Гурван хүн гахайн томуугийн /H1 N1/ вирусээр халдварласан нь тогтоогдсон бол дахин гурван хүнийг сэжигтэй хэмээн тусгаарлалаа

2009/10/13
Share |
Хүмүүс:
Гурван хүн гахайн томуугийн /H1 N1/ вирусээр халдварласан нь тогтоогдсон бол дахин гурван хүнийг сэжигтэй хэмээн тусгаарлалаа

Улсын онцгой комиссын хуралдаан саяхан дуусч, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй албаны хүмүүс Төрийн ордны "Е" танхимд мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайдын тайлбарласнаар энэ сарын 3-нд Япон улсад амьдарч байсан монгол эмэгтэй хүүхдээ авахаар Улаанбаатарт иржээ. Улмаар бүсгүй хүүгийн хамт энэ сарын 9-нд Япон улсыг зорьсон байна. Тус улсад зорчих замд хоёр настай хүүхэд нь өндөр халуурч, шинжилгээ өгтөл гахайн ханиадны шинж тэмдэг илэрсэн аж. Тиймээс Монголд амьдарч байгаа гэр бүлийнхэн рүүгээ энэ тухай мэдэгдэж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөсний дагуу зургаан хүн очиж, шинжилгээ өгчээ. Тэдний гурваас нь дээрх өвчний шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон тул яаралтай тусгаарласан байна.

Эдгээр гурван хүнээс гаднаас өөр гурван иргэн гахайн ханиадны А хүрээний /H1 N1/ вирусээр халдварласан байх магадлалтай байгаа бөгөөд тэдний шинжилгээний хариу өнөөдөр орой тодорхой болох ажээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 7а ангийн 12 настай охин, Чингэлтэй дүүргийн "Авьяас" цогцолбор сургуулийн 11 дүгээр ангид сурдаг эрэгтэй хүүхэд, түүний хүргэн ах М нь мөн өндөр халуурсан учир Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдаад байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд өглөө. Иргэн М нь Өмнөговь аймгийн "Тавантолгой" ХК-д жолоочоор ажилладаг бөгөөд энэ сарын 1-нд Улаанбаатар хотод ирээд байжээ. Өнгөрсөн шөнө 12 настай Б охин өндөр халуурсан тул Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаад байгаа. Тэрбээр 97 дугаар сургуулийн 7а ангийн сурагч аж. Тус сургуулийн 8а ангийн сурагч А өндөр халуурч байгаа тул мөн тусгаарлагдсан байна. Учир нь 97 дугаар сургуулийн 7а, 8а бүлгүүд нэг ангид хичээллэдэг аж. Тиймээс урьд шөнө нийслэлийн Онцгой комиссынхон очиж, тус сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Нийслэлийн 97 дугаар сургуульд 2000 орчим сурагч сурдаг. Сургуулийг нийтэд нь хаах бололцоо байхгүй, зөвхөн хэсэгчилсэн байдлаар эхний арга хэмжээ авч байна гэдгийг Эрүүл мэндийн сайд онцоллоо.

Учир нь тус сургуульд суралцаж байгаа хүүхдийн ард гэр бүлийнхэн нь бий, Ингээд явахаар нийтэд нь хөл хорио тогтоох бололцоогүй, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч мөн нийтэд нь хөл хорио тогтоох бололцоогүй гэж үздэг. Тиймээс иргэн бүр өөрсдөө энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал үр дүнтэй арга болно гэдгийг онцлон анхааруулсан юм. Түүнчлэн дээрх хүмүүсийн биеийн байдал гайгүй, эмчилгээгээ хийлгэн, амрах цагтаа амарч, унтаж байна гэж мэдэгдлээ. Дунд сургуулийн сурагчдаас авсан шинжилгээний хариу өнөө оройдоо гарна. Харин нарийвчилсан шинжилгээ буюу Япон улс руу явуулж буй шинжилгээний хариу энэ сарын 19-нд эцэслэн гарах ажээ. Монголоос Япон руу буцсан эмэгтэйг хүүгийнх нь хамт Японд тусгаарласан байгаа юм байна.

news.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ouzngvp oTfylNfsiknbmacikb, [url=http://qibblxhqnnra.com/] qibblxhqnnra[/url], [link=http://kjidnwbfpqey.com/ ]kjidnwbfpqey[/link], http://gvanbhooctco.com/
IP:120.52.73.40  2015-12-25 04:47:36
qelujb HjYpwgjlbgovlgebgm, [url=http://qkyoxnewwobg.com/] qkyoxnewwobg[/url], [link=http://yxqfzmhbzney.com/ ]yxqfzmhbzney[/link], http://hmyqsjlykegw.com/
IP:46.161.9.48  2017-04-25 05:20:11
hkyngkcy dFQifCmlbkvvyrjayx, [url=http://exmonmkvibji.com/] exmonmkvibji[/url], [link=http://hbwkikxsqcir.com/ ]hbwkikxsqcir[/link], http://cqeyzubvsadg.com/
IP:46.161.9.48  2017-04-25 18:29:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.