Хятадын иргэнийг гэрт нь орж барьцаалжээ

2009/10/15
Share |
Хүмүүс:
Хятадын иргэнийг гэрт нь орж барьцаалжээ

Сүүлийн үед гадаадын иргэд гэмт хэргийн халдлагад өртөх нь нэмэгдэж байна. энэ сарын эхэнд манай улсад хуралд суухаар ирсэн гадаадын иргэний утсыг хулгайлсан хэрэг гарч байсан бол одоо танхай залуучууд харийн иргэний гэрт нь ороод дээрэм хийдэг болжээ.Саяхан болсон ABU-ийн хуралд оролцохоор ирсэн Тайландын телевизийн захирлыг гудамжинд явж байхад нь утсыг бүлэг залуус тойрон зогсоод хулгайлж авч байсан хэрэг гарч, эрүүгийн цагдаагийнхан болон чингэлтэй дүүргийн цагдаагийнхан гэмт хэрэгтнийг илрүүлж байсан.Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан шалгахад 2009 оны 10 дугаар сарын 12ны өдөр болсон энэ хэргийн хувьд хятад иргэд хоорондоо 13 мянган долларын өр авлагаасаа болж, монгол иргэдийг дайчлан, хятадын иргэд нэгнээсээ 2 сая төгрөг Марк -2 машин өгөхийг шаардаж, нэгнийхээ хөлийг гэмтээсэн байна. Сүхбаатар дүүргийн долдугаар хороо  дугаар тоотоос БНХАУ-ын иргэнийг үл таних хүмүүс барьцаалан авч явсан талаарх мэдээлэл  энэ сарын 11-ний орой цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн мөрөөр шалгахад тус тоотод оршин суух БНХАУ-ын иргэн Ю -г  гэртээ байхад нь толгойд нь цамц углан Баянзүрх дүүргийн нутаг “Ганц худаг”-ийн орчимд  Хөвсгөл аймгийн харъяат Н , БНХАУ-ын иргэн  Ж , тус дүүрэгт  түр оршин суудаг гэх Н нар  зодож  “хоёр сая төгрөг эсвэл  “Маrk-II” машин авч өг” хэмээн дарамтлаж байсан нь үйлдэл дээрээ баригдсан аж. 

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.