Чимээгүй сонгууль

2009/10/14
Share |
Чимээгүй сонгууль

Энэ нөхөн сонгууль нэг л "чимээгүй" яваад байгааг олон хун анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд өдийд ёстой 'манаргаж" өгдөгсөн. Чимээгүй байх нь ядаргаагүй амар л юм. Би энэ сонгуулийг "заяа нь мэдэг" гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улстөрийн бүлэглэлийн сүлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийнэ орсон улс төрийн бүлэглэгүүд сүлжээнд гарцаагүй ордог юм байна. Тэгээд л чимээгүй байгаад байхгүй юу. Энэ тухай өгүүлсү.

 УЛС ТӨРИЙН СҮЛЖЭЭНИЙ  БИЗНЕС
 Манай улс төрийн сүлжээ гэдэг бол тодорхой хүн буюу бүлгийн толгойлсон, тэдний шууд санжүүжилт, хяналтаар ажилладаг, шаталсан бүтэцтэй, "мэргэжлийн" боловсон хүчинтэй, цэрэгжсэн зохион байгуулалттай, сонгогчдыг мөнгөөр худалдан авах зорилго бүхий, намаас гадуурх улс төрийн бизнесийн "том хамтлаг" юм. Энэ нь гэмт хэргийн болон луйврын бусад сүлжээнээс огт ялгарахгүй, харин монголчуудын хувь заяаг атгасан улс төрийн том, том лидерүүд оролцдог ганц л шинжээрээ ялгагдана. Улс төрийн сүлжээний бизнес Монголд аль эрт цэцэглэсэн бөгөөд энэ нь МАХН, АН хоёрын хамтын бүтээл юм. Улс төрийн намууд зохион байгуулалтын бүтцээ ашиглан сонгуулиар ажиллах нь "юу нь буруу байгаам?" гэж "биеэ үнэлэгчид" болон "онолчид" орилох нь мэдээжийн хэрэг. Үгүй шүү!!! Энэ олон сүлжээ чинь намаас гадуур болчихоод байна. Чухам энэ л төр засаг, намыг ёстой хөнөөж байна. Энэ хоёр намын сүлжээ олон жил ужгирч олонд дасал болсон төдийгүй "бизнесийн" бие даасан томоохон "салбар" болтлоо хөгжжээ Энэхүү сүлжээний бизнесийн "мэргэжилтнүүд" Монголоор пиг дүүрэн болоод байна, Сүүлдээ бүр "Сонгууль хурдан болоосой, мөнгө олох юмсан" гэж ил тод мөрөөддөг болж байна. Хэдхэн жилийн өмнө хоёр намын сүлжээ өрсөлдөн, бас ч гэж бие биеэ хянахчаа болж, хэрүүл уруул хийдэг байсныг олон хүн мэдэж байгаа. Одоо бүр энийгээ ч хийхээ больчихоод "чимээгүй" сонгууль руу орж байна. Энэ нь манайд улс төрийн задрал, арчаагүйдэл болж байгааг тод харуулж байна. Муу юм хэзээ ч өөдөлдөггүйн жамаар МАХН, АН-ын сүлжээ задарч огт өөр шинж чанар бүхий олон сүлжээ бий болж өрсөлдсөнөөс энэ нь шалтгаалж байна. Хүн харахад л хоёр нам байгаа болохоос биш, цаана нь маш олон "бие даасан" сүлжээ бий болоод ёстой замарч, замруулж байна. Ингээд гол гол "сүлжээ"-нүүдийг товч авч үзье. Энд нам намаар нь биш, бүлэг бүлгээр нь авч ярих арга зуйн "шинэ зарчим" хэрэглэсэн болно. Энэ нь "юмны учир" олоход илүү хялбар гэж бодож байна.
 С.БАЯРЫН СҮЛЖЭЭ
Энэ бол МАХН-ын үндсэн сүлжээ бөгөөд түүний гол гол ресурсыг хяналтдаа байлгадаг. Тэд Д.Зориггын нэрийг дэвшүүлж, "Оюу толгой"-н гэрээгээр "туг"-аа хийн энэ сонгуулиар байр сууриа бэхжүүлэх гэж чармайж байна. Энэ МАХН-ыг "залуу" харагдуулахаас гадна угаасаа намаа "өөрийн мэдлийн" залуучуудаар бэхжүүлэх гэсэн бодит оролдлого юм. Гэтэл бас "зовлон" байна аа. МАХН-ын даргын суудлыг эзлэх нь 2012 оны сонгуульд бүлгээрээ амжилт олох ганцхан арга учраас өрсөлдөөн хурцдаж МАХН-ын үндсэн "сүлжээ" олон хэсэг болчихоод байна. С.Баяр энэ арваннэгдүгээр сард ажлаа өгөх тухай яриа гараад байгаа нь энэ бүлэглэлийн дотоод зөрчлийгулам хурцатгаж байна.
 М.ЭНХБОЛДЫН СҮЛЖЭЭ
 МАХН дотор "хотын" гэж нэрлэгдэх энэ сүлжээг мэдэхгуй хүн байхгүй бөгөөд М.Энхболд Ерөнхий сайд, улмаар МАХН-ын даргын суудлыг алсуураа бодож байгаан нь тодорхой юм. Энэ сүлжээ С.Баярын сүлжээтэй зарим талаар нэг мэт боловч харьцангүй "бие даасан" бодлого явуулж байна.
 Н.ЭНХБАЯРЫН СҮЛЖЭЭ
 Хэд дараалан "ялагдсаны" улмаас сүйрч байгаа хэдий ч МАХН болон бусад нам, мөн төрд байсан хуучин нөлөөнийхөө инерцээр ажиллаж байна. Тэгэхдээ хамгийн гачлантай нь энэ сүлжээ МАХН-ын эсрэг ажиллаж байна. Миний хувьд Н.Энхбаярыг сайн мэдэх боловч түүнийг АН-д ингэж улайн цайм "орчихно" гэж бодоогүй явсан юм. Энэ тухай дор өгүүлэх бөгөөд Н Энхбаярын сүлжээ одоо АН-ын нэр дэвшигчийн гол түшиг тулгуур болж байна. Тэрээр өөрийн телевизүүдээр Р.Бурмаагийн рекламыг 60 хувийн хөнгөлөлттэй үнээр цацаж. ҮШН-аар дамжуулж 50 сая төгрөг хандивлаж, бас МАХН-ын захиалгат нэвтрүүлэг, рекламыг бусад телевизүүдээс хоёр дахин өндөр үнээр авна гэж боожээ. Хариуд нь МАХН ч мөнгө өгөхгүй боож, үүний улмаас ТВ 9 телевизээр Д.Зоригтын нэг реклам цацагдахаа больжээ. Харин ч "ТВ-9" Д.Зоригтын гол "мессеж" Оюу толгойн гэрээг ёстой нэг будаа болгож байна.
 "АЛТАН ГАДАС"-ЫН СҮЛЖЭЭ
 Энэ сүлжээг Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар байгуулсан боловч одоо Н.Алтанхуяг толгойлж, С.Баярын сүлжээний нэг хэсэг болсныг бүгд мэдэж байгаа. Ухаандаа Н.Батбаяр зэрэг МҮДН хэмээх "дэд сүлжээ"-ий үймээнээс болоод "Алтан гадас" засгийн тал, Н.Энхбаярын тал гэж хоёр хуваагдчихаад байна. Н.Алтанхуяг нарын олон хүн мэдээж Засгийнхаа талд байгаа.
 МоАХ СҮЛЖЭЭ
 Х.Баттулгын тэргүүлдэг энэ сүлжээ уг нь АН-ын гол тулг уур байсан юм. Энэ удаад сайд болсон даргыгаа дагаад засгаа бараадаж байна. С Эр лэнз УИХ-ь''''н гишүүн болсяоср эчэ сүлжээ ирэх том сонгуульд гол уу-зг гүйцэтгэх ба хүч болон тоо нь нэмэгдэх хандлагатай, С.Эрдэнэ Н.Энхбаяртай хатуу тооцоотой байгаа нь алсдаа их чухал хүчин зүйл болно. Чухам үүнийг харгалзан үзэж улс төрийн бодлогоор МоАХ С.Эрдэнийг УИХ-д оруулаад Р.Бурмааг золиослох тохиролцоог хийснээр алдагдлаа нөхөж чадсан юм.
 Ц.ЭЛБЭГДОРЖИЙН СҮЛЖЭЭ
 Уг нь нэг их сүлжээ гээд байхааргүй юм. Гэхдээ төрд байгаа Ардчилсан хүчний "бэлгэдэл" болж байна. Ерөнхийлөгч намын хэрэгт орж болохгүй боловч ямар нэг хэмжээгээр нөлөөгэө хадгалж байна. Энэ сүлжээ ид бүрэлдэж байгаа ба ирэх том сонгуулиар өргөжих хандлагатай. МоАХ сүлжээтэй их ойрхон байдаг бөгөөд төрийг тэнцвэржүүлэгч гол хүч болж байна. Ерөнхийлөгч Оюутолгойн гэрээг дэмжих хариуд нь Ерөнхий сайд түүний авлигатай хийх тэмцлийг дэмжих тохиролцоо хийсэн бөгөөд эдний аль нэг нь нийгэмд ач тусаа өгнө. Эдгээр сүлжээнүүд цааш цаашаагаа олон "дэд" болон “орон нутгийн” гэж задрах бөгөөд эдгээрийг тоочвол барагтай хүний “толгой эргэх” учраас ингэсгээд больё.
 НЭР ДЭВШИГЧДИЙН ЦААНА...
 Олигархиудын гарт бүрэн орсон манай яруу алдарт хэвлэл мэдээлэл өнөөдөр “дооз”-ыг нь тохируулан сулхан дуугарч байна. Ямар огт дуугай байгаад байлтай нь биш... МАХН-ын Д.Зоригт, АН-ын Р.Бурмаа нарын цаана намууд огт байхгүй, харин дээр дурдсан бүлэглэл болон тэдгээрийн янз бүрийн хослолууд л байгаа. Энэ нь холион бантан болж байгаагаас гадна, угаасаа учир утгаа бүрэн алдаад байна.
 Д.ЗОРИГТ
 Түүнийг мэдээж С.Баяр, М Энхболд нар дэмжиж байгаа байгаа. Уг нь М.Энхболд түүнд "өртэй" л хүн дээ. Мөн АН-аас “Алтан гадас”, “МҮДН”-ын хагас дэмжих нь мэдээжийн хэрэг. МоАХ Д.Зоригтыг дэшжихгүй ч Р.Бурмааг бас дэмжихгүй. Харин МАХН дангаараа Засгийн газар бүрдүүлэх ёстой гэсэн шинэ нэртэй хуучин сүлжээний үлдэгдэл түүний эсрэг жигтэйхэн идэвхтэй ажиллаж байна. Энэ бол Н.Энхбаяраас өөр хэн байх билээ.
 Р.БУРМАА
 Уг нь Р.Бурмааг нам нь "нэг утгаар" дэмжиж байсансан бол тэр ялах магадлалтай байв. Том намын дэмжлэг дээр дурдсан сүлжээний будлианаас болоод ихээхэн сул байна. Зарим нь ёс болгож хэдэн үгээр "дэмжчихээд" дараа нь "зугтаад" алга болж байна. Харьцангуй бие даасан З.Энхболд л түүнийг дэмжиж байх шиг. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар нэр дэвшээгүй учраас тэнд намын сүлжээ бүрэн унаад байна. Энэ үйл явдалд С.Эрдэнэ нэмж оролцох нь бараг ойлгомжтой. Р.Бурмаа ч үүнийг мэдээд АН-ынхныг "үл итгэх" зарим хандлага гаргажээ. Хэн ч гэсэн ийм нөхцөлд ингэх нь мэдээжийн хэрэг.
 "БЭЛЭН" СҮЛЖЭЭ
 Одоо Р.Бурмаагийн цорын ганц түшиг тулгуур нь Н.Энхбаяр болж байна. Учир нь өөрөө нэр дэвшвэл ажиллуулна гээд МАХН-аас гадуур бэлтгэчихсэн нэг "сүлжээ" Н.Энхбаярт бэлэн байсан юм. Ингээд тэр хугацаа нь хэтэрсэн "доширак"-аар Р.Бурмааг дайлж эхлэв. Ухаандаа М.Энхсайханы ҮШН гэхэд л "эвсэл" болж, мөнгө санхүүгээр ихээхэн тусалж байна. Мөн Д.Зоригтын саналыг хуваах зорилгоор С.Жавхлангийн нэрийг дэвшүүлжээ. Тэр нь үүнийгээ мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй. Дуучин хүүхэд энийг яаж ч мэдэхэв...
 Ингээд Р.Бурмааг сонгох гэсэн иргэдийн хувьд Н.Энхбаяр ард нь болж байна. Хэдийгээр Р.Бурмаа том биетэй ч гэсэн Н.Энхбаяр бүр ч том биетэй болохоор харагдаад л байна даа. Н.Энхбаяраас болоод олон хүн зугтаагаад байна.
 ЧИМЭЭТЭЙ СОНГУУЛЬ
 Олсн намын олон бүлгийн олон сүлжээ холилдоод толгой түрүүгээ алдчихаад гам хэлж чадахаа байсны улмаас бугдээрээ чимээгүй байгаа юм. Харин сүлжээн дотроо бол мөнгө тарааж байна, тагнан туршиж байна, амлаж байна. Одоо сүлжээнд дотор 100.000 төгрөг тараах бол юу ч биш болж. Энэ бол баримт юм шүү. Өөрчлөгдсөн юм ганц ч алга... Энэ нь "чимээтэй" байснаасаа долоон дор болж байгаа хэрэг. Үүнийг нам төрийн удирдлагын механизм бүрэн алдагдаж, одоо хяналтаас гарч байна гэж дүгнэж болно. Саяхан би Чингэлтэйгээр яваад ирлээ. Хэдэн самбар, тугнаас өөр юм юу ч алга. Сүлжээнүүд нь бүгдээрээ далд ажиллаж байна. Яг л хулгайч шиг... Сонгууль ил тод байх ёстой атал одоо бур байчихаад "нууцаар" сонгууль хийдэг болж байна. Учир нь энэ сонгууль нам болон түүнээс нэр дэвшигчийг биш, аль намын аль бүлгийг дэмжихэв гэсэн хачин утгагүй байдалд орчихоод байна. Намын сүлжээнүүд ийм адгийн арга руу орж байгаа бол миний хувьд бие даан нэр дэвшсэн Г.Уянгыг дэмжих нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь бүх асуудлыг шийдэхгүй нь мэдээж. Гэхдээ хэт даварсан, хууль бус үйлдлийг зогсоохгүй юм аа гэхэд саармагжуулах цорын ганц арга болно. Зарим хүн дэмжиж байгаа хүнээ магтаад бараг Бурхан шиг болгох. Би тэгж чаддаггүй юм Ямар ч гэсэн Г.Уянгаа иргэд бидний төлөө олон жил тэмцэхдээ миний болон нөхдийнхөө итгэлийг алдаж, зорьсноосоо няцаж байгаагүй юм даг. МАХН, АН хоёрт илүү ганц суудал байсан ч яалаа, байхгүй ч яалаа. Гагцхүү тэдэнд сануулга л хэрэгтэй байна.
 

Судлаач Д.ГАНХУЯГ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley FlzJDe http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.14  2015-08-10 14:19:25
JimmiXzS KmYChz http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2016-10-15 00:21:18
ottwex RWkH5fkzntnofpcwvz, [url=http://xmpuoyrwpnaw.com/] xmpuoyrwpnaw[/url], [link=http://uuktaenhodji.com/ ]uuktaenhodji[/link], http://qrogpijnrkbx.com/
IP:46.161.9.31  2016-11-22 22:12:11
gewbwfmm f5VW2Pcirkhfqctkio, [url=http://nvvpglwhejnb.com/] nvvpglwhejnb[/url], [link=http://tvyzbycxdeas.com/ ]tvyzbycxdeas[/link], http://fmflfeaffais.com/
IP:31.184.238.205  2017-05-17 10:17:05
ErickVes wh0cd1798104 Tamoxifen Buy Tadalafil cheapest betnovate cytotec buy adalat
IP:46.161.9.20  2017-06-14 10:29:44
ErickVes wh0cd89227 gasex pristiq generic cost alesse serevent diskus 50 mcg mestinon desyrel 50 mg for sleep lithium carbonate er 300 mg prandin
IP:46.161.9.20  2017-07-29 22:28:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.