Өршөөлөөр суллагдагсдын "АРМИ" Нарантуул зах руу нүүлээ

2009/10/12
Share |
Хүмүүс:
Өршөөлөөр суллагдагсдын

Зургаан настай охиныг ангид нь хүчирхийлсэн Батбаяр гэж хэн бэ?
 
Д.БОЛОРМАА
Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм гэмт хэрэг шил, шилээ даган гарч эхэллээ. Тухайлбал, зургаахан настай охиныг ангид нь хүчирхийлсэн, эмээгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг долоо хоног ч хүрэхгүй хугацаанд ар, араасаа үргэлжилж гарав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж, УИХ-аас баталсан Өршөөлийн хуулиар суллагдсан “хүн араатнууд” төрийн хайр, өршөөлийг даалгүй ийнхүү бусармаг хэрэг өдөөхөв. Ангидаа ганцаа-раа сууж байсан зургаахан настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 30-нд гарсан. Ангид нь анх хулгай хийхээр орсон хэрэгтэнд өөрөөсөө том цүнхээ ухан, тонгочуулж буй бяцхан охиныг хүчирхийлэх ёс бусын санаа төрж, улмаар хүслээ гүйцэлдүүлжээ. Үртэй хүүхэдтэй хүн бүрийн жигшил зэвүүцлийг төрүүлсэн энэ хэргийг хохирогч охины эгч харснаар хэрэг илэрсэн байна.
 
ХЭРЭГТЭН ХЭН БАЙВ?
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харъяат, 19 настай н.Батбаяр. Тэрээр нийслэл хотод орж ирээд хоёр жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй сэлгүүцжээв. Оршин суух хаяг нь ч мөн тодорхойгүй. Тэрээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 147.2-т заасан үндэслэл буюу дээрмийн хэргээр гурван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлсэн байна. Хорих ялаа эдлээд удаагүй байхдаа Өршөөлийн хуульд хамрагдан эрх чөлөөнд гараад байсан нь энэ аж. Мөн нийслэлийн бүхий л дүүргүүдэд хулгайн хэргээ хар дээр цагаанаар үлдээн баримтлуулсан данстай байна.
 
 
ХЭРЭГТЭНД 15-25 ЖИЛ ХҮРТЭЛХ ХОРИХ ЯЛ НОГДУУЛНА 
Хохирогч охин нь хэрэг гарсан ... дугаар сургуульд сурдаг ангийнхнаа бодвол А, Б үсгээ дуржигнатал уншиж, тоогоо торойлгүй бодоод хасчихдаг гэдгийг сургуулийнхан нь баталж байна. Албаны эх сурвалжийн мэ-дээлж буйгаар гэмт хэрэгтэн охиныг хүчирхийлсэн нь тогтоогдсон байна. Бяцхан охины насан туршийн амьд-ралд хар толбо үлдээсэн н.Батбаярт Эрүүгийн хуулийн 126.3-т заасан үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь 15-25 хүртэлх жилийн хорих ял ногдуулдаг хуулийн заалттай юм. Төрийн хайр даалгүй дахин гэмт хэрэг үйлдэгсдийн өдүүлсэн гэмт хэрэг үүгээр зогсохгүй нь. Зарим жишээг дурдъя.
 
 
ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДАГСАД НАРАНТУУЛ ЗАХ РУУ ШИЛЖЛЭЭ 
Хулгайн хэрэг энэ оны есөн сарын байдлаар өмнөх онуудтай харьцуулбал 64-өөр өссөн болохыг холбогдох албаныхан мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, 2008 оны эхний есөн сарын байдлаар хулгайлах хэрэг 4859 гарсан бол энэ жил 4923 болж, 1,2 хувиар өссөн гэсэн үг. Энэ нь Өршөөлөөр суллагдаж гарч ирсэн “урт гартай, болдоггүй” хүмүүстэй холбоотой. Тухайлбал, Олон улсын худалдааны төв “Нарантуул” зах дээр хулгай, дээрмийн хэрэг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн эрс өссөн гэдгийг худалдаа эрхлэгчид ярьж байна. “Бид өршөөлөөр суллагдсан” хэмээн хутга тулган сүрдүүлж, дээрэмдэн, хулгай хийдэг 2-3 бүлэг бий гэнэ. Жишээлбэл, С.Хишигсүрэн, М.Зандаахүү нар худалдаа эрхлэгчдийн бараа хадгалах хайрцгийг хулгайлан саатуулагджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд мөн л Өршөөлийн хуулиар суллагдсан байжээ. Албан бус тоогоор өршөөлөөр суллагдсан 30 орчим хэрэгтэн дахин гэмт хэрэг үйлдэж “аавын хаалга” татаад байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.