Twitter-т тавтай морил гишүүд ээ

2009/10/14
Share |
Хүмүүс:
Twitter-т тавтай морил гишүүд ээ

Дэлхий өөрчлөгдөж, мэдээлэл технологи хөгжиж, манайхан ч бас дутахгүй технологжиж байна. Үүний нэг жишээ бол "TWITTER". АНУ-ын ерөнхийөлгчөөс эхлээд холливуудын алдартнууд, NBA-ийн одууд, 14-р далай лам гээд л дэлхий даяар тархсан "twitter" хэмээх зүйлийг монголчууд сүүлийн үед өргөн хэрэглэдэг болжээ.Энэ нь 140 тэмдэгтэд багтааж өөрийн юу хийж байгаагаа болон юу хйих гэж төлөвлөж байгаагаа, юу бодож буйгаа, аливаа асуудалд хандах өөрийн сэтгэгдэлээ холбоотой(дагасан) хүмүүстэйгээ хуваалцдаг нэг төрлийн Social сайт юм. Нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулж байгаа чадварлаг залуус бие биедээ шинэ мэдээлэл дамжуулж, солилцож байгаагийн хувьд нэг талаараа сэтгүүл зүй ч гэмээр. Ямартай ч орчин үеийн залуусын сонголт болсон twitter-ийг манай ерөнхийлөгч тэргүүтэй хэдэн улс төрчид ашигладаг нь болсон байна. Тэр тусмаа Д.Энхбат гишүүн маш идэвхитэй ард түмэнтэйгээ санал бодлоо хуваалцдаг нь олон хүнд таалагддаг аж. Бусад гишүүд ч бас энэ мэтчилэн IT-жвал муугүй л юм. Ер нь бол ард түмний эрх ашгийг төлөөлж байгаа хүмүүс шйидвэр гаргах үедээ бага ч гэсэн нийтийн төлөөлөлтэй ийнхүү санал бодлоо хуваалцах нь сайн хэрэг шүү дээ. Тэгэхээр Barack Obama, Mariah Carey, Shaquille O Neal, Oprah Winfrey, Elen Degeneres З.Энхболд нарыг дагаад ард түмэнтэйгээ илүү ойртоорой гишүүдээ. Залуус үүнийг сонгоод та бүхэнд санал болгож байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.