UBS ТВ-ын UBS Music нэвтрүүлэгээс жил бүр уламжлал болгон зохиогддог “UBS Music Video Awards-2009" наадам зургаа дахь удаагаа амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа. Ёслолын ажиллагаа 10-р сарын 8ны 18.00н цагт СТӨ-нд улаан хивсний ёслолоор эхлэсэн юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, “Хит интертайнмент”-ын захирал Д.Давааням, “On and Off” гэдгээрээ олонд танил, найруулагч Р.Тулга, “Free line” студийн захирал, зураач Ц.Гансэрээ, “Гэсү дизайн”-ы захирал, зураач Г.Ганбаатар, NTV телевизийн ерөнхий продюссер Б.Түмэн-Өлзий, дизайнер Н.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шилдэг 13 номинацийн шилдэг клипүүдийг шалгаруулсан бөгөөд урлаг соёлын болоод телевизийн салбарт туршлагатай, чадалтай хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байсан юм. Шүүгчдийн эхний уулзалт өнгөрсөн амралтын өдөр болж, наадмыг ямар зарчмаар хэрхэн шүүн явуулах талаар ярилцаж, ерөнхий зарчмын асуудлаа тохиролцсон бол хоёр дахь уулзалтаар хоёрдугаар шатанд өрсөлдөх клипүүд тодорсон байна. Энэ жилийн наадамд 30 орчим хамтлаг, дуучны 160 орчим уран бүтээл өрсөлдлөө.
Шилдэг санаа – Дуучин Quiza, Г.Тэнүүн “Долдугаар сарын 1” дуу
Шилдэг продюсер – Дуучин Д.Болд “Crazy Fashion", "Bonita" “Надаас чамд” дуу
Шилдэг найруулагч –"Hero entertainment” найруулагч Б.Баатар MC-гийн “Төлөө” дуу
Шилдэг зураглаач – "V" студийн зураглаач н.Түвшинтөр дуучин Ч.Ану “Чамд жаргал ирнэ” дуу
Шилдэг зураач – "Zaya’Sh” студийн зураач Ш.Даваахай “Take Off" хамтлагийн “Зөвхөн чиний төлөө амьдармаар байна” дуугаар
Шилдэг дүрс, график эвлүүлэг – "Lemon" студийн Х.Лхагвадорж
Шилдэг дэбют – "Lemon" студи
Шилдэг дүр бүтээлт /жүжиглэлт/ – “Камертон” хамтлагийн дуучин Б.Ган-Эрдэнэ “Дурлалыг юутай зүйрлэх вэ” дуу
Шилдэг имиж бүрдүүлэлт –Төгөлдөр хуурч Ами "Flight Of The Bumble-bee"
Олны таашаалд нийцсэн клип – Дуучин BX, Эгшиглэн "Love song" дуу
Шилдэг поп хамтлаг дуучдын шилдэг клип – Дуучин BX, Эгшиглэн "Love song" дуу
Шилдэг хип хоп хамтлаг дуучны клип - MC “Төлөө” дуу
Шилдэг рок альтернатив хамтлаг дуучны клип – "Fire” хамтлаг “Үлгэр”
тус тус шилдгээр шалгарсан. Харин “UBS Music" продакшны арван жилийн ойн хүрээнд зохион байгуулсан сонирхогчдын шилдэг клип шалгаруулах уралдааны шилдгээр Ц.Батзаяа шалгарсан юм
UBS music