Драмын театрын хоёр Эсмеральда

2009/10/22
Share |
Драмын театрын хоёр Эсмеральда

Дэлхийн сонгодогуудын сор болсон суут Виктор Гюгогийн алдарт зохиол болох “Парисын дарь эхийн сүм” УДЭТ-т нээлтээ хийгээд удаагүй байгаа. Драмын театр хөгжлийн хувьд нэг шат ахиж, урын сандаа сонгодог зохиол нэмэрлэж буйгаас гадна, хоёр хувилбараар тайзнаа амилж байгаа гэдэг утгаараа нэн онцлогтой. Зохиолын гол дүр болох бяцхан цыган охины дүрд монгол улсын гавъяат жүжигчин Уранчимэг, залуу жүжигчин Отгонцэцэг нар сонгогдсон. Театрын тайзнаа 18 жилийн турш 50,60 жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн Урнаагийн хувьд туршлага гэдэг зүйлээрээ Отгоогоос аргагүй ялгарах авч залуу жүжигчин мэргэжлийн чадвараа нэлээд олон дэлгэцийн бүтээлүүдээрээ харуулаад байгаа билээ. “Отгоогийн хувьд анхны гол дүр учир илүү сайн хичээх ёстой” хэмээн эгч Урнаа захисан. Харин Отгонцэцэг “би туршлагагүй гэж айж байгаа шиг Урнаа эгч өөрийгөө хөгшин гэж эмзэглэж байгаа байх” гэх үг нь хүмүүст бараг л “хийгээд” хаячихав уу даа гэх бодол төрүүлж орхих юм билээ. Драмын театрын гандан бууршгүй эрос жүжигчнийг ганцаархнаа дэндүү олон гол дүр бүтээх юм хэмээн зарим нэг  хүмүүс ундууцдаг. Тэгвэл одооноос Урнаад гайгүй сайн өрсөлдөгч гарч ирсэн бололтой. Учир нь залуу хүн гэхэд тун чадварлаг жүжигчин хэмээх үнэлэлтийг ард түмэн аль хэдийн Отгоод өгсөн байна билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.