Пүрэвсүрэнд нам дарагдсан "Мөнхийн залуу" Э.Одгэрэл бухамдлаа дийлэлгүй хар тамхинд орж магадгүй нь

2009/10/12
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл |  Д.Пүрэвсүрэн | 
Пүрэвсүрэнд нам дарагдсан

Монголын загварын ертөнцөд маш хурц өрсөлдөөний гал цахилж эхлээд байгаа ажээ. Мөнхийн залуу гэсэн тодотголтой нэгэн топ модель болон түүнээс олон насаар дүү боловч хамгийн тачаангуй гэсэн өргөмжлөлийг хүртээд буй нэгэн топ модель бүсгүй хоёрын хооронд хэн нь баян тансаг эрчүүдийн хараанд байнга өртөж явах вэ гэсэн зарлаагүй дайн дэгдээд удаж буй юмсанж.

Тэрхүү хоёр бүсгүйн нэг нь топ модель Э.Одгэрэл бол нөгөөх нь цагтаа Монголын алтны магнатын өврийг дулаацуулж явсан топ модель Пүрэвсүрэн юмсанж. Дөч хэдийнээ гарсан ч очсон газар болгондоо залуухан загвар өмсөгчдийг нүүрээ таглатал нь ичээж тайзан дээр гунхаж чаддаг хэмээн бичүүлэх дуртай топ модель Э.Одгэрэлийн тухай  саяхнаас удахгүй нярайлж ээж болох гэж байгаа   гэсэн шуугиан дэгдэж эхэлсэн нь их учиртай юм байх. Сүүлийн үед сонин хэвлэлээр төдийлөн бичигдэхээ больж, хар шар пи-ар нь хийгдэхээ больсонд бухимдаж багтарсан Одгэрэл олны чихийг дэлдийлгэж нүдийг бүлтийлгэн анхаарлыг нь өөр лүүгээ татах гэсэндээ ийм мэдээллийг зориуд цацуулж байгаа юмсанжээ.

Тэрбээр олон жилийн турш өөрийн өнгө үзэмжээр баян эрчүүдийн сэтгэл зүрхийг булаан ивээн тэтгүүлж явсан боловч өөрөөс нь олон дүү, царай зүсний хувьд ч антропологи сайтай загвар өмсөгч Пүрэвсүрэн араас нь шил даран гарч ирээд хөх өгзөгөндөө силикон шахуулан гунхаж түүний орон зайг овжин гэгч нь булааж эхэлжээ. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэгчээр хэдэн хувцас өмссөнөө ихэд бодон хэлээ зажилж суудаг Одгэрэлийг бодвол Мянганбаярын экс эхнэр илүү авхаалжтай сэргэлэн хөдөлж янз бүрийн кино жүжиг, дууны клипэнд ойр ойрхон тоглож, нүцгэн шалдан авахуулсан зургаа “Мобиком”-д өндөр үнээр худалдан хөгшин залуу эрчүүдийн утасны дэлгэцийг чимж эхэлсэн нь нэг ёсондоо “Мөнхийн залуу модель”-ийг газар дээр нь бут ниргэж, загварын  карьерт нь цэг тавьсан явдал болжээ.

Ер нь энэхүү хоёр загвар өмсөгчийн сөргөлдөөн жилийн өмнө дизайнер Соёлмаа  “Э.Одгэрэл бол розеткан  хамартай асрагч, удаан унтаахай, заваан залхуу” гэж элдвээр гутааж орхиод Америк явсанаас үүдэлтэй юмсанж. Одгэрэл дизайнер Соёлмаагийн Америкт зохиох загварын шоунд оролцоно хамт явна гэж байсанаа гэнэтхэн больж хулхидаж орхисоноос болоод ааштай амтай Соёлмаагийн хорхойтой араатай зуугдсан бол харин энэ явдал Пүрэвсүрэнд маш том боломжийг олгосон юм байна.

Тэрбээр Соёлмааг даган Америк явж загварын шоуны нь өнгө төрх болж өгчээ. Загварын ертөнцөд хөтлөн оруулж ирсэн хүнийхээ түүхэн гавъяаг хөл доороо дэвсэлсэний харгайгаар мэргэжил нэгтэнүүд болон дизайнерууд дунд нэр хүндээ алдаад, хэвлэлийнхэн хүртэл тоохоо болиод эхлэх үед топ модель Э.Одгэрэл “Гоёо” компаний  сурталчилгааны зураг хэлбэрээр бүтэн цагийн нэвтрүүлэгт хүртэл оролцон хамаг амьдралаа дэлгэж үзээд ч тусыг эс олжээ. Харин энэ үед Пүрэвсүрэн чухам л үүрийн цолмон мэт гялалзан нүцгэн шалдан авахуулсан зураг хөрөг нь бараг л сонин болгон дээр хэвлэгдэж түүний тухай янз бүрийн мэдээ мэдээлэл өдөр алгасахгүй тарах болсон нь баргийн залуу охидод дарлуулан бууж өгөх дургүй Э.Одгэрэлийн хор шарыг чинээнд нь тултал хөдөлгөж орхисон юмсанж.

Гэвч Одгэрэлийн хувьд Пүрэвсүрэнгээс илүү гарсан дуулиан дэгдээе гэж мянга бодоод ч олигтой сенсааци олдохгүй их зовоожээ. Харин хамгийн сүүлд өөрийгөө жирэмсэн болсон, тун удахгүй нярайлж ээж болно гэсэн пи-арыг зориуд тараасан хэмээн загвар өмсөгчид жиг жуг хийлцэж буй ажээ. Гэвч дөчин насыг хэдийнэ хэлбийж охин нь арван зургаан нас хүрсэн Одгэрэлийг удахгүй нярайлж ээж болно гэдэгт итгэх хүн төдийлөн гарахгүй байгаа учраас тавьсан сумаа даруй өөрчилж “Загварын тайзаа мөд орхихгүй, хохь чинь шүү” гэсэн өнгө аястай хортой шартай мэдээллийг цацаж эхэлсэн юм байна.

Загварын тайзнаа жаахан өөдөө гарсан хүүхнүүд өөрөөс нь илүү гарсан хэн нэгнийхээ орон зайг эзлэхийн тулд сонин сэтгүүлийн хуудсаар өөрсдийгөө янз бүрээр “рекламдаж” хар шар материал захиалан бичүүлж байдагийг жирийн хүмүүс тэр болгон мэддэггүй буй за. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар бөглүү Монголын  жижигхэн загварын ертөнцийн тайзыг булаацалдсан тэмцэл хөгшин залуу хоёр моделийн хооронд ид өрнөж сонин хэвлэлийн нэгдүгээр нүүрийг тахалж байна. Жирэмсэн болсон гэдэг амжилтгүй пи-арандаа ороогдон шаналж яваа Э.Одгэрэлд дуучин Жавхлангийн менежер “Донж” Төгөлдөр шиг хүн нэн яаралтай хэрэг болж байгаа биз ээ.

Гэхдээ тэр толгойгоо жаахан ажиллуулбал олны анхаарлыг татах сэдэв мундахгүй олон байгаа юм. “Мөнхийн залуу модель Одгэрэл хар тамхинд татагдан оржээ” гэсэн сураг гаргахад л эрчүүдийн нүд чих соотойчихно шүү дээ. Тэртэй тэргүй бухимдалаа дийлэхгүй энд тэнд ил цагаан зарлаж яваа юм чинь энэ мэтийн цуурхалд харин ч олон хүн итгэх байх.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.