ХААИС-ийн оюутны дотуур байрны бохир Туул голтой нийллээ

2009/10/20
Share |
Хүмүүс:
ХААИС-ийн оюутны дотуур байрны бохир Туул голтой нийллээ

Дэлхий нийтэд тархаж, манай улсад "айлчилсан" H1N1-ээс ч илvv аюул дагуулж мэдэх вирусыг ХААИС-ийнхан дэгдээхэд бэлэн болжээ. Энэ сургуулийн оюутны байрны бохирын шугам ил задгай байдгаас болж зураг дээрх элдэв хогтой холилдсон ялгадас хөрсөнд нэвчиж, Туул гол руу урсан орж байгааг "Зууны мэдээ" онцлон хvргэж байна. Хөдөө аж ахуй, байгаль экологийн чиглэлээр эмч, мэргэжилтэн бэлтгэн гаргадаг Монголдоо цорын ганц гэж болох ХААИС-ийнхан хvн, малын эрvvл ахуй, халдваргvйжvvлэлт гэхээсээ юун тvрvvн өөрсдийнхөө дархлааг сайжруулах хэрэгтэй болжээ. Дархан цаазат Богдхан уулын хормой, хатан Туулын хөвөөнд оршдог энэ сургуулийн оюутан, багш нарын дотуур байрны бохирын шугам ил задгай байсаар багагvй хугацаа өнгөрчээ. Хvн битгий хэл нохой ч холуур өнгөрөхөөр өмхий самхай ханхалсан байдалдаа ХААИС-ийнхан хэдийнэ дасал болсныг хог новш, хvний ялгадастай хөршлөөд удаж байгаа айл өрх бухимдан, буруушааж байна. Сургууль, дvvргийн удирдлагад бодит байдлаа хэдэнтээ хэлсэн ч тэд өнөөдрийг хvртэл ямар ч арга хэмжээ аваагvй аж. Товчхондоо, дотуур байрны ялгадас нуур цөөрөм аятай хуримтлагдаж, бороо цас орсон vед "цөөрмөөсөө" хальж, хөрсөнд нэвчин архан талд нь орших айлын хашаагаар дамжиж Туул гол руу нийлдэг байна. Ийм ялгадастай "цөөрөм" Улаанбаатар хотын төвд байгаад зогсохгvй хvн, малын ундаалдагТуул гол руу цутгаж байна гэхээр харамсах, халаглах ч багадах биз ээ.

ХУД-ийн 11-р хорооны иргэн Ц.Мөнхбат ярьж байна.
"Хvний өтгөн шингэн, хог новшийг vнэрлэж амьдарна гэдэг хэцvv. Гэвч өөрийн гэх газаргvй учраас хаяа дэрлэсэн гунигт байдалтайгаа эвлэрэхээс аргагvй болдог. Ой таван сартай хоёр ихэр хvvхдээ бодохоор огиудас хvрэм энэ газраас хурдхан шиг зугтаачихмаар байдаг. Бороо орвол ялгадастай "цөөрөм" дvvрээд халиад гараад ирдэг. Тэр бvхнийг харж, vнэрлэж амьдарч байна гээд та нар төсөөл дөө" гэв. Ц.Мөнхбатынхаас гадна ойр орчмынх нь бvх айл бохироор дvvрч, хөрсөнд нь элдэв нянгууд шингэсэн байдалтай байна. Бороо ихээр орж эс бөгөөс бохирыг соруулахгvй тав хоновол хашаандаа шуудуу гаргаад ч нэмэргvй Туул гол руу гайхалт "цөөрмийн" бохир тэр чигээрээ урсдаг гэсэн. Эхнэр нь цэцэрлэгт багш, өөрөө барилгын засал чимэглэлийн "халтуураар" дөрвөн ам бvлээ тэжээдэг Ц.Мөнхбат "Амьдрал ч яахав хоёр идэхгvй хоосон хонохгvй болж л байна. Хамгийн гол нь эрvvл ахуйн наад захын шаардлага хангаагvй, хөрс, усыг ихээр сvйтгэж байгаа ялгадастай "цөөрмөө" ХААИС-ййнхан нэг тийш шийдвэрлэж чадахгvй байгаа нь айдас төрvvлж байна" гэсээр санаа алдав. "Хууль хvн бvрт тэгш vйлчлэх ёстой, газраа хамгаалцгаая" гэсэн уриаг хашаан дээрээ цагаан шохойгоор дурайтал бичсэн Туул тосгоныхонд ХААИС-ийн дотуур байрны өтгөн, шингэнээс гадна газраа алдчих вий гэсэн айдас давхар байдаг бололтой.

УБИС-ийн II курсын оюутан, ХУД-ийн Туулын 1-9-д амьдардаг Г.Ганбямбатай ярилцлаа.
"Анх ирэхэд vнэрэнд нь толгой өвдөөд, гэрт сууж чадахгvй хэцvv байсан. Одоо бvр дасчээ. Ангийн хvvхдvvд ирэхээр таван минут зогсож чадахгvй амаа таглаад алга болдог" гээд жуумалзаж байв. Гэдэсний өвчнөөс эхлээд олон арван халдварт өвчний эх vvсвэр болсон энэ байдалдаа адаглаад дээд мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн эрдэмтэд нь санаа зовдоггvй юм болов уу. Зуны улиралд айлуудын нэрлэдгээр энэхvv ялгадастай "цөөрөм" өлмөн, зэлмvvн амьтдын идэшний газар болж хувирдаг бол оюутнууд цугларсан намрын цагт Туул голыг бордох "бордоо" мэт байдаг аж. Учир нь оюутнууд ирэхэд хувцас хунараа угаахаас эхлээд хөл хөдөлгөөн ордог учраас бохирын цөөрөм нvд ирмэхийн дотор дvvрдэг байна. За тэгээд, бохирыг сорох мотор ажиллагаагvй болох vе бишгvй гарна. Тэр бvрт өтгөн шингэн "савнаасаа" хальж айлуудын хашаанд ямар ч өршөөлгvй нэвтрэн орж Туул голтой мэндчилдэг. Өвлийн улиралд бол бvр ярих ч юм биш. Бохир усны мөсөн "каток" дээр хөл тавихад ч хэцvv нөхцөл vvсдэг болохыг эд эрхтнээрээ хохирч яваа иргэд ярьж байлаа. Өтгөн, шингэнийг дээрээс нь тольдож суудаг "Соёмбо" хотхоны оршин суугчид vр хvvхэд, ач зээгээ салхилуулах гэхээр өмхий vнэр хувцсанд нь шингэж, байж суухын аргагvй болдог зовлонгоо тоочив.

Энэ бvхнийг дvvргийн удирдлагууд анхаараагvй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч тэдэнд сэтгэл дутаж иргэдийнхээ эрvvл ахуйг бодолцохгvй байгаа нь эмгэнэл дагуулж байна. Улсын төсөв, нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хан Уул дvvрэгт энэ жил гэхэд 806 сая төгрөгийн ажил хийгдэхээр тусгагдсан. Дvvргийн төсвийн орлого 73.5 сая төгрөгөөр давж биелэгдсэн гэсэн тоон vзvvлэлт бий. Энэ тохиолдолд бохир усны ил байгууламжийг шийдвэрлэхэд хvндрэлгvй мэт Уг нь Хан-Уулчууд хоггvй дvvрэг болох зорилт дэвшvvлсэн юм билээ. Олон жил хуримтлагдсан хур хогийг арилгах бодит ажлуудыг зохион байгуулсан гэж өөрсдийгөө дvгнэдэг удирдлагууд нь Туул голыг бохирдуулж, эрvvл мэндэд аюул учруулж байгаа хариуцлагагvй vйлдэлдээ ямар тайлбар тавих бол. Нийслэлийн удирдлагууд ч мөн адил өтгөн, шингэнтэй өдөржин шөнөжин хөршилж амьдардаг иргэдээ харж кайф авдаггvй юм бол нэн даруй анхаарвал ямар вэ. Засаг дарга Ж.Ганхуяг халдварт өвчлөлийг Туулын хөвөөгөөр тархааж байгаа vйлдэлдээ хариу тайлбар хийж, хамтран тэмцвэл зvгээрсэн. Хатан Туулыг хордуулж, хvний эрvvл мэндээр даажигнаж байгаа "бордоогоо" ХААИС-ийн удирдлага, холбогдох албаныхан шийдвэрлэхгvй бол энэ голоос ундаалдаг хvн, мал өтгөн, шингэнээр хооллож байгаатай ялгаа юун.

Д.Ариунаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.