Алтанцэцэг үнэт эдлэлдээ хэзээ ч гар татдаггүй

2009/10/21
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 
Алтанцэцэг үнэт эдлэлдээ хэзээ ч гар татдаггүй

Рок попын ертөнцөд Сарантуяа, Ариунаа хоёрын араас гарч ирэн өдийг хүртэл тасралтгүй уран бүтээл туурвиж яваа тэрээр хэдийн Дива гэх алдрыг хүртсэн. Алтанцэцэг гэх энэ бяцхан эмэгтэйг шоргоолж шиг хөдөлмөрч бүсгүй хэмээн фэнүүд нь үнэлдэг. Тэрээр хөдөлмөрч бас чамлахааргүй хөрөнгөтэй нэгэн. Тиймдээ ч төрсөн өдрөөр нь хагас сая долларын өртгөөр студи байгуулж өгөн эрхлүүлдэг нүнжигтэй нөхөртэй дива хатагтайд олон бүсгүйчүүд атаархаж явдаг гэсэн. Алтаа ч бас яггүй баярхуу нэгэн. Тэгэхээс тэг гэсэн юм шиг үнэтэй цайтай “Prosound” студийнхээ нээлтэн дээр урлаг соёлын бүхийл салбарын алдартнуудыг урьж авчиран үнэ хүндтэй туузаа хайчилахыг харсан хүмүүс хэлэх үгээ олж ядан шүлсээ залгиж суусан. Ёолкны мод шиг эрвийж дэрвийсэн хувцасаар гангарч, янз бүрийн сарвайж сэртийсэн ээмэг зүүлтээр чимдэг дуучин бүсгүй үнэт эдлэлдээ хэзээ ч гар татдаггүй хэмээн гайхуулж суусан удаатай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.