Л.Гансүх сайд Хонгорын асуудлыг шонхроор солилоо

2009/10/16
Share |
Хүмүүс: Л Гансүх | 
Л.Гансүх сайд Хонгорын асуудлыг шонхроор солилоо

Саяхан даа саяхан. Катарын батлан хамгаалахын сайдын отогт шалгалт хийхэд 60 шонхор барих зөвшөөрөлтэй тэд 80-ыг барьсан байсан. Тvvнчлэн гурван шонхор шувууны сэг зэм хог хаягдалтай холилдсон дvр зураг хэвлэлийнхнийг угтсан талаар шуугиулсан юм даг. Гэхдээ энэ нь мэргэжлийн байгууллагаас өнгөрсөнд хийсэн шалгалтын нэгээхэн дvр зураг төдий. Өөрөөр хэлбэл, иймэрхvv хvний юманд хvйтэн сэтгэлээр хандсан жишээ баримтыг тоочоод баршгvй гэсэн vг.

Тиймдээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслээс шонхор шувууны талаархи бараан мэдээлэл салахаа болих янзтай. Харин хамгийн сонирхолтой нь салбарын яамныхан vvнийг тэгтлээ тоосон шинжгvй суух. Vе vехэн хэвлэлийн бага хурал хийхийг эс тооцвол зөвшөөрөл өгсөн ангийнхаа тоо толгойд санаа тавьсан зvйлгvй байх шиг. Ямартаа л Сэлэнгэ аймагт арабууд 17 шонхор шувууг хууль бусаар барьсанд ямар арга хэмжээ авсан бэ гэсэн хэвлэлийнхний асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнvvд "Байгальд нь буцааж тавь гэсэн зөвлөмж өгсөн" хэмээн хэнэгч vгvйхэн хариулсан хариултууд сонин хэвлэлийн хуудаснаа балраагvй л байна.

Уг нь БОАЖЯ-ыхан зөвшөөрөл өгч чаддаг шигээ бас эрхийг нь хасч, хууль бус vйлдлийг таслан зогсоох ёстой биш сэн бил vv. Зvгээр л бичиг шидэж, зөвлөмж өгөөд л асуудал ном горимдоо ордог бол сайхан сан. Тvvнчлэн "Too толгой нь хэвийн байгаа учраас жилдээ 300 шонхор шувууг экспортлоход гэмгvй" гэсэн ганц тайлбартай яамныхны шийдвэрийн балаг vvгээр дууссангvй. Тэд зөвхөн ахуйн хэрэглээнд л ашиглахыг зөвшөөрсөн ногтрууг шонхор барих өгөөшинд тавьж өгөв. Ингээд энэхvv шонхрын наймааны золиосонд гэмгvй ногтруу хэлмэгдэх нь тэр. Бvр ядаж тоо толгой нь цөөрч байгаа эл ногтруугаас тэдийг өгөөшинд хэрэглэх ёстой гэсэн хэмжээ ч заасангvй.

Юутай ч тус салбарынхнийг шонхрын наймааг ийнхvv хөхиvлэн дэмжиж, хяналт шалгалтаддаа хойрго хандаж байгааг сайдаасаа болгоомжилсон хэрэг гэж хэвлэл мэдээллийнхэн vзэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, шонхрын наймааны цаад талд Л.Гансvх сайд байгаа гэх мэдээлэл ч цацагдах боллоо. Vvнийг лавшруулах мэт Төв аймгийн ИТХ -аас шонхор барихыг хориглосон атал caсалбарын сайд нь баян арабуудад хөтөч хийсэн шигээ явж байсан гэх яриаг нутгийнхан нь ам уралдан ярьж байна гэх мэдээлэл ч хэвлэлийн хуудсыг чимээд авлаа.

Тvvгээр ч зогсохгvй шадар сайд М.Энхболд арабын оронд айлчлахдаа шонхор бэлэглэснийг Л.Гансvх сайдын vзэгний vзvvрээр шийдэгдсэн хэрэг гэж хардагсад байсаар... Өмнө нь ч тэрбээр Хонгор гэдэг vгийг өөрийнхөө овог шигээ болгох дөхсөн. Цианит, мөнгөн усанд хордсон Дарханчууд, Хонгорынхны төлөө эцсээ хvртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, хэвлэлийн баатар болж байсан сан.

Харин угтаа уг асуудлыг сонгуулийнхаа гол шоуг болгон ашигласан төдий. Гэвч өнөөдөр тэрбээр Хонгорчуудын асуудлын талаар ам нээхээ больж. Харин vvний оронд шонхрын наймаатай нэр холбогдоод авав. Одоо бараг шонхрын наймаа, Л.Гансvх сайд хоёр холбоо vг шиг хэрэглэгдэх болж дээ.

Эрхэм сайдын хувьд С.Баярын танхимд орсноос хойш дэлхийд хориглоод байгаа шонхрын экспортыг монголдоо дэлгэрvvлж, сая сая ногооныг төсөвт оруулж, энэ асуудалтай нэр холбогдоод байгаагаас өөрөөр гялайж гялтайх ажил хийсэнгvй. Мэдээжийн хэрэг зарим нь тvvнийг Оюутолгойн гэрээг байгуулалцсан сайдын нэг шvv дээ гэж өмөөрч мэднэ. Гэвч гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцvvлэхдээ "Байгаль орчны яам экологийн сvйрлийн асуудлаас болгоомжлоход анхаарлаа тавих болохоос гэрээ байгуулахад анхаарах ёсгvй" хэмээх шvvмжиллийг чихээрээ сонссон, энэ нөхөр. Vvнийг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр нэг биш гишvvн хэлж байсан санагдана.

Наад зах нь Ц.Сэдванчиг гишvvн "Гэрээгээр бол 30 жил, дараа нь 20 жилээр vргэлжлvvлэн сунгана гэж байгаа. Тэгэхээр бараг 70 жилийн хугацаанд хэрэглэх усны нөөц говьд байгаа юм уу" гэж асуусан бол Р.Раш гишvvн "Говийн ургамлын vндэс урт учир гадаргын уснаасаа бус, гvний уснаасаа тэжээл авдаг. Гэтэл гvний усыг нь ашиглахаар гадаргын ус ширгэх, ургамалд нь нөлөөлөх эсэхийг нь судалсан уу?" гэх асуултаар тvvнийг буланд шахаж байв. Гэвч тус яамны мэргэжилтнууд ордыг ашигласнаас гадаргын усны нөөцөд бага зэрэг нөлөөлнө хэмээн сулхан дуугарч билээ.

Юутай ч энэ мэт ар араасаа ундрах vйл явдлуудаас харахад эрхэм сайдын байгаль орчны салбарыг тэргvvлэгчийн байр суурь бvдэгхэн харагдаж байна. Өөрөөр хэлбэл, монголын байгаль орчин, экологийн сvйрлийн эсрэг ажиллаад байна уу, мөхлийн ирмэг рvv бусдыг турхираад байна уу. Салбарын, сайдын бодлого бvрхэг хэвээр.

Ц.Хангай /Өнөөдрийн монгол/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.