Хүмүүс: Г Уянга | |
“Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хоёрыг амалсаны хүчинд УИХ-ын 2008 оны сонгуулиар хоёр том хүчин ард түмний саналыг хуваан авсан. Мөнгө л амлахгүй бол хөдлөхгүй санаатай сонгогчидоо татахын тулд “Улс төрийн сонин”-ы Г.Уянга бүсгүй ч бас ах нараасаа суралцсан бололтой байна билээ. Сурталчилгааг нь хараад байх нь ээ бусдыгаа муудалцаж, жийлцэж байх хооронд, хэзээ өгөх бол хэмээн санаашран суугаа монголчуудын дунд хамгийн “хит” сэдэв болох 2 500 000-г дурссан нь эмэгтэй хүний мяндсан ухаан гэлтэй. Юу ч үгүй байж өөрөө өгнө гэлтэй биш ямартай ч тэдний амласан 2 500 000-ыг би өгүүлнэ хэмээн амлаж байна. Хонгилын үзүүрдэх гэрэл. Гэлээ гээд чингэлтэйчүүд хэдэн арван жилийн түүхтэй хоёр “мундаг” намаа рекетлүүлэхээр сэтгүүлч бүсгүйг сонгох нь юу л бол