж буй барилга 9-р сургуулийн засвартай уралдан сүндэрлэх нь даанч нэг сонирхмоор. Засварын ажилд зарцуулах ёстой 200 сая төгрөгнөөс хуваалцаж буй энэ барилга бол түүний эхнэрийн хувийн эмнэлэг гэх юм билээ. За тэр хувийн эмнэлэг энэ тэрийг мартъя. Ядаж сургуулийнхаа хүүхдүүдийг подволноос дээр орчинд сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн нь яамай даа. Хэрэв хүүхдүүд чинь подволдоо хааяа өгдөг шар будаатай шөлөө идэж суугаад элдэв халдварт өвчин туссан бол таны эхнэрийн эмнэлэг дор нь эмчлэх байсан биз. Тэгж л найдахаас... 

Батболд захиралтай адил үдийн цай хөтөлбөрийг гурилддаг сургууль дарханд олон. Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор, 22-р сургууль, Цай хун хэмээх хятад сургуулиудын захиралууд мөн л Батболд багшийн адилаар Дархан стейк компанитай хамтарч ажилладаг гэсэн. Хамтарч ажиллах ч юу байхав дээ хамтарч луйвар хийдэг юм байх. Эдгээр сургуулиудын захиралууд ашиг сонирхолын үүднээс нэгдэж Дархан стейкийн Баяраа захиралтай хамтран хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрөөс хууль бус ашиг олж байгааг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах цаг болсон л баймаар. Дээр өгүүлсэн Дархан Стейк компани үдийн цай өгдөг болсноос хойш сургуулиудын гуанзыг сүлжээ маягаар түрээслэн авч захиралуудтай нь хамтарч ажилладаг болсон. Мөн зарим сургуулийн гуанзыг багш нар нь түрээслэн үдийн цайг нийлүүлдэг аж.

Гэтэл Дарханыг үйлдвэрийн хот гэдэг шүү дээ. Хэдхэн хүүхэддээ ариун цэврийн шаардлага хангасан цайны боов нийлүүлчих нарийн боовны цехгүй байна гэхэд итгэмээргүй л юм даа. Үгүй ядаж л Дархан мэтийн хотожсон газар хүүхдүүдийн үдийн цайг үйлдвэрийн аргаар бэлдсэн баталгаатай хүнсний зүйлээр хангамаар юм. Болсон  болоогүй бантан, зутан, шар будаатай шөл мэтээр  хойч ирээдүйгээ хуурч бас хордуулмааргүй байна.  Ямартай ч Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн хүүхдүүд 110 төгрөгөөр цайлж байна. Үлдсэн 290 төгрөгийг нь Батболд захирал яг юунд зориулаад  байгааг холбогдох байгууллагууд шалгана биз. Үдийн хоол нэртэй захын хамгийн хямд, чанаргүй мах, цувдай  гурилаар  хийсэн  хоол нэртэй юм өгснөөс амин дэмтэй хор шаргүй цагаан идээ өгч үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл болдоггүй л юм байх даа. Ер нь Боловсролын яам, дунд сургуулийн захиралууд хүүхдийн хоолыг мэдэж үзэмжээрэй шийдээд байвал хүнс, эрүүл ахуйн салбар хариуцсан мэргэжилийн байгуулага байхын хэрэг байна уу?  Дархан хотын Засаг дарга үдийн цай хөтөлбөрт анхаарах цаг болсон юм биш үү? Ядаж л сумаараа хордчихоод байгаа Хонгорынхоноосоо сургамж аваасай билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
xqefbhh RQHnQlzsmvforqdugs, [url=http://vlfytxgobyyb.com/] vlfytxgobyyb[/url], [link=http://zcvdrorhxfmd.com/ ]zcvdrorhxfmd[/link], http://aipnzfkvnekw.com/
IP:31.184.238.151  2019-07-19 03:04:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.