Эвий дээ, Ноёны бөх

2009/10/20
Share |
Хүмүүс: Р Бурмаа |  Д Зоригт | 
Эвий дээ, Ноёны бөх

УИХ-ын 24 дvгээр тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Д.Зоригт Чингэлтэй дvvргийн 23 хэсгийн хороодоос 19-д нь ялалт байгуулжээ. Тэрбээр урьдчилсан байдлаар 61 хувийн санал авсан гэх мэдээллvvд өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар...

Хэдийгээр бага vд хvртэл СЕХ албан ёсны мэдээлэл хийгээгvй ч, урьдчилсан байдлаар энэ удаагийн "тулааны" ялагч нь бараг тодорхой боллоо гэсэн vг.

Тэгэхдээ монголчуудын хувьд энэ удаагийн тулаанд хэн нэгний ялалтад ач холбогдол өгөхөөс илvv сонгууль жинхэнэ утгаараа болж байна уу гэдгийг л илvvтэй анхаарсан юм. Гэвч сонгуулиас сонгууль өнгөрөх тусам улс төрийн хариуцлагатай сонголт хийнэ гэдэг нь улам л утгагvй сонсогдсоор... Улам л утгагvйдvvлсээр...

МОНГОЛД HAM ДАМНАСАН БVЛЭГЛЭЛЭЭС ИЛVV ХVЧТЭЙ ЗVЙЛ АЛГА
Vнэндээ нөхөн сонгуульд МАХН, АН vнэнхvv хvч чадлаа vзэхийг хvссэнгvй. Тэд эгээ наадмын дэвжээнд найрах начинг санагдуулна. Улс төрийн хоёр том хvчин гэдэг утгаа санаж ёс болгож хvнээ сойсон дvр эсгэн өрсөлдөх дvр зургийг харууллаа. Харин ачир дээрээ улс төрийн энэ хоёр намыг дамнасан бvлэглэлvvд хөшигний ард сонгуулийн хувь заяаг шийдэж, ашиг сонирхлоо нэгтгэж суух. Энэ нь мөнгөтэй хvн начин болдог наадмыг санагдуулах мэт.

МАХН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн vеэр нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаж, огт хөдлөөгvй гэх хардлага энэ удаа АН-ынхан дээгvvр сvvдэр татуулсаар. Vvнийг нь батлах мэт нөхөн сонгуулийн шөнө АН-ын эзгvй байр, тус намаас нэр дэвшигч Р.Бурмаа өнчин ботго шиг зогсох агшинг телевизээр байсхийгээд харуулна.

Өмнө нь ч гэсэн АН-ыг атгах Алтангадас, МАХН-ын өнгийг тодорхойлох болсон хотын бvлэглэлийнхэнтэй ганзага нийлж, тvрийвч нэгдсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж л байсан. Одоо байтлаа сонгууль ард тvмний сонголтоор биш тэдний хvссэнээр шийдэгдэх бололтой. Тэд ийн сvжирч байгаагаа "vхсэн буурын толгойгоор амьд ат айлгаж" цайруулах гэж оролдоно. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг нэг "хадны мангаа"-г тэд бодож олоод тvvнийг л улс төрд хvчирхэгжvvлэхгvй бол юу ч хийхээс буцахгvй байгаа мэт аашилна. Яг л нөгөө тамын тогооны vлгэр шиг. Энэ удаа ч ялгаагvй "МАХН энэ удаагийн сонгуульд ялагдах юм бол намын даргатай хариуцлага тооцох асуудал хөндөгдөнө. Намын даргыг солих дээрээ тулбал тус намын жирийн гишvvд Н.Энхбаярыг сонгож, улмаар хамтарсан Засгийн газрыг унагаана. Тиймээс хотын бvлэгтэй дэр нэгтгэсэн "Алтангадас"-ынхан хариу барьж, нөхөн сонгуульд найр тавьж байгаа юм" гэх цуу тарааж өнөөх "хадны мангаагаар айлгахаа мартсангvй.

Угтаа бол нам дамнасан хvчтэй бvлэглэлийн эрх ашгаас илvv ард тvмний сонголт шударга болох нь чухал баймаар. Тэд эрх ашиг, албан тушаал, хөрөнгө мөнгөнийхөө боол болсноо ч өөрсдөө мэдэхгvй л явна. Тиймээс ямар ч vнээр хамаагvй энэ бvхэнтэйгээ зууралдахыг хvсэх болж.

Нөгөөтэйгvvр, Ерөнхий сайд С.Баярыг хамтарсан Засгийн газрын тэргvvн гэх ч энэ нь ёс төдий хэргэм зэрэг болсоор удсан тухай жиг жуг ордноор тэнvvчилнэ. Өөрөөр хэлбэл, танхимын тэргvvнийг аль хэдийнэ хотын бvлэглэл, "Алтан гадас"-ынхан буланд шахаж гарах гарцгvй болгосон бололтой. Тиймээс улс төрийн тайзнаа жvжгийг шадар сайд М.Энхболд найруулж байгаа тухай яриа хэдийнэ цайны хачир болоод удаж байна. Сөрөг хvчнээ ч албан тушаал гэх амтат бялуугаар цатгаж, гартаа барих болсон гэх мэдээлэл хэдийнэ хэвлэлийн хуудсыг чимээд өнгөрсөн. Тэгэхээр одоо хотын бvлэглэлийн зохиолоор улс төр дэх тоглолт vргэлжлэх нь. Энэ нь хэр урт зохиол юм бvv мэд.

Тийм ч учраас нөхөн сонгууль ч гэсэн тэдний зохиолын нэг хэсэг болж өнгөрлөө. Хvчтэний өмнө хvчгvй нь хvчин мөхөстөдгийн жишээгээр Д.Зоригт ногоон гэрлээр орж УИХ-ын гишvvний суудалд тухлах нь. Ноёны бөх учраас тэр. Тиймээс сонгуульд зоригтой өрсөлдөж, зорилготой тоглосон хэрэг.

МӨНГӨ Ч БАС VVРГЭЭ ГVЙЦЭТГЭВ
"Нөхөн сонгуулиар нэр дэвшигч С.Жавхлан 15 сая төгрөг цацсан гэнэ" гэх яриа чихэнд дуулдав. Иймхэн төгрөг цацаад гарна гэж бодсон юм байх даа гэх хvн байхад, хайран мөнгө гэж халаглах нэгэн ч бий биз. Уг нь мөнгөтэй хvн лаагаа иднэ vv луувангаа ч иднэ vv, бидэнд хамаагvй л дээ.

Юутай ч энэ удаагийн сонгууль ч өнгө мөнгөөр хэмжигддэг тэр жаягаас гажсангvй. Наад зах нь сонгуулийн сурталчилгаа хэн нь илvv мөнгө хаясныг бэлхнээ гэрчлээд өгнө. Магадагvй ийм vзvvлэлт гаргавал нэр дэвшигч Д.Зоригт манлайлах байх. Учир нь телевиз, сонин гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл бvхэн зөвхөн тvvний тухай магтан дуулж байлаа. Бvр магтахгvй юм аа гэхэд, муулсан мөр ч харагдсангvй шахам. Энэ нь аргагvй л ард нь тvрийвч зузаантай нөхөд байгааг сануулах.

Тэгвэл Д.Зоригтын гол өрсөлдөгч гэгдсэн Р.Бурмаагийн хэтэвч аргагvй л чамлагдлаа. Учир нь тvvний талаархи эерэг сөрөг сурталчилгаа бараг тэнцэхээр байв. "Адилхан эмэгтэй байж, нэр дэвшигч М.Ичинноровыг жийсэн л гэнэ, Уянга сэтгvvлчтэй харьцуулсан судалгаа гээд" ганц бие гэдгээс нь эхлээд удахгvй тэтгэвэрт гарах гэж байгаа "эмээгээр нь дуудсан сөрөг сурталчилгаа ч тvvний 30 гаруй санал авахад нь багагvй нөлөөлсөн биз.
Мэдээжийн хэрэг энэ бvхний эцэст мөнгө хэмээх "халтар цаас" сонгуульд хамгийн чухал зvйл гэх байр сууриа алдсангvй. Ямартай ч телевизээр "Сонгогчид нэр дэвшигчдээс мөнгө өгөхийг хvлээгээд саналаа өгөхгvй байна" гэх мэдээлэл ч цацагдахав. Энэ нь нэг нь авч сурсан, нөгөө нь өгч сургасны "гавьяа" гэх vv дээ.

Саяын сонгуулиар л гэхэд МАХН, АН-аас нэр дэвшигчид 10, 20 мянган төгрөгийг бие биеэсээ өрсөлдөн цацсан гэх. Гэхдээ тэд хvнээ сайн судалж байгаад амьдрал ядруухан нэгнийг олзлохоо мартаагvй аж. Зарим айлыг хашаагаар нь бvртгэн хvнийг нь тоолон байж мөнгө цацсан гэх сураг ч дуулдав.

Тиймдээ ч өнөөх худалдахыг хориглоод байсан архи согтууруулах ундааг хаанаас ч юм олоод хvртсэн хөлчvvхэн нөхөд сонгуулийн орой энд тэндгvй. ЁСТОЙ л мөнгийг нь аваад нэрийг нь дугуйлж байгаа нөхдийг ч яалтай. Мөнгө өгөөд нэрээ дугуйлуулж байгаа нөхдийг ч яалтай билээ. Баригдахгvй л бол амь бөхтэй энэ арга хэдэн сонгуулийн хувь заяаг дэнслэх бол.

Ингэж, мөнгөөр бvхнийг шийдэж, хөшигний ард наадмын тvрvvгээ тодруулаад байвал сонгууль хийх хэрэг байна уу. Сонгууль хийх гэж зарлагадсан хайран 146 сая төгрөг. Энэ бvхэн мэдээж татвар төлөгчдийн халааснаас гарсан. Тэгэхээр нөхөн сонгууль гэж жvжиг дэглэж, төсвийн мөнгө зарлагадаж байснаас хоёр нам өгөө аваагаа ил хийчих хэрэгтэй. Тэгвэл сонгууль шударга, шударга бус болсон гэх эцэс төгсгөлгvй маргаан ч дэгдэхгvй.

Ц.Хангай /Өнөөдрийн монгол/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.