Ч.Содтуяа амьдралын ханиа олжээ

2009/10/13
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Ч.Содтуяа амьдралын ханиа олжээ

"Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс Ч.Содтуяа загварын бүсгүйчүүд дундаа боловсролтой чадалтай нэгэн. Агентлагийнхаа загвар өмсөгч, өөрийн шавьтайгаа  хайр сэтгэлтэй болон олны хэл амыг үл тоон хөөрхөн охинтой болсон ч удалгүй хаягдсан билээ. Өөрөөсөө нэлээд дүү эрлийз залуугаас салсны дараа Ч.Содтуяа жинхэнэ өөрийн зиндааны боловсролтой эр хүнтэй дотносох болж ойр дотныхныхоо сэтгэлийг амраагаад байгаа гэнэ шүү. Түүнийг JCI "Chairman Academy" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг мэдэхгүй хүн үгүй байх. Харин түүний шинэ амрагаар "Chairman Academy"-ийн дэд тэргүүн тодроод байна. Үрийг нь төрүүлж өгсөн эмэгтэйд хүйтэн сэтгэл гарган хаяж одсон, сайхнаас цаашгүй загвар өмсөгч залуугаас тэс өөр мэдлэг, боловсролтой, буурь суурьтай хүнийг түших болсон  нь Содоог ухаан суусныг харуулах мэт. Ямартай ч хосууд харилцаагаа тун ч их нууцлаж байгаа гэсэн. Магад удахгүй том хуримын тов тодрох биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.