О.Гүндэгмаа дасгалжуулагчаа гомдоожээ

2009/10/20
Share |
Хүмүүс: Отряд Гүндэгмаа | 
О.Гүндэгмаа дасгалжуулагчаа гомдоожээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар буудлагын спортын тамирчин О.Гүндэгмаа Бээжингийн олимпоос хойш хэсэг хугацаанд АНУ-д амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн. Түүний нөхөр Х.Цагаанбаатар дэлхийн аваргаас алтан медаль авчирч, төр түмний хайр хишгийг хүртэн хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж буй баярт үйл явдалтай давхцан баатруудын гэр бүлд Ц.Ховор-Эрдэнэ хүү мэндэлсэн билээ. Холын амеркаас Ц.Ховор-Эрдэнээ өвөртлөн ирсэн хосууд Эрдэнэт яваад хэд хонож буй. Энэ хооронд тамирчин бүсгүйн хуучин нөхөр, дасгалжуулагч Л.Ундралбат өмнөд хөршид ажиллах гэрээгээ дуусгаад мөн эх орондоо иржээ. Жилийн дараа эх орондооо ирсэн тэрээр нэгэн сонинд ярилцлага өгсөн байна билээ. Тус тусын амьдралыг бодон хоёр тийшээ болсон ч тамирчин, дасгалжуулагчийн харьцаагаа хадгалж үлдсэн О.Гүндэгмаа, Д.Ундралбат хоёрыг жудагтай хүмүүс юм даа гэлцэж байсан нь саяхан. Гэтэл Л.Ундралбат дасгалжуулагч бээжингийн олимпоос авсан мөнгөн медалийн бай шагналын 50%-ийг гэрээ ёсны дагуу  авах ёстой байсан ч экс эхнэр нь шор долоолгоогүйд гомдолтой явдагаа хуучилжээ. Ер нь манай шагналын тогтолцоо тааруугаас болж тамирчид багш нартайгаа үл ойлгоцох асуудал нэг биш удаа гардаг. Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль авчирсан боксын дасгалжуулагч Д.Банди гуай ч гэсэн нэг иймэрхүү юм ярин, гомдоллож явсан удаатай. Төр засаг, багш дасгалжуулагчид, тамирчдын аль альных нь л алдаа оноо байдаг биз.

Гэлээ ч гэсэн тив дэлхийн олон алдарт хүргэж, тэр дундаа олимпын мөнгөн медаль авахад чухал үүрэг гүйцэтгэсэн, дараагийн олимпод алтын төлөө хамт тэмцэх багш нь болохоор эрт урьдын явдалыг хамаарахгүйгээр О.Гүндэгмаа тэр хүнд талархан, хүндлэх л ёстой баймаар. Ямартай ч журамт монгол бүсгүй, тэр дундаа нэр төр бүхий тамирчин эмэгтэй байна даа дасгалжуулагчаа гомдоогоод хол хүрэхгүйгээ ухаарч. нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ гэх хүмүүс гадуур мэр сэр дайралдах юм билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.