Асашёорюү дэлхийн сүлжээ зоогийн газартай болох хүсэлтэй

2009/10/21
Share |
Асашёорюү дэлхийн сүлжээ зоогийн газартай болох хүсэлтэй

Японы мэргэжлийн сумогийн их аварга, монгол улсын хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж Токио хотын Рёогокү дүүрэгт байрлах “Кокүгикан” ордны ойролцоо “World Chanko Asashoryu” гэдэг нэртэй дээд зэрэглэлийн ресторан ажиллуулдаг гэнэ шүү. Рестораны нэрийн бүтээгдхүүн болох “Дорж кейк” нэртэй бялуунаас гадна 100 000 орчим төгрөгний үнэтэй иж бүрдэл хоолнуудаар сумо сонирхогч, үйлчлүүлэгчдээ дайлдаг аж. 2,8 сая иен буюу 44 сая төгрөгний сарын цалинтай их аварга Асашёорюү Д.Дагвадорж түрүүлсэн сардаа 10 орчим сая төгрөгний шагнал авдаг аж. Дагваа аварга цалин болон кэншёны татвар дээрээ телевизийн нэвтрүүлэг, рекламнаас олсон орлогоосоо найдвартай татвар төлөн арлын японы эдийн засагт зохих хувь нэмрийг оруулж яваа нэгэн. Дашрамд хэлэхэд их аварга маань токиод нээсэн дээд зэрэглэлийн ресторанаа ирээдүйд дэлхийн сүлжээ зоогийн газар болгох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Удахгүй Холливуудад “World Chanko Asashoryu” рестораны салбар Los-Angelos хотын Lakers, Clippers, King багуудын тоглодог “Staples center” ордноос холгүй орших  “Little Tokyo” дүүрэгт нээгдэх аж. Манай аваргын фэн болох холливуудын одууд “Дорж кейк”-ний амтанд орох нь дээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.