Талцал ба хорсол

2009/10/12
Share |
Хүмүүс:
Талцал ба хорсол

2.6 сая орчим хvн амтай Монгол оронд 30 орчим улс төрийн намууд оршин тогтож, "гишvvнчлэл" нэрээр ард олныг хуваан талцуулж, өөр хооронд нь тэмцэлдvvлж байна. Эцэс сvvлдээ хvчтэй нь хvчгvйгээ залгиж, өдгөө  улс төрийн тавцанд МАХН, АН хэмээн хуваагдаж, элдэв булхай, зальхай луйвар, эрээ цээргvй хууль бус vйлдлээрээ өрсөлдөн гайхуулах болов. Гишvvнчлэл хэмээх нэрийн дор ард иргэдийг талцуулж, эгээ л хотны ноход шиг архиралдуулан хэрэлдvvлж, харин намуудыг удирдаж буй цөөхөн бvлэг эрхмvvд, уулын орой дээр суун 2 барын ноцолдооныг харан баясах сармагчингийн vлгэр лугаа адил. Хатуу чанга vзэл бодол итгэл vнэмшлээрээ бус эрх мэдэл, хууль бус ашиг олзын төлөөх хэсэг бvлэг эрхмvvдийг даган хийрхэх талцааны сонгодог жишээ нь энэ жилийн УИХ -ын сонгуулийн дараа болсон 7 сарын 1-ний vймээн, ирц хvрээгvй хэдий ч ор нэр хэмээсэн саяын орон нутгийн сонгууль байлаа. Энэ бvхний эцэст бvгдийн хvсэн хvлээж байгаа "шударга ёс" бий болсонгvй ээ.

ЖАЛГАРХАГ VЗЭЛ БА НУТГИЙН ЗӨВЛӨЛ
Монгол улс 21 аймаг бас нийслэл хотод хуваагддаг. Нийслэл Улаанбаатар хотод 21 аймгийн нутгийн зөвлөлтэй. Хэрэв та анзаарсан бол энэхvv нутгийн зөвлөл гээчийг тэр нутгаас төрсөн УИХ гишvvн эсвэл мөнгөтэй эрх мэдэлтэй хэн нэгэн эрхэм удирдаж бусдыг vлгэрлэн дагуулж байдаг. Тэд тэр л нутгаасаа төрсөн жаахан боломжтой иргэдээсээ мөнгө цуглуулж, хэн нэгэн эрхэм эсвэл одонцрыг алдаршуулан мандуулахын тулд бөх барилдуулан, дуу хуур дэглэж, сая.саяар нь мөнгө өгч, байр машин бэлэглэж бусдын атаархлыг төрvvлж хорыг малтана. Гэсэн атлаа тэр нутгаасаа гарч, өвдөж зовж, ядарч зvдэрч яваа хэн нэгэнд туслан буян vйлдэж багаа талаар би лав сонссонгvй. Тэд улс төрийн намуудын талцаагаа ч умартан, өөр хоорондоо нам эвлэлдэж, сэм хуйвалдан улс төрийн наймаа арилжаа хийнэ. Улс төрийн жалгархаг бvлгvvдийн сонгодог жишээ тэртээ нэгэн цагт Увс аймгаас гарч, Завхан аймгийг дамжин, өдгөө Архангай аймагт ирээд буй.

Бээжингийн олимпоос анхны алтан медаль хvртсэн Н.Тvвшинбаярын амжилтын төлөө монгол орон даяараа бахдан баярлаж байхад "Монгол орны бvх зvйлийн анхдагчид нь зөвхөн Булган аймгийнхан байдаг" хэмээн ярилцлага өгөх хөөрvv нэгэн, нутгаасаа төрсөн аваргадаа бие биесээсээ өрсөн гайхуулан өргөх бэлэг сэлт, найр наадам энэ бvхний сонгодог жишээ байлаа. Бие биетэйгээ өрсөлдөн тэмцэлдэх нутгийн зөвлөл гээчийн ач тусаар ''тасартлаа" хөгжчихсөн нэг ч аймаг өнөө хэр алга л байна даа.

ХОТ ХӨДӨӨГИЙН ТАЛЦАА
Нийслэл Улаанбаатар хотод Монгол орны нийт иргэдийн тал хувь нь буюу 1.3 сая хvн суурьшиж, 21 аймгийн нутгийн зөвлөл байгуулагдаж, найр наадам зохиож наргиан цэнгээн vvсгэхээр, нийслэл хотод төрж өссөн нэг хэсгийнх нь эгдvv хvрч "улаан хацартай', "найр наадамд дуртай", "бvдvvлэг'' гэхчилэн шоолон тохуурхана. Ямар Улаанбаатар хотдоо Улаанбаатарын нутгийн зөвлөл байгуулалтай биш. Хариуд нь хотод суурьшсан хөдөөнийхэн ''их зантай", ''амьдрал мэдэхгvй'', "цамаан зантай, ямаан омогтой" хэмээн цоллож хариу барина.

Энэ эгдvvцэл зохиолын болон бусад дуучдын тоглолтын vеэр багагvй илэрнэ. Ядахнаа л өргөн уудам газар нутагтаа эзний ёсоор тархан суух боломжийг нь олгох санаачлага өнөө хир vгvйлэгдсээр л байна.

ЭХ ОРОНДОО БАЙГАА БОЛОН ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН ТАЛЦАА
Цахим мэдээллийн vсрэнгvй хөгжлийн өнөө цагт олон төрлийн цахим хуудас болон блогуудийн бичлэгvvдийн дорхи сэтгэгдэлvvдээс vvнийг мэдэрч болно.
Монголын хөгжлийн төлөө олон янзын санаа бодол, хэлэлцvvлэг болон бичлэгvvдийн доор "эх орноосоо урвагч' "хувиа бодогч',"ажилгvй залхуу" "эх орноо худалдагч" хэмээх олон цол нэрнvvд болон элдэв хараал зvхэл занал, бvдvvлэг vг хэллэгvvдийн гайхамшигт цуглуулгыг уншиж болно.
Энэ бvхний сонгодог жишээ нь саяхан Р.Эмvжингийн бичсэн "Америк хээнцэрлэл" бичлэгийг тойрсон бухимдал байлаа.

Ердийн нэгэн сэтгvvлч өөрийн санаа бодлоо илэрхийлсэний төлөө Монгол улсын засгийн газрын тогтоол гарсан мэт ингэтлээ ач холбогдол өгч тэвдэцгээх хэрэг юусан билээ. Эцэс сvvлдээ "Эх орондоо хэн нь илvv хайртай вэ? гэдэг уралдаанд оролцож буй мэт маргалдаж, бие биеэ гутаан доромжлох нь хэнд хэрэгтэй вэ?

Өдгөө цаг дор Монгол орон дахь шударга бус байдал, авилгал, хvнд суртал, хээл хахууль, элдэв бvлэглэлvvдийн хууль бус vйлдлийн эсрэг эвлэлдэн, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх цаг болжээ. Яаж өөрчлөхийг би мэдэхгvй ч ''бvгдээрээ хэлэлцвэл буруугvй, бvлээн усаар угаавал хиргvй" болдгийг мэднэ. "Олны хvч оломгvй далай" гэдэгчлэн хэн нэгийгээ шvvмжилж доромжлох бус зөв сайн санаа бодлоо дэмжиж, санаа бодлоо уралдуулбаас зөв сайн гарц олдоно гэдэгт итгэж байна.

ХОРСОЛ
МАХН, Монгол орныг 70 гаран жил удирдахдаа олон нийтийн санаа бодлыг тандаж, өөрсдөд нь ховлон мэдээлж байдаг мэдээлэгчдийн нууц сvлжээг бий болгосон юм. Тэд бусдын санаа бодлыг мэдээлээд зогсохгvй, бусдын дунд яс хаяж, хутган vймvvлж, хэн нэгнийг дарамталж, бусдаар vзэн ядуулж, сэтгэл зvйг нь сэглэн зовоож байсан нь одоо улам бvр ил болсоор байна. Ийм хvмvvсийг тэр цаг vед "бууны ноход" гэж жигшин нэрлэж байсан юм даа. Эдний ач тусаар "сэхээтний төөрөгдөл" нэрээр олон эх оронч, ухаантан мэргэд тvvний дотор Б.Ренчин, Ц.Дамдинсvрэн, Төмөр-Өчир, Р.Чойном нар амьд ахуй цагтаа ч vзэн ядалтын хар дарамтан дор сэтгэл зvрхээрээ "ял эдэлж" байсан. Хvнийг ил далд дарамтлан доромжилж, vзэн ядахыг олон нийтэд уриалж, элдэв алдаа оноо, хувийн амьдрал болон асуудлуудыг нь олон нийтэд дэлгэж, гутаан доромжлох нь хамгийн хvнд гэмт хэрэг юм. Ийм vйлдэл нь хvнд ил биш сэтгэл зvрхийг нь шархлуулж, зовоон тарчлаадагаараа, vvнийхээ төлөө ял шийтгэл хvлээдэггvйгээрээ хамгийн хорлонтой.

Цахим мэдээлэл хөгжиж байгаа өнөө vед, олон төрлийн цахим хуудас болон энэ төрлийн мэдээллийн хэрэгслэлvvд дээр гарсан бичлэгvvдийн доорхи сэтгэгдэл гэгчvvдийг уншиж байхад тэртээ нэгэн цагт МАХН -ын бий болгон хөгжvvлж байсан "бууны ноход" өнөө цагт дахин сэргэж байна уу даа гэж бодоход хvргэж, харамсал төрvvлж байна.

Энэ сэтгэгдэл гэгчийн цаад зорилго нь уг бичсэн зvйлийн талаар олон хvмvvс өөрийн санаа бодлоо дэлгэж, дээр хэлсэнчлэн "Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй'' гэдгийг харуулах гэсэн болов уу гэж бодном. Гэтэл энд сэтгэгдэл бичигч өөрийн нэр хаягаа тавьдаггvйг далимдуулан бичсэн зvйлийнх нь тухай биш бичиж байгаа хvнийх нь талаар даанч эрээ цээргvй бvдvvлэг vг хэллэгээр дайрч доромжлон чухам ингэхийг бусдад уриална.

Саяын УИХ-ын сонгуулийн vеэр ийм байдал бvр ихээр даамжирч, тэр л хийрхэл хөөрөл нь өнөө хэр дарагдахгvй байна. Улс төрийн зорилгоор аль нэгэн намууд ийм хvмvvсийг бэлтгэж бас цалинжуулж ажиллуулсан хэмээн нотлогдоогvй атлаа хардлага төдий яриа гараад замхарсан. Хэрэв энэ бvхэн vнэн байгаад нотлогдох аваас тэр улстөрийн намыг татан буулгахыг шаардах ёстой. Энэ vйлдэл нь Монголчуудын эв нэгдлийн эсрэг, хагалан бутаргах зорилготой маш хvнд гэмт хэрэг мөн.

Ийм зvйл бичигчид хvний гарал vvсэл, удам угсаа, нvvр царай бие эрхтэний согог, хувийн амьдрал болон хувийн асуудлуудыг нь эрээ цээргvй дэлгэж, монгол орос англи хараалыг гайхамшигтайгаар урсгаж, шоолж vзэн ядахыг бусдад уриална. Тэр ч байтугай эх орноос нь хөөж, эсвэл эх оронд нь дуудаж, алж хядах бас юуг ч юм vзvvлж өгөхөө амална. Ингэж болно гэж vv? Хэн нэгний тухай ийм зvйл бичигч нь уг хvний хамгийн дотно байсан , эсвэл сайн танил магадгvй сайн найз нь ч байгаа нь бичиж буй мэдээллээс нь харагддаг.

Тэд юуны тулд ийн хорсож, хорслоо ингэж илэрхийлнэ вэ?
"Цөөхөн Монголчууд бид эв нэгдэлтэй байж ,бие биеэ хvндэлж, сайн сайхны төлөө хамтдаа тэмцэе" гэж бичвэл хариуд нь "Vхэр Монголчууд яг нэгдэж харагдаач" гэж бичнэ. Харин vхэр биш тэр Монголын нэр хаяг нь байдаггvй. Хэрэв тэд хэн нэгний бууны нохой биш юм бол, Монголчуудын эв нэгдлээс тэгтлээ хорсож татгалзаж байгаа бол "vхэр оготно" шиг л амьтан байж болох юм даа.

...Хэдий муу муухай зvйл олон байгаа ч Монгол орон минь өдрөөс өдөрт хөгжиж л байна. Жижиг гэлтгvй гаднаас тусламж авалгvйгээр өөрчилж болох олон боломжууд бидэнд бий. Бие биеэ ойлгохоос эхлээд бие биеэ хvндлэх, зөв аятай бас бэлэг дэмбэрэлтэй сайхан vгс хэлэлцэх, зөв санаа бодлоо дэмжиж олон талаас нь хэлэлцэж өөрсдөө vлгэрлэх гээд л.

Заавал засгийн газрын тогтоол хvлээлгvйгээр өөр хоорондоо эелдэг найрсаг харьцаа бий болгох гээд оролдоод vзэхэд юу нь болохгvй гэж. Монголчууд бид хувиа бодсон, атаархуу, арчаа муутай хvмvvс гээд өөрсдийн зохиосон vлгэртээ итгээд суувал хэн нэгэн сайхан сэтгэл хөрөнгө мөнгө гаргаад, зээл тусламж олгоод биднийг өөрчлөхгvй шvv дээ.

Бvх зvйл өөр хэнээс ч биш Монголчууд биднээс өөрсдөөс шалтгаална. Өөрийнхөө төлөө эс гэхэд vр хvvхэд хойч vейинхнийхээ төлөө хийх, өөрчлөх зvйл олон байнаа. Эвлэлдэн нэгдэж хvчирхэг болохын эхлэл эндээс л тавигдана. Хэлэхэд дмархан хийхэд хэцvv ч "Монголчууд бид эвтэй байхдаа хvчтэй" гэдгээ хэзээ ч бvv мартагтун.

Харнууд овгийн Г.Галбадрах /Өнөөдрийн монгол/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pfhjtdyg Xo3fqmagzrnctqaafk, [url=http://gopywhnmetlc.com/] gopywhnmetlc[/url], [link=http://bldrxnclvtkm.com/ ]bldrxnclvtkm[/link], http://tlnuudgnjzjd.com/
IP:46.161.9.31  2016-11-26 23:31:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.