БАЯР: ОЮУТОЛГОЙН ТӨСЛӨӨС МОНГОЛЫН ТАЛД НОГДОХ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭРЛЭСЭН ҮНЭ ЦЭНЭЭР 53 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ

2009/10/10
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
БАЯР: ОЮУТОЛГОЙН ТӨСЛӨӨС МОНГОЛЫН ТАЛД НОГДОХ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭРЛЭСЭН ҮНЭ ЦЭНЭЭР 53 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ

Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга, гишүүд ээ,
Монгол Улсын нийт ард иргэдээ,
Эрхэм хөрөнгө оруулагчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Өнөөдөр Монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын арван долооны билигт сайн өдөр тохиож байна.
Энэ өлзий төгөлдөр, билигт сайн өдөр нийт Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн алт-зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч сая тохиолоо. 
Монгол орон ашигт малтмалын арвин их нөөц баялагтай гэдгийг бид олон жилийн туршид ярьж ирсэн боловч өнөөгийн байдлаар илрээд байгаа ашигт малтмалын нөөцтэй харьцуулбал эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгийг нь хүртэж байгаа ашигт малтмалын томоохон орд газар чамламаар цөөн байгаа билээ.
Газрын хөрсөн доорх баялаг бол эцэг, өвгөдийн маань үеэс хойч үеийн бидэндээ өвлөж үлдээсэн арвин их баялагийн нэг хэсэг юм. Бидэнд зөвхөн газрын баялаг бус түүнээс ч илүү үнэ цэнтэй буурал түүхийн маань бахархалт өв, зуун зууны хур шингэсэн оюуны асар их баялаг, монгол хүний золбоо хийморь, авъяас билиг цогцолж байгаа гэдгийг бид мартах учиргүй  бөгөөд байгалийн баялгаа монгол хүнийхээ, Монгол Улсынхаа хөгжлийн хурдасгуур болгоход  эдгээр хүч нөөцөө бүрэн ашиглах ёстой билээ.
Оюу толгойн алт-зэсийн орд газрын Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үйл явц сүүлийн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн жилүүдэд 2 удаагийн УИХ, 3 удаагийн Засгийн газрыг дамжин хэлэлцэгдэж, хэлэлцэх хирээр улам бүр чамбайрч, сайжирсаар өнөөдрийг ийнхүү хүрлээ.
 УИХ-аас хөрөнгө оруулагчидтай гэрээний төслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт 2008 оны 12 дугаар сарын 40 дугаар тогтоолоор өгсөн үүрэг, удирдамж, мөн түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор удаа дараа гэрээний төслийг хэлэлцээд өгсөн удирдамж, чиглэлүүд, УИХ-ын гишүүдийн гаргасан санал, зөвлөгөө нь гэрээг байгуулах үйл явцыг эрчимжүүлж, монголын талаас тавих шаардлага, шалгуурыг тодорхой болгож өгснөөс гадна хэлэлцээр хийж буй Засгийн газрын ажлын хэсэгт найдвартай ар тал, өмөг түшиг болж ирсэнийг онцлон тэмдэглэж байна. Эрхэм гишүүд Та бүхний гэрээний төслийн талаар гаргасан санал, зөвлөгөөнд Засгийн газар онцгой анхаарал тавьж, гэрээний зүйл, заалтуудад тусгаж ажилласан гэдгийг хэлэхэд таатай байна.
Монгол Улсын Их Хурлаас бидэнд итгэн даалгасан үүргийн дагуу манай хамтарсан Засгийн газар Оюу толгойн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгон эхлүүлж байна. Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж буй Оюу толгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хариуцлага, хувь заяа бидэнд ногдсонд бахархаж байна.
Гэрээний төслийг эцэслэх явцад Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж  байгаагаа илэрхийлье.
Гэрээний төслийг боловсруулах, хэлэлцэх явцад УИХ, Засгийн газрын байгууллагуудаас гадна манай ард иргэд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн мэргэд, судлаачид үнэ цэнтэй олон сайхан санал боловсруулж ирүүлж байсан нь гэрээний төслийг илүү оновчтой, илүү ул суурьтай болоход ихээхэн хувь нэмэр оруулсаныг онцлон тэмдэглэе.
Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монголын ард түмэн, төр засаг энэхүү гэрээнээс хэдий хэмжээний үр ашиг, өгөөж хүртэх вэ гэсэн гол асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны хэрэг юм.
Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. 
Үүнээс гадна Монголын талд буюу манай нийт эдийн засаг, ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал:

• Оюу толгойн төслийн бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар 10000 ажлын байр шинээр бий болох юм. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм;
• Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2- 2,5 тэрбум ам доллараар нэмэгдэж, гадаад валютын маань улсын нөөц арвижина;
• Жилд дунджаар 580 гаруй сая ам долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ;
• Уурхайг дагалдан говийн бүсэд авто зам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл ийнхүү тавигдана;
• Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх,   үйлчилгээ үзүүлэх зэрэг бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогод сайнаар нэн нөлөөлөх юм.

Гэвч гэрээнд гарын үсэг зурснаар газар дор байгаа эрдэс баялаг өөрөө хөрсөн дээр гарч ирэхгүй, хөрөнгө мөнгө болон хувирахгүй нь дэндүү тодорхой юм. Цаашид Оюу толгойн орд газрын олборлолтын өмнөх бэлтгэл ажлыг хангах, уурхайг байгуулах, олборлолтыг явуулж эхлэхэд цаг хугацаа, хөрөнгө хүч шаардагдах болно. Энэ бүх үйл ажиллагаанд манай иргэд, үүний дотор ажил эрж хайж байгаа залуучууд өөрсдөө гар бие оролцох, ажлын байртай, цалин орлоготой болох өргөн боломж, үүний хажуугаар бас үүрэг хариуцлага ирж байна.
Хөрөнгө бэл, хангалуун амьдрал өөрөө аяндаа бүрдэхгүй. Ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд л амьдрал цогцолдог. Ийм л жамтай эрээн хорвоо. Ажил хийсэн хүн ам тосдоно гэж бидний монголчууд ярьдаг. Иймээс бид өнөөдөр хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгон, улс орныхоо эдийн засаг, улмаар айл өрх бүрийн аж амьдралд илүү ахиц дэвшил гаргахын төлөө шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болж байна.
Монгол улс одоогоос 10 жилийн өмнө буюу 1998 онд  150 орчим сая долларын эрдэс бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байсан байна. Харин өнгөрсөн 2008 оны байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт үүнээс яг 10 дахин нэмэгдэж 1,5 тэрбум ам долларын эрдэс бүтээгдэхүүнийг Монгол улс экспортод гаргажээ. Тэгвэл Оюу толгой төслийн олборлолтын ажил эхлэмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс 2 дахин нэмэгдэж, 3,0 тэрбум гаруй ам долларт хүрэхээр төлөвлөгдөж байна.
Оюутолгой энэ төсөл нь дор хаяж 50 жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны төсөл учир төслийн өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үеийнхэн хүртэх бус, өнөөдөр цэцэрлэг, яслид хүмүүжиж аав ээжийнхээ хайранд өсч торниж байгаа та бидний үр хойч үеийнхэн ч гэсэн энэхүү төслийн үр өгөөжийг хойшид ч хүртсээр байх юм.
Оюу толгой болон уул уурхайн бусад томоохон төслийг Монгол улсын эдийн засгийн хөгжилд илүү урт удаан хугацаанд, тогтвортой үр өгөөж өгдөг төсөл болгохын тулд эдгээр төслөөс орж ирж буй орлогыг Монгол улсын хөгжлийн, хөрөнгө оруулалтын, тогтворжуулалтын зэрэг сангуудад байршуулан ашиглах замаар улам арвижуулан, үр өгөөжтэй ашиглах тогтолцоог буй болгохыг хамтарсан Засгийн газар, бид бүгд зорьж байна.
Миний бие 2007 оны 11 дүгээр сард Монгол улсын Ерөнхий сайдаар анх  томилогдсоны дараа УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ улс орны хөгжлийн үндэс суурийг улам бэхжүүлж, хөгжүүлэхэд чиглэгдсэн таван гол тулгуур буюу таван төгөлдөршлийн талаар тодорхой зорилт дэвшүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Өнөөдөр байгуулж байгаа Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь байгалийн баялагийн ашиглалтыг төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна. Гэрээ байгуулагдсаны дараа Монгол улсад орж ирэх урьдчилгаа төлбөрийн хөрөнгийг юуны өмнө хүн амынхаа бүртгэлийг боловсронгуй болгон төгөлдөршүүлэх зорилго, чиглэлээр ашиглах нь зүйтэй юм. Монголын төрийг Монгол Улсын иргэнтэй нь нягт холбосон бүртгэлээ төгөлдөршүүлэх  нь байгалийн баялгаасаа олох ашгаа ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр хүртээхдээ чухамдаа тэгш, шударга байх үндсэн зарчим, ажлын арга хэлбэрээ  төгөлдөршүүлэх гол  үндэс суурь болно гэж үзэж байна.
Ийнхүү Оюу толгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, цаашдын үйл ажиллагааг шуурхай өрнүүлснээр бидний дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн таван төгөлдөршлийн зорилтын эдийн засаг-нийгмийн чиглэлтэй эхний гурав нь биелж эхэлж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хязгааргүй их баяртай байна.
Хэдэн жилийн дараа Монгол улсын эдийн засаг  илүү төрөлжсөн, олон тулгуур бүхий хөгжингүй бүтэцтэй, ашигт малтмалыг боловсруулах эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үлэмж хөгжсөн, өрсөлдөх чадвар сайтай улс орон болно гэдэгт би Ерөнхий сайдын хувьд огт эргэлзэхгүй байна.
Саяхан манай Засгийн газар Монгол Улсыг үйлдвэржүүлэх Хөтөлбөр баталж, зэсийн баяжмалаас цэвэр зэс ялгах цогцолборыг ойрын хугацаанд багтаан байгуулахаар шийдвэрлэснийг билигт сайн  энэ өдөр монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү Монгол улс зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилтот хөтөлбөрөө ханган биелүүлэх болно. Түүнчлэн төмөрлөгийн болон газрын тосны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг улс орны хөгжил, дэвшилтэй холбоотой олон чухал асуудлууд тус Хөтөлбөрт тусгагдасныг энэ дашрамд бас дуулгая. 
Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын төлөө хүчин чармайлт гарган ажилласан манай УИХ, Засгийн газрын алс хэтийн хүсэл эрмэлзлэл, зорилго нь чухамхүү ирээдүйн энэ сайн сайхан хөгжлийн төлөө чиглэгдэж ирсэн юм шүү гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол улсынхаа нийт ард иргэддээ, хойч үеийнхэндээ хандаж хэлэхийг хүсч байна.
Монгол Улсад ойрын жилүүдэд хэрэгжих уул уурхайн олон томоохон төслүүдийн эхлэл болж байгаа Оюу-толгой төслийн үйл ажиллагаанд амжилт хүсч, Монгол улсын сан хөмрөг цаашид улам арвижин баяжиж, ард иргэдийн маань аж амьдрал улам бүр өөдлөн дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 Монгол Улс маань үүрд мандан бадрах болтугай !

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить героин в Большой Камень бошки в ПалласоР²ÐºÐµ Реагент в НерчинсРºÐµ Купить mdma в КувшиноР²Ð¾ Гречка наркотиРº Купить закладкР¸ методон в СакиоспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я ЗакладкР¸ стаф в Тарусе ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Красном Село Купить закладкР¸ бошки в ЕманжелР¸Ð½ÑÐºÐµ Купить Кокаин в Няндома ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Ð”Ð¾Ñ€Ð¾Ð³Ð¾Ð±Ñ ƒÐ¶Ðµ Методон в Ð§ÐµÑ€Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ стаф в Холме дилара апа давлекаР½Ð¾Ð²Ð¾ отзывы Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Реже Купить lsd в Мезень Спайс россыпь в Лузе Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СосновкРµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ОдинцовР¾ Героин в Тавде ТольяттР¸ купить cocaine ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Надыме Марки в Щигры Купить закладкР¸ MDMA в ÐœÐ¸Ð½ÐµÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ð¾Ð¼ Воде Купить Гашиш Куса Героин в Спас-кле
IP:95.85.69.16  2018-05-08 23:17:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.