Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж маргааш эх орондоо ирнэ. Башё болгоны дараа эх орондоо ирж хvчээ сэлбэдэг аварга маань энэ удаа харин цєєхєн хоногийн зєвшєєрєлтэй аж. Учир нь сумогийн холбоо гадаад бєхчvvдэд энэ сарын таван хvртэл ямар нэгэн чєлєє олгохгvй гэсэн шийдвэр гаргасан юм. Єнгєрсєн башёд сэтгэл хєдлєлєє олны ємнє буруу илэрхийлж зохисгvй авирлалаа хэмээн асашёорюvгийн зєвлєлийн Макико Утидатэ тэргvvтэй хэсэг хvн шvvмжилсэн бол бусад нь энэ явдлыг тамирчин хvнд байдаг зvй ёсны хэрэг хэмээн vзсэнээр шийтгэл, зэмлэлээс холуур єнгєрч чадсан юм. Vvнийг нь сонссон монголчууд "Аливаа тэмцээн уралдаанд тvрvvлсэн хvн сэтгэл хєдлєлєє илэрхийлж болдоггvй яачихсан спорт вэ. Энэ муухай хатуу дvрмийг цуцалвал таарна" хэмээн их л бухимдсан сурагтай. Тэгвэл Японы шинэ ерєнхий сайд Юкио Хатояма аки башёгийн дараа "Би энэ сvртэй аваргад анх удаа цом гардуулсандаа баяртай байна" хэмээн ярьжээ.
Дашрамд єгvvлэхэд, Асашёорюv сvмо бєхєд тvрvvлсэн амжилтаараа алдарт Тайхо, Китаноvми нарын дараа бичигдэхээр боллоо. Мэргэжлийн сvмогийн 68 дахь их аварга Асашёорюv Д.Дагвадорж єнгєрсєн хавар Монгол Улсын Хєдєлмєрийн баатар цол хvртсэн билээ. Тухайн vед их аварга тєрийн дээд одон тэмдэг цол хvртсэний мялаалгаа намар хийнэ хэмээж байсан бол амалсан ёсоор энэ сарын 15-нд Хєдєлмєрийн баатар цолоо мялаахаар болжээ. Их аварга эх орондоо 15-ны єглєє буюу маргааш Бээжингийн онгоцоор ирэх ажээ. Аваргын цолны мялаалга "Баянгол" зочид буудалд болох аж.
Нийслэл таймс