Хоёр "баатрын" хойчийг залгамжлагчид хэн бэ

2009/10/16
Share |
Хүмүүс: Х Баатар | 
Хоёр

Монголын төрд зүтгэж яваад хэлмэгдсэн эсэх нь тодорхойгүй хоёр “баатар” байдаг. Нэг нь Тагнуулын дарга байсан генерал Ж.Баатар, нөгөөх нь Гаалийн дарга Х.Баатар. Хоёулаа л “сайн эрсийн” хөлөөр шороо тоос нь манарсан шоронгийн харанхуй өрөөнд хэсэгхэн зуур амьдарч, зүтгэсэн төрийнхээ алганы амтыг насны нар бараг хэвийх шахам насандаа амсчээ. Одоо харин таг чиг болоо юу даа, хөөрхийс.

Би эдгээр хүмүүсийг улстөр хэмээх хатуу тоглоомын золиос болоод өнгөрсөн гэдэгт эргэлздэггүй. Тагнуулын генерал Ж.Баатарын хувьд төрсөн гэрээсээ оргож хүртэл явлаа. Ингээд 2004 онд “баригдаж”,улмаар хүн гүтгэсэн, байгууллагын нууц задруулсан хэргээр данхайсан найман жилийн ял авч байв. Харин Гаалийн Х.Баатарын хувьд өөр. Хэрэг нь гэсэн үг л дээ. Тэрбээр Монголдоо л анх удаа авилга хэмээх зүйлийн хэргээр анх удаа ял сонссон томоохон албан тушаалтан. Харин эдүгээ тэрбээр чив чимээгүй, нам гүмхэн сууж байна. Яг загас усан дотроо байгаа мэт бүгжээ.
Ингэхэд генерал Ж.Баатарыг Ардчилсан намын талд анхнаасаа сэтгэлтэй байсан нөхөр гэдгээр нь “МАХНы” машин машиндчихсан гэж боддог. Тэгэхээр нь Ардчилсан намынхан мөн л махны машинаа ажиллуулаад яг адилхан нэртэй нөхрийг нь сонгон Гаалийн Х.Баатарыг “машинджээ”. Ингэснээр Монголын шинэхэн үеийн улстөрийн түүхэнд хоёр “баатрын” нэр мөнхөрч, нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийнхэн төдийгүй элдэв хов живэнд дуртай манай Монголчуудын чих, ам хоёрыг зэрэг баярлуулж асан цаг тэртээ ард хоцорсон байна.

Тэгвэл саяхнаас зөвхөн энэ хоёр бус нэжгээд хүний нэр хууль, цагдаагийн хавьцаа гэхээсээ ил үү цагаан саарал ордны өрөөнүүдээр сэм сэмхэн яригдах болж, захаасаа тодорч эхлэх шив дээ. Ингэж хөөрхий Монголын ард түмэн маань хэсэг зуур аяга хоол, таваг шөлнийхөө ард ярих юмтай болж магадгүй төлөвтэй. Мэдээжийн хэрэг ийм хүмүүсийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Л .Гүндалай тэргүүлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр шиг санагдана. Авилгатай тэмцэх газрынхантай редакциараа уулзах үед Л.Гүндалайг гэмт хэрэг хийсэн хэмээн хэлээд байгаа нэг залуухан ажилтнаас, ‘Та үнэхээр гэмт хэрэг хийсэн гэдгийг нь тогтоож чадсан юм уу. Уг нь шүүх тогтоодог биз дээ” хэмээн асуухад тэрбээр, “Монголд шударга ёс гээч юм өчүүхэн ч атугай байгаа бол Л.Гүндалай эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Тэр гэмт хэрэг үйлдсэн хүн. Эрт орой хэзээ нэгэн цагт заавал хариуцлага хүлээх ёстой” хэмээн шув шулуухан хэлж билээ.

Харин одоо тэр нөхрийн хэлсэн цаг үе ирээ юу гэлтэй эрхэм түшээ Л.Гүндалайгийн эрхийг түдгэлзүүлэхэд УИХ-ын Ёс зүйн дэд хороо саад хийхгүйгээр болсон байна. Ингээд манай хүн ч яахав дээ, “Би буруугүй. Энэ бол улстөрийн захиалга”гэх зэргээр яаран сандран байна уу гэлтэй зурагтын дэлгэц, сонингийн хуудаснаас салахаа больжээ.

Ингэхэд айсан хүнд аргал хөдөлнө гэсэн нэг үг бий. Эдүгээ Л.Гүндалайг айж байна уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрдөг. Идсэн уусандаа ч биш, харин “МАХНы.” машин нэг ажиллаад эхэлвэл хэний ч хүүг гоймон шиг цувуулаад цувдай шиг юм болгон хувиргаж дөнгөдгийг тэр мэдэхийн дээдээр мэднэ. Тэгээд ч Л.Гүндалайгийн хувьд идсэн уусан нь чухал бус түүний энэхүү ил гаргаад байгаа зүйлийн сүүдэрт нөгөө Ц.Нямдоржийн алдарт “тагнуулчийн” хэрэг ч нуугдаж байхыг үгүйсгэхийн аргагүй. Ямар ч байсан тэрбээр нэг хэсэгтээ л, “чи тагнуулч, би эх оронч” гэсэн хэрүүлийг Ц.Нямдоржтой хийсэн бөгөөд эцсийн дүндээ тагнуулын генерал Ж.Баатар ял сонссоноор энэ хэргийн шуугиан нам болсон. Одоо толгойгоо өндийлгөж байхыг хэн байг гэхэв. Наад зах нь гэхэд генерал Ж.Баатарын хувьд энэ хэргээ хилс гэдгийг дуулах сонирхол байж таарна. Цаад тал нь Ц.Нямдоржийн хувьд анх тагнуулчаар нь цоллон нийтийн хүртээл болгосон Л.Гүндалайгийн “гавъяаг” “шагнах” бодол байхыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас Л .Гүндалай ухаангүй айгаад байна уу гэх бодол төрдөг. Түүнээс биш үнэхээр л мөнгө төгрөг завшаагүй юм бол өөрийнх нь гэрчүүд бүгдээрээ амьд байхад айх юм түүнд огтхон ч үгүй. Харин ч, “бушуухан шиг эрх түдгэлзүүлээд өг, нэрээ цэвэрлэж аваад их хуралдаа сууя” гээд зогсч байх цөс ихтэй нөхөр шүү дээ.

Мөн хуулийнхнаас айж байж магадгүй. Яагаад гэхээр, “С.Зоригийн хэргийг шалгах явцад…” гэсэн тодотголтойгоор УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлээд шоронд илгээчихсэн туршлага байгаа. Тиймээс Л.Гүндалайгийн хувьд гэв гэнэт нөгөө идэж уусан хэрэг нь өөр болоод явчихыг хэн байг гэхэв. Хэдийгээр ийм таамаг байвч манай хууль шүүхийнхэн иргэнийхээ хувьд эр зориг гаргаад нам энэ тэрээс огтхон ч хамаарахаа боливол энэ удаа зөвхөн Л.Гүндалай төдийгүй О.Чулуунбат, Ж.Батзандан, Т.Бадамжунай, О.Магнай, Г.Занданшатар, тэр ч бүү хэд экс Ерөнхийлөгч гээд нэг бус хүний нэр хуулийн дэнсэн дээр тавигдаж магадгүй бололтой юм. Бас Гаалийн Х.Баатар долоон булчирхайгаа тоочоод эхэлбэл Ч.Улаан нарын олон хүний нэр нэмэгдэх төлөвтэй гэнэ. Манай их мэдэгчдийн амны л яриа шүү дээ. Харин ард түмний хувьд, “Тэгж л байдаг юм, наадуул чинь. Удахгүй тэврэлдээд л инээлдэж зогсохыг харах болно” гэх ажээ.

Түүнээс гадна хэрэг явдал эрчимтэй өрнөөд, эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэндээ хүрэх юм бол генерал Ж.Баатарын халааг генерал Ч.Амарболд авч магадгүй тал бий гэнэ. Тэр ч бүү хэл генерал Ч.Амарболдын атгасан утсыг хөврүүлэх юм бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учиг тайлагдахад ихээхэн нөлөө үзүүлнэ хэмээн ярих их мэдэгч ч тааралддаг. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хойш сураггүй болсон генералын нэрийг марттал даръя гэсэн шиг цаг хугацаа нисэн одсоор байна. Засгийн газар цагдаа нарт нам буудуулан үхсэн хүмүүсийн ар гэрт 250 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэж, хааяа тэднийхээ амийг нэхдэг хүмүүсийн амыг хаав бололтой. Мөн одоо МАХН өөрийн байраа босгож эхэлжээ. Ингэснээр хэдхэн жилийн дараа хэрэг явдал мартагдаж, ёстой л амьдын зол, үхсэний хохь гэдгийг үлгэр болох төлөвтэй.

Ямар ч байсан айсан хүмүүсийн хувьд аргал хөдлөх цаг ирэв. Одоо гагцхүү улстөрчдийн хүсэл эрмэлзэл, эрхэм хуульчдын эр зоригоос л их зүйл хамаарна даа. Ингэхэд нэг удаа халуун пийшин дээр суусан муур хэзээ ч тийшээгээ дахин гардаггүй юм гэнэ билээ. Хүйтэн байсан ч тэр. Түүн шиг хулгайч “муурнуудаа” бид нэг удаа халуун пийшин дээр суулгачихвал дахин тийшээ зүглэх нохой ч гарахгүй байхыг хэн үгүй гэхэв. Айсан хүнд аргал хөдлөнө хийгээд хоёр “баатрын” хойчыг байна. Харин энэ бүхэн дахиад л хоёр намын хоосон тулаан, бүү байгаасай билээ.

Д.Баасанжаргал /Улаанбаатрын сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ccyljbji killer-in-law gives interview, https://www.scoop.it/t/irimise th/p/4102951307/2018/11/07/- kyzdyk_kandai_bolot_foto, http://kirschenmarkt-gladenbac h.de/go.php?go=https%3a%2f%2fw ww.scoop.it%2ft%2ftiodirucu%2f p%2f4102944117%2f2018%2f11%2f0 7%2f- denis_maidanov_skachat_besplat no_vse_pesni_odnim_failom, https://www.scoop.it/t/kaconin gclus/p/4102943004/2018/11/07/ 1 zvezdnye_voiny_izgoi_1_skachat _torrent_v_khoroshem_kachestve , http://www.webanalizim.com/red irect.php?url=https%3a%2f%2fww w.scoop.it%2ft%2ftiodirucu%2fp %2f4102946224%2f2018%2f11%2f07 %2fdocument Pasport_transformatornoi_podst antsii_obrazets_document, http://archive.is/jgwWE Tigry_poiavliaiutsia_nochiu_ta iland_rezhisser_s_charuchinda, https://www.scoop.it/t/prodinl igood/p/4102951132/2018/11/07/ - kalligraficheskii_pocherk_prop isi_skachat, https://www.scoop.it/t/itmimic hild/p/4102940971/2018/11/07/s ilvercrest-kh-1172 Khlebopechka_silvercrest_kh_11 72_instruktsiia, https://www.scoop.it/t/labhigh lira/p/4102939424/2018/11/07/- Oranzh_laif_komiks_chitat_onla in, http://forum.hooligans.cz/redi rect.php?url=https%3a%2f%2fwww .scoop.it%2ft%2fkaconingclus%2 fp%2f4102941857%2f2018%2f11%2f 07%2f- Istoriia_znanii_charlz_van_dor en, https://www.scoop.it/t/itmimic hild/p/4102943257/2018/11/07/c amera-fv-5 manual_na_russkom_camera_fv-5, http://archive.is/btvBt kulakov_aleksei_ivanovich_agre nev_5, https://www.scoop.it/t/tiodiru cu/p/4102943651/2018/11/07/gol d Sochinenie_po_tekstu_popova_za kruzhilsia_v_dikom_tantse_osen i_gold, http://archive.is/YzTxm Uchebnik_istoriia_otechestva_a palkov, https://www.scoop.it/t/irimise th/p/4102951477/2018/11/07/9 Diktant_kraski_oseni_9_klass, http://www.seo.mln.lt/redirect .php?url=https%3a%2f%2fwww.sco op.it%2ft%2fransfarmchajets%2f p%2f4102948457%2f2018%2f11%2f0 7%2f- golye_foto_diany_shuryginoi, https://www.scoop.it/t/trusupi med/p/4102947052/2018/11/07/em bird-studio Po_programme_embird_studio_na_ russkom_rukovodstvo, http://archive.is/Ssq0E gdz_po_teorii_veroiatnosti_7_k lass_tiurin_makarov_vysotskii_ iashchenko, https://www.scoop.it/t/dramnes slafer/p/4102946469/2018/11/07 /- Igra_lego_piraty_karibskogo_mo ria_skachat_besplatno_na_kompi uter, https://www.scoop.it/t/prodinl igood/p/4102948919/2018/11/07/ 5 matematicheskie_fokusy_i_rebus y_5_klass_s_otvetami, https://www.scoop.it/t/glimarg ami/p/4102946344/2018/11/07/20 17 dosrochnyi_ege_po_khimii_2017, https://www.scoop.it/t/irimise th/p/4102944976/2018/11/07/- Instruktsiia_po_primeneniiu_mo iushchego_sredstva_progress, https://www.scoop.it/t/irimise th/p/4102944833/2018/11/07/7-p df Biologiia_7_klass_zakharov_pdf , http://www.divhost.ru/go.php?g o=https%3a%2f%2fwww.scoop.it%2 ft%2ftrusupimed%2fp%2f41029458 56%2f2018%2f11%2f07%2f- luchshie_knigi_po_psikhologii_ forum, http://www.cra.org.ar/tools/re direct.php?url=https%3a%2f%2fw ww.scoop.it%2ft%2fricipata%2fp %2f4102946649%2f2018%2f11%2f07 %2f3 Obrazets_chitatelskogo_dnevnik a_3_klass, https://www.scoop.it/t/ricipat a/p/4102944378/2018/11/07/- antipampers_kliuch_skachat_bes platno, https://www.scoop.it/t/ricipat a/p/4102946603/2018/11/07/- obrazets_dogovor_podriada_s_pa rikmakherom, http://archive.is/Dr3f5 moi_luchshii_vrag_eli_frei_ska chat_polnuiu_versiiu, https://www.scoop.it/t/labhigh lira/p/4102940961/2018/11/07/7 gdz_po_mkhk_7_klass_danilova_o tvety_na_voprosy, http://www.business-worldwide. info/redirect.php?url=https%3a %2f%2fwww.scoop.it%2ft%2fdramn esslafer%2fp%2f4102943899%2f20 18%2f11%2f07%2f- kruzheva_dlia_angela_chitat_on lain_besplatno, https://www.scoop.it/t/dramnes slafer/p/4102944344/2018/11/07 /undertale kak_vzlomat_undertale_na_zhizn i, https://www.scoop.it/t/tiodiru cu/p/4102944117/2018/11/07/- denis_maidanov_skachat_besplat no_vse_pesni_odnim_failom, http://archive.is/d3fC0 Skachat_millimetrovku_a4, https://www.scoop.it/t/inesofr a/p/4102945025/2018/11/07/2015 vsia_belarus_2015_disk_skachat , https://www.scoop.it/t/tiodiru cu/p/4102946123/2018/11/07/201 6 Ekonomiko_planirovochnye_zony_ minska_2016_s_ulitsami_i_nomer ami_domov, https://www-977bx.com/go.php?g o=https%3a%2f%2fwww.scoop.it%2 ft%2fitmimichild%2fp%2f4102943 304%2f2018%2f11%2f07%2f- Igra_kuzia_zakoldovannoe_zerka lo_skachat_torrent, http://archive.is/NSFm1 kraevedenie_3_klass_otvety, https://www.scoop.it/t/trusupi med/p/4102946770/2018/11/07/- istorii_rasskazannye_iz_petli_ vremeni_devid_aik_skachat, https://www.scoop.it/t/inesofr a/p/4102943311/2018/11/07/fb2 bud_moei_vedmoi_skachat_fb2, http://la2vampire.ru/go.php?go =https%3a%2f%2fwww.scoop.it%2f t%2ftrusupimed%2fp%2f410294579 2%2f2018%2f11%2f07%2f- Babikov_VG_ChOP_Ot_sozdaniia_d o_uspekha_Spravochnoe_posobie, https://www.scoop.it/t/kaconin gclus/p/4102941757/2018/11/07/ - gdz_po_angliiskomu_dlia_inzhen erov_poliakova, https://www.scoop.it/t/ricipat a/p/4102945992/2018/11/07/1980 Film_tanin_ostrov_1980_smotret _onlain, https://www.scoop.it/t/ransfar mchajets/p/4102947697/2018/11/ 07/virtual-girl-hd Modeli_dlia_virtual_girl_hd_sk achat,
IP:185.13.33.43  2018-11-07 19:23:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.