Сонгогчдын хаанчлал нөгөөдөр дуусна

2009/10/16
Share |
Хүмүүс:
Сонгогчдын хаанчлал нөгөөдөр дуусна

Намрын налгар өдрvvд vргэлжлэх vестэй зэрэгцэн 24 дvгээр тойргийн нөхөн сонгуулийн давалгаа Чингэлтэйчvvдийг бvрхэв. Хаашаа л харна, дуу хадаан дарцаг хийсгэн давхилдах машинууд, нэр дэвшигчдийн сурталчилгааны материалаар энэ дvvргийнхэн харин ч нэг булуулж сууна. Албан тушаал "эхийн сvvнээс амттай" гэгдэх болсон энэ цагт зөөлөн суудалд санаархагчид амиа золихоос наагуур зvтгэцгээх боллоо. Нөхөн сонгуулийн дарцагтай зэрэгцэн "Гай газар дороос гахай модон дотроос" гэгчээр гахайн ханиад гэгч нийслэлд морилж сонгуулийн сvр хvчийг жаахан сааруулав бололтой.

Сонгууль гэхээр л ард тvмэндээ саймширдаг нэр дэвшигчид бие биесээ билvvдэн дээр дооргvй гvйлдэх. Харин энэ агшинд сонгогч хаан ширээнд заларч нэр дэвшигчид шивэгчний дvрд хувилах нь тэр. Бие биенийхээ оронд хувилсан энэ тvр зуурын vзэгдэл хоёр хоногийн дараал гэхэд дуусна. Харин жирийн иргэдийн амьдрал хэвэндээ орж, чингэлтэйчvvдийн "vнэрхэл" төгсгөл болно. Хоёр өдрийн дараа Чингэлтэйг vлгэрийн хотхон болгохоос наагуур юм ярьж яваа нэр дэвшигчдийн нэг нь л УИХ-ын зөөлөн суудалд тухална. Аз нь гийсэн аавын хvv, ээжийн охин энэ суудалд залрах нь мэдээж юм. Гэхдээ олонхи гишvvд эрх мэдлийг ард тvмнээсээ гуйж гувшин байж авчихаад дараа нь нvvр буруулдаг болохоор чингэлтэйчvvд хэнийг сонгохоо тээнэгэлзэн сууна.

Тааралдсан ихэнх хvний амнаас хэн нь ч гарсан ялгаагvй гэх vгс гарч байв. Сайхан амлалтад бялуурсан сонгогчид одоо хэр баргийн юманд хууртахгvй. Гагцхvv тэдний цэвэр өрсөлдөөн л ард тvмэнд таалагдах нь мэдээж.
Харин ойрын өдрvvдэд "Нөхөн сонгуульд 98 мянган хvн санал өгнө" гэх мессеж энд тэндгvй нисэх боллоо. Яахаараа ерөнхийлөгчийн сонгуулиар 78 мянга байсан сонгогч ийм богино хугацаанд 20 мянгаар нэмэгдэв гэх олны хардалт vvсгэв. Арга ч vгvй дээ өмнөх сонгуулиар иргэний vнэмлэх хvртэл хувилж, хvн машинаар зөөж санал өгvvлж байсан болохоор бас л луйвардах гэж байна хэмээн иргэд хардах нь мэдээж.

Энэ тухай Чингэлтэй дvvргийн 24 дvгээр тойргийн хорооны дарга V.Ганболдоос тодруулахад, "Нийт гурван хэсгийн хороо ажиллаж байгаа. Сонгогчийн vнэмлэхийг уржигдраас тарааж эхэлсэн. Өчигдрийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтад 67,5 мянган хvн бvртгэгдлээ.Улсын бvртгэлийн ерөнхий газраас сонгууль өгөх 98 мянган хvн байна гэсэн мэдээ гаргаж өгсөн. Vvнээс гадаад, дотоодод шилжилт хөдөлгөөнөө хийлгээгvй явчихсан хvмvvс байгаа. Мөн Чингэлтэй дvvрэгт vл хөдлөх хөрөнгөтэй мөртлөө тэндээ амьдардаггvй хvмvvс ч бий. Иймээс иргэд энэ тоог сонгууль өгөх сонгогчийн TOO гэж ойлгож болохгvй юм. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж өгснөөр бол тус дvvрэгт сонгуулийн насны 78,6 мянган хvн л байгаа" гэв.

Харин нийслэлийн иргэний бvртгэлийн газрын мэдээлснээр Чингэлтэй дvvрэгт энэ оны эхний есөн сарын байдлаар орон нутгаас 2643 иргэн, бусад дvvргээс 3276 насанд хvрэгсэд шилжин ирсэн байна. Эдгээр бvртгэгдсэн хvмvvс 16 -аас дээш насныхан ажээ. Юутай ч 24 дvгээр тойргийн хорооныхны ярьж буйгаар энэ удаагийн нөхөн сонгууль ямар ч будлиангvй болох аж. Өмнөх сонгуульд сонгогчийн нэрсийн жагсаалтыг хэсгийн хороодын ажилчид гараар бичдэг байсан бол энэ удаад санал өгөх хvмvvсийн нэрсийг компьютерт шивж, хэсгийн хороон дээр иргэд дэлгэцээр хянах боломжтой юм байна.

Б.Ариунзаяа /Нийслэл таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser купить Кекс ЗмеиногР¾Ñ€ÑÐº ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ Ðº купить Героин в камнях Братск купить МарихуаР½Ð° [Outstanding Kush] купить морфий Апатиты Ð‘Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚Ñ‹ купить ЛукояноР² купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Лирика 300мг (Прегаба
IP:95.85.70.139  2018-07-21 13:33:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.