Баянбүрдийн зам засвар 70 хувьтай байна

2009/10/12
Share |
Хүмүүс:
Баянбүрдийн зам засвар 70 хувьтай байна

Өнгөрсөн Баасан гарагт хөдөлгөөнийг нь хаасан Баянбүрдийн уулзвар их тойруугийн авто зам засварын ажил өнөөдрийн хувьд жигдэрчээ. Гэхдээ төлөвлөгөөт ажил хийх хугацаанд цаг агаарын үзэгдэл саад болж байгаа учраас ажил түр зогсчээ. Асфальтаар хучих дутуу байгаа авто зам өнгөрсөн шөнө орсон нойтон цасанд даруулж чийгтсэн нь хүндрэл учруулаад байгаа тухай мэргэжилтэн хэллээ. Уг нь маргааш дуусч ашиглалтанд орох ёстой ч ахиад хур тунадас орж цаг агаар тавгүйтвэл хугацаа хэд хоног хойшлох магадлалтай гэлээ.

Ажлын явцад цаг агаар хүндрэл учруулж байгаа бол хаасан газрын сиймхийгээр автомашин орж байгаа нь бас нэгэн саад болоод байгааг ч хэлсэн. Биднийг очих үеэр ч хэд хэдэн автомашины жолооч замын цагдаа нарт загнуулж байгаа харагдсан. Нийт 1.54 км авто замыг асфальтаар хучих ажлыг Мон агаар компани хийж гүйцэтгэж байна. Агаарын температур муудаж нойтон цас орохгүй бол Даваа гарагийн өглөөнөөс эхлэн энхэл донхолгүй замаар явах боломжтой болно

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.