Өршөөлийн хуулийг "өөрчилж" хэрэгтнийг цагаатжээ

2009/10/15
Share |
Хүмүүс:
Өршөөлийн хуулийг

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж.Цогтбаатар нарт холбогдох албан тушаалын хэргийг Өршөөлийн хуульд хүчээр хамааруулан хэрэгсэхгүй болгосон байна. Өршөөл үзүүлэх хуульд заасанчлан хаалттай буюу хамаарах боломжгүй зүйлчлэлийг шүүх хурлаас хүчээр хамааруулж, авлига авсан, өгсөн, зуучилсан эрхмүүдийн магнайг тэнийлгэжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Цогтбаатарт холбогдуулан хэрэг үүсгэсэн Эрүүгийн хуулийн 268.2-т заасан зүйлчлэл нь хуулийн гадна үлдэх ёстой байсан тухай хуульчид ярьж байна. Үүнийг дээд шүүхээс гаргасан цагаан дээр хараар бичсэн тайлбарт ч тодорхой заасан. Хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш, хуульд хамрах боломжгүй зүйлчлэлийг шүүгч нар өөрийн дураар нэмж, хасч авлигачдад буян “түгээсэн” явдалд холбогдох  хавтаст хэргийг сөхье.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ “ХУДАЛДСАН” НЬ
2006 оны зуны сүүлээр Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албаны мэргэжилтэн С.Нямжав руу  “Икс Ди Эф” компанийн захирал, хятадын иргэн Зи орчуулагчаараа дамжуулан утас цохив. Түүнээс “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хятад ажилчдынхаа хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөрийг зээлээр эсвэл түр хугацаагаар чөлөөлөх боломж байдаг болов уу, бүтэх талаас нь хөөцөлдөөд өг” гэсэн хүсэлт тавьжээ.

Хятад найзаасаа үүрэг авсан С.Нямжав даруйд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж.Цогтбаатарт хандсанаар үйлс нь  төвөггүйхэн бүтэв. Ийнхүү ноён Зи ажилчдынхаа хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах урьдчилсан төлбөрийг зохих санд нь биш харин Ж.Цогтбаатарын халаасанд хийж, ам таглах арга сэдсэн нь ажил хэрэг болжээ. Ж.Цогтбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж Икс Ди Эф” компаниас 10 сая, “Лиоашинжин” ХХК-иас 5.6 сая төгрөг авч, шанд нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг нь хуурамчаар бүрдүүлж өгсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов. Мөн “Монгол Хо Цэн” компанийн хятад ажилчдын  хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөр улсын дансанд орсон эсэхийг шалгалгүйгээр гарын үсэг зурсан зэрэг хэрэгт буруутгагдан эрүүгийн хэрэг үүссэн байна. Түүнд авлига өгсөн ГИХАЭГ-ын ажилтан С.Нямжав, хооронд нь  зуучилсан Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Эрдэнэцогт, тус газрын мэргэжилтэн В.Дэлгэрзаяа нар “хам” хэрэгтнээр давхар шүүгджээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ИНГЭЖ ГАРЧЭЭ
Ж.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн 268.2, 272.2-т заасан үндэслэлээр АТГ хэрэг үүсгэн шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Түүнд холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 268.2-ыг 268.1 болгон өөрчилж таван жилийн хорих ял ногдуулсан байна. Ингэхдээ Өршөөлийн хуульд хамруулаад хэрэгсэхгүй болгочихов. Гэтэл Эрүүгийн хуулийн 268.1.2 дугаар заалт нь Өршөөлийн хуулийн гадна үлдэх ёстойг эрхэм шүүгчид үл тоон, өөрийн дураар хамруулсан нь энэ аж. Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар Албан тушаалтан онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Харин бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 233, 254, 269-т заасан үндэслэлээр 1-4 жилийн хорих ял ногдуулсан байна. Энэ нь Өршөөлийн хуульд хамаарах боломжтой зүйлчлэл юм. Ийнхүү Өршөөлийн хуульд өөрийн дураар шинэ заалт оруулж, шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнд Сүхбаатар дүүргийн шүүгч М.Алдар, Ш.Төгсжаргал, Э.Золзаяа нар байжээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser èáèöà êóïèòü ýêñòàçè Купить трамадоР» в ÐŸÑ€Ð¸Ð²Ð¾Ð»Ð¶Ñ Ðº купить Кайф КраснодР°Ñ€ купить Метамфа РузаевкР° купить марихуаР½Ñƒ в уфе Купить трамадоР» в Курск соль наркотиРº закладкР¸ закладкР¸ соль сочи ЗакладкР¸ методон в Лыскове ñïàéñ çàêëàäêè â ïåíçå ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ нижний новгороР´ закладкР¸ кокаин шоп гашиш сколько стоит закладкР¸ омск спайса закладкР¸ скоростР¸ в пензе как Ð²Ñ‹ÑÑƒÑˆÐ¸Ñ‚Ñ Œ фен нарко гашиш трава ЗакладкР¸ спайс в ПриморсРºÐ¾-ахтарÑ
IP:5.101.220.226  2018-01-04 12:49:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.