ДЭМБ-аас улс орнуудад нийлүүлэх анхны вакциныг Монгол Улсад эхлээд олгоно

2009/10/20
Share |
Хүмүүс:
ДЭМБ-аас улс орнуудад нийлүүлэх анхны вакциныг Монгол Улсад эхлээд олгоно

ДЭМБ-ын ерөнхийлөгч Чанаас Монгол Улсын засгийн газарт хандаж А хүрээний H1N1 вирусийн томуугийн өвчлөлийн эсрэг авах арга хэмжээний талаар ДЭМБ-аас хүсэх ямар тусламж дэмлэг байна вэ гэсэн албан захидлыг өнгөрсөн долоо хоногийн эхэнд ирүүлжээ. Үүнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэр дор нь хариу илгээж, юуны өмнө хүн амынхаа 10 хувьд хүрэлцэхүйц вакцин нийлүүлж өгөх хүсэлт тавьжээ.

ДЭМБ-ын ерөнхиийлөгч Чан энэ хүсэлтийг хүлээн аваад өнгөрсөн долоо хоногийн сүүлд ирүүлсэн захидалдаа “Эхний ээлжинд монголын хүн амын 2 хувьд хүрэлцэхүйц 130,000 тун вакциныг 2009 оны арванэгдүгээр сарын 9-ны өдөр ачуулахаар боллоо. Энэ бол ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад нийлүүлж байгаа анхны вакцин юм.

Ингэснээр Монгол Улс энэ вакциныг хүлээн авч байгаа эхний таван орны нэг болж байна” гэж дурдсан байна.
Хэдийгээр Монгол Улс А хүрээний N1H1 вирусийн томуугийн өвчлөл бүртгэгдсэн дэлхийн 197 дахь орон боловч энэ өвчний эсрэг вакциныг ДЭМБ-аас анх хүртэж байгаа 5 орны нэг болсон нь монголын эрүүл мэндийн салбар энэ өвчлөлийн эсрэг хэрхэн ажиллаж байгаагийн нэг илрэл юм гэж ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас талархалтай байгаа ажээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.