24 дүгээр тойргийн 2 хатагтай хэн нь хэн бэ?

2009/10/15
Share |
Хүмүүс: Р Бурмаа |  Г Уянга | 
24 дүгээр тойргийн 2 хатагтай хэн нь хэн бэ?

УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд хоёрхон эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байгааг харьцууллаа. Дараагийн удаа харчуудыг нь ч бас харьцуулан харах болно

 

 

 

 

 

  ГАНТӨМӨРИЙН УЯНГА РАДНААГИЙН БУРМАА
Нас 37 52
Бүрдүүлсэн имиж Цөхрөлтгүй тэмцэгч Заргач. Өөрийн намын гишүүдээ хүртэл шүүхэд өгч заргалдаж байсан. Тиймээс “Бурмаагийн явсан газар будлиантай”, “Бурмаа будлианы хутгуур” гэх мэт хэлц хэллэгүүдийг намынхан нь гаргажээ.
Гэр бүлийн байдал Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхрөөсөө салсан.
Төгссөн сургууль. Мэргэжил “Их Монгол” дээд сургууль, ХУИС-ийг төгссөн. Сэтгүүлч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Электрон техникийн их сургууль төгссөн. Хожим МУИС-ийн англи хэлний курсыг оройгоор төгссөн.
Нөхөн сонгуульд нэр дэвшсэнээсээ хойш хийсэн ажил МАХН, АН-ын амласан 2.5 сая төгрөгийг иргэдээ өгүүлэхийн төлөө тууштай тэмцэж байгаа. Өөрөөсөө илүү рейтингтэй явсан иргэний нийгмийн гол төлөөлөл Н.Ичинноровын нэрийг дэвшүүлэхгүй байхын төлөө заргалдсаар сонгуулийн сурталчилгааны хугацаагаа дуусгаж байна. Нэр дэвшсэнээсээ эхлээд өнөөг хүртэл бусад өрсөлдөгчийн талаар мэдэгдэл хийх, шүүхэд өгөх гэх мэт зарга хийсээр ирсэн.
Ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмэр Ардчилсан үзэл санааг нийгэмд бий болгохын төлөө өөрийн дуу хоолойгоо илэрхийлж ирсэн МСДН-аас Ардчилсан намд орсон. Эмэгтэйчүүдийн нэрээр улс төр хийх, мөнгө олох зорилгоор “Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” гэгчийг байгуулж өөрөө тэргүүнээр нь сонгогдож байв.
Иргэний нийгэмд оруулсан хувь нэмэр Иргэний нийгмийн төлөө идэр есийн хүйтэнд залуусыг манлайлан жагсаж байсан. Үүнийхээ “төлөөсөнд” Ганц худагт хоригдож байсан. Ардчилсан хүчин цөөнх байхад ч, иргэний хөдөлгөөнүүд ардчиллын төлөө гудамжинд гарч байхад ч ганц ч удаа үгээ хэлээгүй. Сонгогчдын нэрээр авсан төслөө хэрэгжүүлэхээр улайрч явсан.
Нам дахь нөлөөлөл Аль нэг намын нөлөөнд автдаггүй бие даасан байр суурьтай. Өнөөг хүртэл үүнийгээ хадгалж ирсэн. Р.Бурмаагийн заргач чанар нь намын удирдлагуудад нь таалагдсан учир заргач шинжийг нь ашиглан Сонгуулийн ерөнхий хороонд томилон ажиллуулсан.
2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан нь Дөнгөж амаржаад, нялх биетэй байсан ч 2008 оны сонгуульд иргэний хөдөлгөөнүүдийн нэрийн өмнөөс нэр дэвшин нэлээд өндөр хувийн санал авч иргэдийн итгэлийг хүлээсэн. 2008 оны сонгуулиар ухуулагчаар ажиллуулсан хүмүүсийнхээ цалинг нь өгөлгүй бултсан. Өөрийн багийн цөөхөн ухуулагчдын цалинг өгөлгүй луу унжсан хүн Чингэлтэй дүүргийн 90 мянган сонгогчийн өмнө амласанаа биелүүлж чадах уу? Хамт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайхныг санал луйвардлаа гэж шүүхэд өгч байсан удаатай
Намын томилолтоор хашсан албан тушаал Намуудын зүгээс түүнд олон удаа ажил, албан тушаал санал болгон талдаа татахыг оролдож байсан ч тэр иргэдийнхээ талд, “гудамжинд” үлдсэн юм. Эрх баригчид түүнд албан тушаал бус шүүхийн тогтоол л “бэлэглэж” байлаа.   АН засгийн эрх барьж, барилцаж байсан үедээ Бурмаад нэг ч удаа итгэл хүлээлгэн ажил хариуцуулж байсангүй. Тэрээр төрд нэг сар ч ажиллаж үзээгүй. Заргач учир төрийн ажлыг унагачихна гээд намынхан нь өнөөг болтол төрийн ажилд итгэл үзүүлэн томилоогүй бололтой.
Ирээдүйд ажиллах чадвар 20 жил улс төрд идэвхитэй ажиллах боломжтой 3 жилийн дараа тэтгэвэрт гарна. Тийм учраас сонгогчиддоо тараасан бүх материалд хэдэн онд төрсөнөө бичдэггүй.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.