Шивтэр үнэртсэн газар залуус кино үзэж байна

2009/10/13
Share |
Хүмүүс:
Шивтэр үнэртсэн газар залуус кино үзэж байна

Хөдөө аж ахуйн буудлын дэргэд байрлах оюутан залуус, тэр дундаа хосууд голдуу үйлчлүүлдэг "Хос зүрх" хэмээх mini cinema-д орж үзлээ. Манайхан бараг мэднэ байх даа үнэхээр тааруухан тохижилттой, техник гэж авах юмгүй, цэв хүйтэн дээрээс нь нуулгүй хэлэхэд шивтэр үнэртсэн энэ газар хосуудын хөлд нэлээд дарагддаг шинжтэй юм билээ. Аль галавын үеийн кинонууд өрчихсөн байсныг бодоход сүүлийн нэг жил лав кино шинчлэл хийгээгүй дэг. Сонирхолтой нь огтны нүх шиг өрөө болгон үйлчлүүлэгчдээр тасрахгүй.  Өнгө үзэмжийг нь харан хэсэг эргэлзэж зогссоны эцэст киногоо үзэхээр суусан чинь телевизор нь унтарчихдаг юм байна.  Ашгүй дээ гэж бодоод "ерөөсөө болилоо ямар хүйтэн газар вэ?  мөнгөө буцаагаад авчихъя" гэсэн чинь "биллэндээ оруулаад биччихсэн учир мөнгийг чинь өгөхгүй ээ" гээд гүрийчихдэг байгаа. Тэгээд л өрөө сулартал хүлээж байгаад киногоо үзлээ. Үйлс нь хазайсан киноныхоо төгсгөлийг ч үзэж чадсангүй тог нь тасарснаар тун сэтгэл дундуур гарч ирсэн. Магад бүх үйлчлүүлэгчид над шиг бухимдсан байх. Хэрэв манай дүүрэгт  ганц кино театр байдагсан бол энэ мэтийн халтар газар залуус маань хамраа ч цухуйлгахгүй байсан биз. Харин харамсалтай нь кино урлаг сэргэлтээ авч байгаа энэ үед хоёр гуравхан кино театр залууст маань хараахан хүрэлцэхгүй юм. Уул шугамандаа бол дүүрэг болгон нэг кино театртай байх ёстой л юм билээ. Харин хотын зүүн хэсэгт кино театр битгийхэл юм байхгүй. Хэзээ ч билээ нэг сэтгүүлч залуу "гантиган гүүр бариад өгөөч ерөнхий сайд аа би дээр нь болзмоор байна" гэж бичиж байсан нь гэнэт санаанд орчихлоо. Үнэхээр тийм шүү. Улс орон, хэтийн ирээдүй, эдийн засгийн хямрал энэ тэр ярих гэсэнгүй зүгээр л энгийн, хамгийн ойрын нэг асуудлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст нь уламжлах гэсэн юм. БЗД-ээс сонгогдсон эрхэмүүд ээ "Тэнгис", "Өргөө" зэргийн л байхад болно ганц ч болтугай кино театртай болгож өгөөч залуус чинь "Bar" бус үүнийг хүсч байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.