Улсаа өрөнд оруулсан төрийн сайд нар баярлав

2009/10/21
Share |
Хүмүүс:
Улсаа өрөнд оруулсан төрийн сайд нар баярлав

Монгол Улсын түрийвч зузаарч 100 сая ам.доллартай боллоо. Оюутолгойн хөрөнгө оруулагч Канадын “Айвенхоу майнз”, Австралийн “Рио Тинто”  компани гэрээний дагуу урьдчилж өгөх 250 сая ам.долларынхаа эхнийхийг хүлээлгэж өгөв. 100 сая ам.доллар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Төрийн сангийн дансанд шилжиж орсон. Үүнийгээ баталгаажуулж 100 саяын чекийг “Айвенхоу майнз лимитед” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Питер Мередит өчигдөр Сангийн яаманд хүлээлгэж өгөөд эх орондоо буцав. Чекийг Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар хүлээн авч Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Ганбатад шилжүүллээ.

Түүхэнд тэмдэглэмээр сайхан үйл явдал боллоо хэмээн чекийг гардсан сайд нар хагартлаа баярласан. Л.Гансүх сайд чекийг өргөж үзээд “100 сая ам.доллар нэлээн хүнд юм” хэмээсэн бол С.Баярцогт түүхийн музейд үзмэр болгож хадгалахаа хэллээ. Зээл, бизнесийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой, билэгт сайн өдрийг сонгож чекээ гардсанаа ч дуулгав.

Монгол төгрөг рүү хөрвүүлбэл 140 гаруй тэрбум төгрөгөөр төсөв зузаарч байгаа нь манай улсын түүхэнд өмнө ньбайгаагүй их мөнгө. Гэхдээ их мөнгөтэй боллоо гэж баярлаж болохгүй. Энэ мөнгийг хөрөнгө оруулагчид зүгээр өгөөгүй, буцааж төлөх ёстой. Хөрөнгө оруулагчдаас гурван хувийн хүүтэй зээлж авч байгаа юм. Тэгэхээр улсын данс мөнгөөр арвижаагүй, өрөнд орсон гэсэн үг. Хэн ч өрөнд орохоороо баярладаггүй байх. Харин төрийн сайд нар баярлаж хөрөнгө оруулагч болоод олон нийтийн өмнө базаахгүй төрх үзүүлэв.

42 сая тонн зэсийн нөөцтэй дэлхийд хоёрдугаарт бичигддэг орд газартай монголчуудын хувьд 100 сая ам.доллар бага мөнгө гэдгийг “томчууд” мэдэж байгаа. Гэтэл ийм мөнгө, тэгээд зээлж авсандаа баярлах нь онцгүй юм.

Дэлхий нийт монголчуудыг анхааралдаа аваад байна. Биднийг баяжина хэмээн  дэлхийд нэртэй мэдээллийн агентлагууд дуугарч байна. Хоёр сая гаруй иргэнтэй хотод нэрийн дэлгүүрээ нээдэг “Louis Vuitton” брэндийн үнэтэй цүнх, түрийвчний дэлгүүр Улаанбаатарт ирэх баасан гаригт нээлтээ хийх гэж байна. Манайхныг баяжиж, худалдан авах чадвартай болно гэдэгт тэд итгэжээ. Гэтэл манай сайд нар 100-хан сая ам.долларт баярлаж, иргэдээ хошгируулж байгаа юм.

“Айвенхоу майнз лимитед” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Питер Мередит хэлэхдээ “Урьдчилгаа төлбөрийг гурав хувааж шилжүүлнэ. Дараагийн 50 сая ам.долларыг гэрээнд заасан нөхцөлүүдийг хангасны дараа 14 хоногийн дотор шилжүүлнэ. Дараагийн 100 саяыг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийсний дараа шилжүүлнэ. Эсвэл 2011 оны зургадугаар сарын 30-наас өмнө шилжүүлэх ёстой” гэв. Айвенхоугийн хувьцаа гэрээ байгуулсны дараа унасан бол одоо өсч байгааг тэрээр хэллээ.  Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд нэмэгдэж байгаа учраас хувьцааны ханш өснө гэдэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Питер Мередит итгэлтэй байгаа аж

М.Цэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Концерт Пропили пропеллРµÑ€, Зерна, СокмароР² бенд купить ГанджубР°Ñ Ветлуга купить Марки СретенсРº Купить закладкР¸ в СеверомР¾Ñ€ÑÐºÐµ Shamrc biz Купить закладкР¸ метадон в СольвычРµÐ³Ð¾Ð´ÑÐºÐµ Меленки купить крек ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в БолгариР½Ðµ Ð¢Ñ€ÐµÐ±ÑƒÑŽÑ‚Ñ Ñ Ð°Ð½Ð¾Ð½Ð¸Ð¼Ð½Ñ ‹Ðµ курьеры ЗП от ЗакладкР¸ марки в Санкт-пе
IP:5.101.221.54  2018-06-21 22:06:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.