"С1" телевизийн “Өдөн дэр” үдшийн хөтөлбөр гурван жилийнхээ ойг тохиолдуулан цоо шинэ уур амьсгал, өнгө төрхтэйгээр үзэгчиддээ хүрэх гэнэ шүү. Тэр ч бүү хэл бүтэн сарын турш залууст үзэх дуртай нэвтрүүлгээрээ харах дуртай ододтойгоо хамт байх боломжыг “Өдөн дэр”-ийн уран бүтээлчид олгож байна . “Өдөн дэр”-ийн хөтлөгчидөөр “халуухан” монгол хатагтай нар сонгогдсон. Тухайлбал Топ модель Ундраа, дуучин Ану, дуучин Нара, “Акуа” фитнессийн багш Ука, 3 охин хамтлаг, Шоубиз нэвтрүүлгийн хөтлөгч Зулаа гээд залуусын харцыг булаасан бүсгүйчүүд нэг сарын турш үдэш бүр тус нэвтрүүлгийн нүүр царай болох нь. Хөтлөгч бүр өөрийн гэсэн өнгө төрх,имиджийг бүрдүүлсэн байхаар төлөвлөж байгаагаас гадна өөрсдийн зарим нэг нууцаа дэлгэнэ хэмээн амлаад байгаа гэсэн. Сар бүр солигдох “өдөн дэр”-ийн хөтлөгчдөд үзэгчид үнэлгээ өгч, санал асуулгад оролцох боломжтой. Эцэст нь монголын хамгийн дур булаам хөтлөгч нь хэн болохыг тодруулах аж. Сайхан бүсгүйчүүдээр чимсэн “өдөн дэр ” нэвтрүүлэг ч агуулгадаа өөрчлөлт оруулсан.
Тун удахгүй та шинэлэг, өнгөлөг, халуухан “Өдөн дэр”-ээ "C1" телевизээр хүлээн авч үзээрэй. Дашрамд хэлэхэд тус нэвтрүүлгийн Вэб хуудас гарсан гэнэ шүү.