Гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь ихэсжээ

2009/10/20
Share |
Хүмүүс:
Гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь ихэсжээ

Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдүүд төрөх нь ихсэж, цаашид энэ байдал тогтвортой өсөх хандлагатай байна. Иймээс ч урагийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох боломжтой перинаталь оношилгооны төв барих зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ төвийг барихад 30 сая төгрөг хэрэгтэй байна. Уг нь 30 сая төгрөг гэдэг,  бэлтэй нэгний хөлөглөсөн машины дугуйны дайтай л мөнгө. Гэтэл энэ мөнгөөр манай улсын Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийнхөн бүхэл бүтэн перинаталь оношилгооны төв барих боломжтой гэж байна. Энэ оношилгооны төв нь эх ураг, нярай,эмэгтэйчүүдийн гээд оношилгоо шинжилгээг хийнэ.

Энэ дундаа хамгийн гол нь хромсом шинжилгээ хийх юм. Ингэснээр урагийн гажигийг эрт үед нь оношлох боломжтой гэсэн үг. Манай улсын хувьд хэт авиан оношлогоогоор л урагийн гажигийг тодорхойлж байна. Ингэхдээ урагийн байдал, ураг орчмын шингэний хэмжээ, зүрхний үйл ажиллагаа, ихсийн байдал гээд анатомийн бүтцийг л тодорхойлдог. Хэт авиан буюу эхо шинжилгээгээр ургийн гаж хөгжлийг жирэмсний 13-18 7 хоногтойд тодорхойлох боломжтой. Гэсэн ч манай улсад оношлогдож буй гаж хөгжлийн дийлэнх нь жирэмсний хожуу үед, төрөх үедээ болон төрсний дараа оношлогдож байгаа юм.Гэтэл 1990-1999 онд төрөлхийн гаж хөгжил 1000 амьд төрөлтөнд 1.48 хувь байсан бол 2000-2004 онд 2.15, 2006 онд 3.6, 2008 онд 2.7 хувь болж өсчээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймээс Эх нялхсынхан удам зүйн кабинет ажиллуулж эхлээд байна.2007-2008 онд ЭНЭШТ-өөр үйлчлүүлсэн давхардсан тоогоор 35 мянга гаруй эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар урагийн гаж хөгжил 103 тохиолдол бүртггэгджээ. 

Эдгээр хүүхдийн 32 хувь нь  мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй буюу тархины усжилт, тархи нугасны ивэрхий, тархигүйтэлтэй хүүхэд төрсөн байна. Мөн  24 хувь нь хүйн судасны эмгэг буюу хүй нь нэг артерын судастай, харин 11 хувь нь яс булчингийн эмгэг буюу гэдэс нь нилэнхүйдээ ил гарсан эмгэгтэй байжээ. Мөн 12 хувь нь эрүү нүүрний гажигтай тодруулбал уруул тагнай нь сэтэрхий байжээ. Түүнчлэн ховор тохиолдол болох сиамын ихэр хүртэл бүртггэдсэн байна.  гаж хөгжил оношлогдсон эхчүүдийн 44 нь хожуу оношлогдож хүүхдээ төрүүлжээ. Ер нь жирэмсэн үед нь оношилж чадаагүй тохиолдлуудын дийлэнх нь зүрхний гажиг хөгжил эзэлж байгаа юм байна. Манай улсад гаж хөгжилтэй хүүхдийн  төрөлт   нэмэгдэж байгаагийн шалтгааныг яг энэ тэр гээд хэлчих боломжгүй. Агаарын бохирдол хоол хүнснээс эхлээд тэр бүү хэл нарны хэт ягаан туяа хүртэл нөлөөлөх магадлалтай байдаг байна

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uyfuzezb JFfJ7Olazwlfsccrdu, [url=http://ukcvfwvgswgn.com/] ukcvfwvgswgn[/url], [link=http://uxeggzsxwfgh.com/ ]uxeggzsxwfgh[/link], http://akjjufcrbzae.com/
IP:46.161.9.32  2016-10-13 13:39:58
asKesys1p5p lipitor buy valtrex cheap bupropion amitriptyline toradol 30mg
IP:46.161.9.20  2016-12-20 13:27:02
Timothynuank albendazole online Cheap Celebrex albendazole purchase cipro Viagra Soft buy diclofenac
IP:46.161.9.20  2017-01-02 14:00:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.