Төрийн санд анх удаа нэг өдрийн дотор 140 тэрбум төгрөг орлоо

2009/10/21
Share |
Хүмүүс:
Төрийн санд анх удаа нэг өдрийн дотор 140 тэрбум төгрөг орлоо

Оюу толгойн орд газрыг ашиглах гурван төрлийн гэрээнд хоёр тал гарын vсэг зурсан. Тодруулбал хөрөнгө оруулалт, хувь нийлvvлэгчид, урьдчилгаа төлбөрийн гэсэн гурван гэрээ байгуулсан. Байгуулсан гэрээнvvдийн нэг болох Урьдчилгаа төлбөрийн гэрээнд заасан 250 ам.долларын эхний хэсэг болох  100 сая ам.доллар Засгийн газрын дансанд орж иржээ. Өдрийн сайныг өнжин байж баталсан гэрээний урьдчилгаа төлбөрийн эхний хэсэг 100 сая ам.долларыг хvлээж авсан гарын vсгийг уржигдар зурж болох байсан ч Сангийн сайд С.Баярцогт өдрийн сайныг хvлээж өчигдөр гарын vсэг зурснаа зарласан. Ташрамд сонирхуулахад манай улсын Төрийн санд анх удаа нэг өдрийн дотор 140 тэрбум төгрөг орж ирж байгаа нь энэ аж. Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал нар гарын vсэг зурсан. Харин өчигдрийн ёслолын vеэр хөрөнгө оруулагч талыг төлөөлж "Оюу толгой Нидерланд Би Ви" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит оролцсон.

Тvvнчлэн урьдчилгаа 250 сая ам.долларыг манай улс хөрөнгө оруулагчдаас гурван хувийн хvvтэй зээлж байгаа юм билээ. Мөн эхний хэсэг болох 100 сая ам.долларыг манай Засгийн газар дараа жилийн хvн амын нэгдсэн тооллогод бvртгэгдсэн хvн бvрт бэлнээр 50 мянган төгрөг тараах тухай яригдаж байгаа. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт "Эхний ээлжинд иргэд хувь хvртэж болдог юм байна гэсэн ойлголтыг өгөхийн тулд тараах тухай ярьж байгаа" гэж онцолсон

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.