Д.Дорждагва: Н.Энхбаяр болон түүний эцэг эхийг АТГ-т өгнө

2009/10/13
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Д.Дорждагва: Н.Энхбаяр болон түүний эцэг эхийг АТГ-т өгнө

Залилан мэхлэгчдээс эрх мэдэлтнүүд авлига авснаас болж энгийн иргэдэд хууль шударга бусаар үйлчлээд байна уу даа гэсэн хардлага нийгэмд улам хүчтэй болж байна. Ийм хохирогчийн нэг болох Хөгжим бүжгийн коллежийн багш Д.Дорждагватай ярилцлаа.

-Та Авлигатай тэмцэх газарт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний ээж, аавыг нь шалгуулах гэж байгаа гэв үү?
-Н.Энхбаяр бол үнэхээр авлигач. Би худлаа гүтгэж байгаа юм биш. Намын дарга нь ч хүртэл хэлж л байсан.
Түүний аав Намбар, ээж Бүдханд гуай ч ялгаагүй авлигыг өөгшүүлэн дэмжиж, өөрсдөө ч авдаг. Одоо хүртэл авлигаар авсан байрандаа амьдарч байна.

-Энэ талаар тодорхой тайлбарлаж болох уу?
-2003 онд Хөгжим бүжгийн коллежийн багш оюутнуудын байр барихаар болж “Өлзийт-Учрал” компани санхүүжүүлэхээр болсон. Гэвч сүүлдээ энэ компанийн захирал С.Тунгалаг олон хүнийг залилж өрөнд оруулсан. Үүнтэй холбоотой хүн бол яах аргагүй Ерөнхийлөгчийн ээж Бүдханд гуай байгаа юм. Нэг давхарын 12 өрөө байр буюу 186 сая төгрөгийн үнэтэй байрыг 23 саяар авсан. Үүнийгээ бэлэглэлийн гэрээ хийсэн гэж ярьдаг. Авлига өгсөн болоод л ингэж авна биз дээ. Үүнийг ард түмэн ойлгоно.

-Танайх “Өлзийт-Учрал” компанитай яаж холбогдсон бэ?
-Содовын Тунгалаг гэгч энэ эмэгтэй 1967 онд манай сургуулийн Монгол бүжгийн ангийг төгссөн. Барилгын чиглэлээр “Стар констракшн” гэж компани байгуулаад хамт байгуулсан хүнтэйгээ таарахгүй салаад, дараа нь хуурамч газрын бичиг энэ тэртэй холбогдож дампуурсан юм байна лээ. Анхнаасаа л хууран мэхлэгч байсан. Түүний нөхөр ч ялгаагүй. Төрөлх сургуулиа хууран мэхлэх юу ч биш байгаа юм. С.Тунгалагийн хувьд бол банк, улс төрийн гээд олон хүмүүстэй нийлж хуулийг завхруулж яваа хүн. 2003 онд анх банкнаас 750 сая төгрөгийн зээл авахдаа зуслангийн байр, УБЭ 45-29 гэсэн улсын дугаартай “Жип широке” маркийн автомашин, хотын дарга М.Энхболдын гарын үсэг байхгүй газрын бичиг тавьж авч байсан. Ямар ч банк ийм хэмжээний мөнгийг иймэрхүү барьцаатайгаар өгдөггүй шүү дээ. Банкнаас зээл авахад нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тусалсан гэсэн. Үүнийх нь хариуд зуслангийн хаус бариулж өгч байсан юм. 2005 онд Голомт банкнаас 60 сая ам.долларыг авч өгсөн. Энэ бол цэвэр авлигын мөнгө. С.Тунгалаг үнэхээр сүйхээтэй хүн. Банкны нөхдийг ч авлигадаад, Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёроо ч аргалаад.

-Хөгжим бүжгийн коллеж “Өлзийт-Учрал” компаниас их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Тийм ээ. Энэ компанийн эсрэг нэхэмжлэл гаргаад таван жил болж байна. “Өлзийт-Учрал” компанитай хоёр удаа гэрээ хийсэн. 42 айлын орон сууцны 21-ийг нь өгөх байсан ч өгөөгүй. Мөн 10 машины гараашийн мөнгө 38000 ам.долларыг сургуульд төлөх ёстой төлөөгүй. Дээрээс нь байранд орсон оршин суугчдын мөнгийг Тунгалаг өөрөө аваад банкинд өгөөгүй. Үүнээс болоод айлууд банкныханд хөөгдөөд байж байна.

-Шүүх хурлын шийдвэр танай байгууллагын эсрэг гарсан нь юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Ерөнхийлөгчийн ээж нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүхийн байгууллага хэргийг буцаагаад тогтсон шийдвэрт хүрэхгүй байна. Таван жил гаруй шүүхээр явж байна. Энэ хугацаанд арав гаруй шүүх хуралд орсон. Шүүхийн эхний шатанд манай талд шийдвэр гарсан. Харин хоёр дахь шатанд давж заалдаад тэдний талд шийдвэр гарсан. С.Тунгалаг шүүх эрх мэдэл миний гарт байгаа гэж ярьж явдаг гэсэн. Ард нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний ээж байгаа болохоор тэгж ярьдаг байх. Шүүх засаглал жинхэнэ утгаараа түүний гарт байлаа шүү дээ. Одоо шинэ Ерөнхийлөгч сонгогдсон учраас үнэн зөвөөр шийдэж шударга шүүхийг тогтооно гэж итгэж байна. Банкныхан ч энэ эмэгтэйтэй холбоотой. Шүүх хуралд зээл өгсөн “Кредит” банкийг хоёр ч удаа гуравдагч этгээдээр дуудсан ирээгүй. Анх ажил эхлээд удаагүй байхад их хэмжээний мөнгө алга болсон. Тиймээс 42 айлын орон сууцыг дараа нь авсан, өгсөн мөнгөний баримтыг авах гэхээр банкны нууц гээд өгдөггүй. Банк бас буруу ажилласан.

Мөнгийг зориулалтын бус ашиглаад байна гээд тухайн үед олон газарт хандаж байсан. Монгол банкинд хүртэл бичиг явуулж байсан. Тэдний хууль зөрчсөн бүхий л баримтууд надад байгаа.

-Ингэхэд С.Тунгалаг гэгч энэ хүнтэй яаж яваад экс Ерөнхийлөгчийн эцэг эх холбогдчихдог байна аа?
-Улаан-Үд явж байгаад танилцсан гэж ярьдаг. Түүнээс хойш их зузаан танилууд болсон юм байх. Хуурай эгч дүүсийн харьцаатай гэдэг юм.

-Намбар гуайнх энд хэр удаж байгаа вэ?
-Ашиглалтад орсон цагаас нь эхэлж энд байсан.
2004 оны арванхоёрдугаар сард байр ашиглалтад орох үед мэргэжлийн хяналтын газраас ирж үзсэн. Зарим нэг нь үнэхээр чанарын шаардлага хангахгүй байсан. Гэтэл Бүдханд гуай байцаагчтай нь тусдаа уулзаад тэгээд ашиглалтад оруулж байсан.

-Танайхаас гадна хичнээн хүн хохироод байна?
-Найман айл байна. С.Тунгалагт мөнгөө өгчихсөн байдаг. Нөгөөдөх нь банкныханд бариад өгчихсөн. Шийдвэр гараагүй байхад гүйцэтгэлийн ажил явагдаад байгаа юм. Банкныхан ирээд битүүмжилж гарахыг шаардаж байна. Хамгаалалтын залуу Намбар гуайг танихгүй заамдаж хүртэл авч байсан. Төрийн тэргүүн байсан хүний эцэг эх байж хүүгийнхээ буянг эдлээд явж чадахгүй ийм муухай авлигын хэрэгт орооцолдож, заваан юманд хутгалдаад байдагт нь харамсдаг. Миний хувьд өмнө нь энэ байрыг бариулахын тулд сургуулийнхаа 130 гаруй ажилтнаас 80 гаруй хүний дэмжлэг авч байж ажлыг эхлүүлсэн. Гэтэл одоо хэсэг хүний найруулсан хор, авлигын сүлжээнээс болоод хохирчихоод байж байна.

Г.Долгорсүрэн /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить Марки в Воркута Купить LSD Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ Ðº ЖуковскР¸Ð¹ купить Альфа ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ТатарскРµ ЗакладкР¸ гашиш в КалининР³Ñ€Ð°Ð´Ðµ А29 кристалР» ПроизвоР´ÑÑ‚Ð²Ð¾ бытовок в нижегорР¾Ð´ÑÐºÐ¾Ð¹ области Купить закладкР¸ кокаин в Нижнем Серге РазблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ пиратка Кола купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гашиш Купить закладкР¸ экстази в Алагире ОпределР¸Ñ‚ÑŒ цвет пикселя онлайн ЗакладкР¸ реагент в ИланскоР¼ Уровень сигнала 3g модема програмР¼Ð° Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð–Ð¸Ð³ÑƒÐ»ÐµÐ²Ñ ÐºÐµ НаркотиРºÐ¸ купить в уфе ЗакладкР¸ на спиды Винтфак 2 ВыращивР°Ð½Ð¸Ðµ папаверР° пионовиР´Ð½Ð¾Ð³Ð¾ Купить Кокаин в Ð¥Ð°ÑÐ°Ð²ÑŽÑ€Ñ ‚ Продажа соли и сахара в Сочи Купить Гашиш Курган Купить закладкР¸ гашиш в Ишиме МурмансРº купить гашиш Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Пыть-яхе Готовые клады спб A pvp синтез ЗакладкР¸ по спбу
IP:5.101.219.131  2018-09-27 16:35:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.