Улаанбаатарчууд бvгдээрээ өвчинд нэрвэгдсэний дараа л С.Ламбаа сайд ухаан орно

2009/10/20
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
Улаанбаатарчууд бvгдээрээ өвчинд нэрвэгдсэний дараа л С.Ламбаа сайд ухаан орно

Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан болох айдас дагуулсан H1N1 вирус хvрээгээ тэлсэн хар мэдээгээр нийслэлчvvдийн шинэ долоо хоног эхэллээ. Монгол Улсад гахайн томуугийн вирус илэрснээс хойш яг долоо хоногийн дотор 45 хvн энэ өвчнөөр өвчилсөн болохыг өчигдөр vдээс өмнө мэдээлсэн бол оройн 17 цагийн байдлаар энэ тоо 52 болж өсчээ. 3, 5, 12, 14, 26, 28, 52....Энэ бол гахайн томуугийн өдөрт нэмэгдэж байгаа халдвартай иргэдийн тоо. Өөрөөр хэлбэл, өвчний вирус илэрсэн эхний vед vл тоомсорлосны гайгаар өдөрт 24 тохиолдлоор нэмэгдэх хэмжээнд хvрээд байна. Дэлхий дахинд цар тахал хэмээн болгоомжилж, богино хугацаанд олон хvнийг хамрах аюултай хэмээн тодорхойлогдоод байгаа гахайн томуу асар хурдтай тархаж байхад Эрvvл мэндийн сайд болоод ХӨСVТ-ийн захирал хоёр "Энэ бол ердөө л эхлэл" хэмээн мугуйдлаж байгаа нь хачирхалтай.

Эрvvл мэндийн сайд С.Ламбаагаас "Өвчлөл ийм хурдтай нэмэгдэж байхад хөл хорио тогтоохгvй юм уу" гэсэн асуултад хариулт авахаар утсаар холбогдов.

-Сайн байна уу, сайд аа. Өвчлөл 52 болсон гэдэг vнэн vv?
-Тийм ээ. Тэр ердөө ийм л хариу өглөө. Сайдаас яриагаа жаахан дэлгэрvvлэхийг хvсэхэд утсаар мэдээлэл өгөхөөс татгалзав. Эрvvл мэндийн сайд С.Ламбаа өнгөрсөн ням гаригт "Ийгл" телевизэд өгсөн ярилцлагадаа "Хvн амын гуравны нэг хувь нь гахайн томуу туссан тохиолдолд хөл хорио тогтоох зөвлөмжийг ДЭМБ-аас өгсөн. Манайх энэ хувьд хvрэх хаа ч байсан юм. Хөл хорио тогтоох нь ямар ч ач холбогдолгvй" хэмээн ярьж иргэдийнхээ 30 хувийг өвчлөхийг хvлээж байгаагаа хvлээн зөвшөөрсөн юм.

Д.Нямхvv:
Ер нь бvгдээрээ хэвтэрт орчихоогvй л байна шvv дээ.
Сайдынхаа яриаг ХӨСVТ-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Нямхvv ч баталж байна. Тvvнээс мэдээлэл авахаар өчигдөр өрөөнд нь орсон юм. Гэвч асуулт хариултаар эхэлсэн бидний ярилцлага маргаан болон өрнөв.

Д.Нямхvv:
-Манай улсад 45 хvн өвчилсний 15 нь эмнэлгээс гарсан. Одоо ХӨСVТ-д 43 хvн хэвтэж байна. 17-гийнх нь шинжилгээний хариу өнөөдөр гарна.

-Өвчилсөн хvмvvс хэдээс хэдэн насныхан байна вэ?
-16-35 насныхан голлож байна.

-Таван настай хvvхэд халдвар авсан талаар танайхаас хоёр хоногийн омно мэдээлсэн...?
-Тэр талаар би vнэхээр мэдэх юм алга. Ер нь гахайн томуу бусад оронд зун гарсан. Гэтэл Монгол Улс харин ч зуныг томуугvй, ханиасан хvн ховортой өнгөрөөсөн нь бидний нэг амжилт. Харин одоо дэлхий даяар гарч байгаа энэ өвчний дэгдэлтийн ид vе. Хvйтрэхээр манайд орж ирэх нь ойлгомжтой. Дэлхий дахин тэр чигээрээ нэрвэгдэж байхад бид зvгээр өнгөрнө гэж байхгvй.

-Та халдвар авсан хvмvvсийн дотор цэцэрлэгийн хvvхэд байхгvй гэлээ. 41 дvгээр цэцэрлэгийн таван настай хvvхэд өвдсөн гэдгийг танайхаас л мэдээлсэн шvv дээ?
-Би тэрийг нарийвчилж асуусангvй. Мэдсэнгvй.

-Таван хvний бие хvндэвтэр байдалтай байна гэсэн. Тэд яаж байна?
-Тэд яахав. Гайгvй эмчлэгдэж л байна.

-Ингэхэд та ямар хугацааны давтамжтай шинэ мэдээ авч байгаа юм бэ?
-Би өглөө, орой хоёр мэдээлэл авч байгаа.

-Өвчтэй хvмvvсийг эмчилж байсан нэг эмч халдвар авсан гэдэг vнэн vv?
-Энэ бол худлаа.

-Танайхаас өдөрт 08 цагт, 16 цагт хоёр удаа мэдээ өгнө гэдэг. Гэхдээ ихэвчлэн өглөө нэг мэдээ өгөөд орой болохоор бултаад байх янзтай юм. Нөгөөтэйгvvр нуулгvй хэлэхэд, та бvхний анхнаасаа ярьсан "зөөлөн менежмент" гэдэг цаанаа л мэдээллийг нууцлаад байгаа юм шиг хар төрvvлээд байна. Та эмч өвдөөгvй гэдгийг батлан хэлж чадах уу?
-Өдөрт нэг удаа мэдээ өгч байгаа нь хангалттай. Би хариуцлагатайгаар хэлье. Ямар ч эмч өвдөөгvй.

-Эмч ч бас хvн. Тэднийг халдвар авахуулахгvйн тулд юу хийж байна вэ?
-Вакцин ирэхээр хамруулна. Одоо бол эмч нартаа зөвлөгөө өгөөд хоол ундаар нь тойлоод, аль болох ядраахгvй ажиллуулж байна.

-Вакцин хэзээ ирэх вэ. Хvн амын хоёр хувьд нь л вакцин хvрэлцэнэ гэсэн vнэн vv?
-Вакцин ирэх сарын эхний хоёр долоо хоногийн дотор ирнэ. Гэхдээ холоос ачигдан ирж байгаа учраас хугацаа их шаардана. ДЭМБ таван улс оронд vнэгvй вакцин өгнө гэсний эхнийхэд манайх багтаж байгаа нь бас нэг амжилт. Вакцин хэрэгцээтэй улс олон байгаа учраас эхний ээлжинд хоёр хувьд нь олгоно гэсэн. Цаашид 10 хувь болгоно. 10 хувь гэдэг их тоо шvv. Бид одоо вакцин ирэхээр хамруулах бvлгээ зөв тогтоож байгаа. Нэн тvрvvн vйлчилгээний, эмнэлгийн хvмvvс өвдөхгvй байвал ард тvмэнд хэрэгтэй. Тиймээс эмнэлгийн ажилчдад эхлээд вакцин хийнэ. Мөн хамгийн ихээр вируст өртөж байгаа нь хvvхдvvд байгаа учраас тэднийг хамруулна.

-Хvн амын гуравны нэг нь халдвар авсан тохиолдолд хөл хорио тогтоох зөвлөмжийг ДЭМБ-аас өгсөн тухай С.Ламбаа сайд өчигдөр ярьж байсан. Заавал иргэдийнхээ 30 хувийг өвчлөхийг хvлээх ёстой юм уу?

-Эрт хорио тогтоох шаардлагагvй. Хөнгөн байгаа тохиолдолд ийм их ачаалал өгч болохгvй. Бид ДЭМБ-ын зөвлөмж болон бусад орнуудын туршлагыг судлаад шийднэ. Vvнийг би санаан зоргоор хэлчихгvй. Бөөнөөрөө ярилцана.

-Манай өвчлөл ер нь бусад улсынхтай харьцуулахад ямар байна вэ. ДЭМБ-аас ямар төвшинд байна гэж vзэж байгаа вэ?
-Манай улсад өвчлөл дөнгөж эхэлж байна шvv дээ.

-Харин ч дөнгөж эхэлж байгаа vед нь манайх хатуу гараар дарах ёстой юм биш vv?
-Одоо хөл хорих шаардлагагvй.

-Хэзээ тэгвэл хал хорих юм бэ?

-Мэдэхгvй. Хэзээ яахаа бид тухайн vед л шийднэ. Одоо төлөвлөж чадахгvй. Маргааш нөгөөдөр яахыг бид мэдэхгvй. Гэхдээ амьсгалын замаар, бохир гараар халдаж байгаа учраас ханиад маш тvргэн тархаж байна.

-Баасан гаригт 14 хvн өвчилсөн талаар танайхаас мэдээлж байсан. Гэтэл өчигдөр хоёр дахин нэмэгдэж 28 болсон. Харин одоо 45 гэсэн тоог та хэлж байна. Өвчлөл өдөрт 10-аас илvvгээр нэмэгдэж байгаа ийм vед хөл хорих ёстойг хэвлэл мэдээллийнхэн ч, ард тvмэн ч хvсч, шаардаж байгаа шvv дээ?
-Манайд мэргэжлийн зөвлөл гэж байдаг. Тэнд ярилцаад хөл хориод хэрэггvй гэж шийдсэн. Ер нь бvгдээрээ хэвтэрт орчихоогvй л байна шvv дээ.

-Заавал бvгд хэвтэрт орж байж хөл хорио тогтоох ёстой юм уу?
-Чамайг зvгээр байхад чинь хорьчихъё. Тэгээд чи ажилдаа явж чадах уу. Чамд ямар байх вэ?

-Бvх нийтээр биш юм гэхэд сургууль, цэцэрлэгvvдийг хааж болно шvv дээ?
-Сургууль цэцэрлэгvvдийг хориод ч нэмэргvй. Ер нь чи яагаад тvрvvнээс хойш тайлбарлаад байхад хөл хорихыг илvv нарийвчилж асуугаад байгаа юм. Хөл хорихгvй л гэж шийдсэн бол хорихгvй. ХӨСVТ-ийн дарга бидний хооронд ийм л яриа өрнөлөө.

Цагаан нөмрөгт дарга нар өвчинд зөөлөн менежментээр хандсан хэрнээ ард иргэддээ ямар хатуу сэтгэл гаргаж байгааг уншигч та дээрх хоёр хариултаас төвөггvй мэдрээ биз ээ. Монгол Улсын эрvvл мэндийн салбарыг атгаж суугаа сайд, Халдварт өвчинтэй тэмцэх бvхэл бvтэн 700 хvнтэй багийг удирдаж байгаа захирал хоёр иргэдийнхээ гуравны нэг хувь нь өвчин туссаны дараа л сая шийдвэртэй арга хэмжээ авна хэмээн хатуурхаж байна. Энэ нь Улаанбаатарчууд бvгд буюу 900 орчим мянган хvн өвдсөний дараа л хөл хорио тогтооно гэсэн vг.

Монгол Улсын хvн амын гуравны нэгээс илvv нь нийслэлд амьдардаг. Утаатай ч гэсэн Улаанбаатартаа чихцэлдэн суугаа нийслэлчvvдээ өвчинд тавиад туучихсаныхаа дараа "За боллоо, одоо л эхэлье" хэмээвэл хожимдсон хөл хорионы хариуцлагыг хэн хvлээх вэ, сайд аа. 900 мянган иргэнийхээ амиар дэнчин тавьсны дараа "Бид ДЭМБ-ын зөвлөмжийг л дагасан" гээд малилзтал инээж суух уу, та. Ард тvмний аминаас vнэтэй "агуу" зөвлөмжөө огоороод, эрчээ авсан өвчний галт тэргийг сааруулж, иргэдээ аваръя гэсэн сэтгэл байна уу, танд. Монголын эрvvл мэндийн салбар завгvй байна. Сайд, дарга нар өвчин тахлын хэмжээнд хvрэхийг хvлээгээд завгvй, ХӨСVТ нь дээрээс vvрэгдсэн "зөөлөн менежмент"-ийг бvр зөөлрvvлж хэрэгжvvлэхээр толгойгоо гашилгаад бас завгvй. Эмч нар vvдэнд нь дугаарлах өвчтөнvvдийн урт дараалалд дарагдаад завгvй, эмийн санчид нь амны хаалт, эмийнхээ vнийг хэдээр нэмэх вэ гэж тоо бодоод завгvй... Завгvй эрvvл мэндийн салбарт зvрхээ атгуулчихсан ард тvмэн дөргvй зvтгэсэн мунхаг дарга нараас болж өвчинд ороогдоод завгvй...

Б.Сvндэр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Êóïèòü çàêëàäêè íàðêîòèêè â Ðîñòîâå Çàêëàäêè ìàðêè â Êàíäàëàêøå Ìîñêâà Êîíüêîâî êóïèòü LSD 220 mkg Êàê îïðåäåëèòü ñîðò êîíîïëè Гашиш ÑÐ¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ Ãîòîâûå êëàäû ñïá íàðêîìàíû óïîòðåáëÿþùèå ìåòàäîí Êóïèòü Êðèñòàëëû Ñóðàæ Ìóõîìîð ýôôåêòû Òðàìàäîë êóïèòü â ñàìàðå ìåôåäðîí îòõîäîñû Ìîñêâà Ôèëè-Äàâûäêîâî êóïèòü çàêëàäêó Ñêîðîñòü a-pvp Êóïèòü Êîêàèí â Äîáðÿíêå Psilocybe mexicana Ôàòåæ êóïèòü çàêëàäêó VHQ GanBang Cocaine 98% Peru Çàêëàäêè ñòàô â Ìîñêîâñêîì Êîõìà êóïèòü Ëèðèêà 300ìã (Ïðåãàáàëèí) êóïèòü Ìàðêè Ñåðîâ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Тында Èùó ïîñòàâùèêîâ äðîï êàðò Ìîñêâà Êðþêîâî êóïèòü çàêëàäêó MDMA Pills Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Ãðàéâîðîíå Øèáåíèê êóïèòü Ecstasy: Red Stars 280 mg Ãàøèø â ñïá Хлорид меди Êàðãàò êóïèòü çàêëàäêó NBOME Ñòàô â Êåð÷è Ýëèñòà êóïèòü çàêëàäêó Ecstasy: Yellow Stars 350 mg Êóïèòü çàêëàäêè ðîññûïü â Êèðèëëå Ñåâåðîìîðñê êóïèòü LSD íàòðèÿ îêñèáóòèðàò êóïèòü Êóïèòü Ãàø Âåðõîÿíñê Êóïèòü Òðàìàäîë Áîãó÷àð Êóïèòü Ì¨Ä Óäîìëÿ ñêàíäàë ñ àðãåíòèíñêèì êîêàèíîì Ïîðõîâ êóïèòü çàêëàäêó Molly: MDMA HQ Îðñê êóïèòü VHQ GanBang Cocaine 98% Peru
IP:5.101.219.250  2018-07-24 05:01:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.